April 5, 2012

"Law of Love" 16-р хэсэг



"Law of Love" 16-р хэсэг "Genie ажиллагаа"


 Gina-н талаас
Yoseob бид 2, Jun ~~~~~~~~~~ 2 бие биендээ сайн гэдгийг баталгаажуулаад долоо хонож байна. Одоо харин тэд бие биендээ сэтгэлээ илчлэх, бие биенийгээ мэдэх тийм нэг боломж, цаг бий болгох хэрэгтэй байна. Yoseob бид 2 юу хийвэл дээр вэ гэдэг талаар нилээд удаан бодож ярилцсаны эцэст сая л нэг юм төлөвлөгөөгөө гаргалаа. Yoseob-н хэлснээр тэд нар өнөөдөр ямар нэг ажилгүй байх учраас өнөөдөр л тэр бүхнийг хийнэ эсвэл хэзээ ч үгүй л болчихоод байна даа.
Эхлээд, ~~~~~~~~-г өнөөдөр юу хийх, ямар ажилтай байгаа талаар нь мэдэх хэрэгтэй, хичээл нь орчихсон болохоор хичээлтэй байгаа ч юм билүү. 
'Сайн уу? Юу хийж байна даа. Өнөөдөр завтай юу, хамт кино үзэх үү, орой 5 цагт?' гэсэн мессеж бичлээ, хичээлтэй байхад нь залгаж балраад нөгөөх маань багшдаа загнуулчих ч юм билүү гэж бодоод.
'Сайн уу, эгчээ. Би дажгүй ээ. Өдөр 2.30 хүртэл хичээлтэй, тэгээд ч 5 дахь өдөр болохоор орой завтай байна' гэсэн хариу 5 минутын дараа ирлээ. Түүний энэ мессеж ирснээр өнөөдрийн төлөвлөгөөний эхний шат амжилттай дуусч байгаа юм. Түүн рүү хаана уулзахаа бичээд, дараа нь Yoseob-д түүнийг ирж чадах болсон гэдгээ хэллээ.
Yoseob-н талаас
Gina эгчээс мессеж хүлээж суухдаа ~~~~~~~~~~~~-г завгүй байх вий гэж жоохон санаа зовж байлаа. Тэгсэн гэнэт утас дугарч, би гэдэг хүн бушуухан гэгч нь мессеж боксоо нээлээ. Ирсэн мессежээ уншчихаад баярласандаа эгээтээ л дуу алдчихаагүй шүү, одоо харин Junhyung-г аргалах үлдлээ. 
Би өөрийнхөө өрөөнөөс гарч тэрний өрөө рүү явлаа. Тэрний өрөөний ойр хавьд нь өөр хүн байхгүй байгааг шалгачихаад орлоо, тэгэхгүй бол бусад маань мэдчихвэл энэ бүх бодож боловсруулсан зүйлс маань зүгээр л дуусаа гэсэн үг.
"Юу хийж байгаа юм? Орой 5 цагийн үед завтай юу? Төлөвлөсөн юм байгаа юу?" гээд түүний орон дээр хажууд нь очиж суулаа. Интернет ороод завгүй байсан болохоор миний ингэж асууж байгааг нээх ч тоосон шинжгүй харагдав.
"Одоо ингэсгээд S.Tiger ахын ажлын байр луу явна. Шинэ дуун дээрхи миний хэсгийн талаар ярилцах юм, гэхдээ 4 цагын үед дуусчих байхаа, яасан?"
"Аан зүгээр л надтай хамт кино үзэх үү гэж асуух гээд л, надад 2 тасалбар байгаа юм л даа" гэж хэлэхдээ юу гэж бодож байгааг нь гадарлах санаатай өөдөөс нь харлаа.
"2улханаа юу? Тэгье ээ" гартаа барьсан Ipad руугаа харсаар л. Ингээд би гэдэг хүн том гэгч нь амьсгаа аваад болсон явдлын талаар Gina эгчид хэлэхээр өрөө рүүгээ явлаа.
Junhyung-н талаас
Yoseob-г өрөөнөөс гарсны дараа би гарах бэлтгэлээ хийлээ. Шинэ дуу маань гарах болж байгаа болохоор өөрийнхөө хэсгийн талаар ярилцаж шийдвэрт хүрэхгүй бол болохгүй байдаг. Чихэвчээ зүүгээд гэрээсээ гарлаа.
Удалгүй Tiger ах дээр ирж миний бичсэн хэдэн зүйлсийн талаар ярилцлаа. Өөрийн хэсэгт тааруулж 4 янзын хувилбар гаргасан ч тийм ч сайн болж өгөхгүй л байна. Tiger ах ч гэсэн тийм муу биш юм гэсэн ч яагаад ч юм нэг юм дутаад байна гэсэн юм. Хэсэг ярилцсаны дараа цагаа хартал аль хэдийн 5 цаг болох гэж байсан болохоор тэндээс гарч кино театр луу явлаа. Бид нар ажлаар биш л бол гадагшаа гарахдаа үргэлж нуун далдлалт хийж явдаг юм. Машин дотроо суугаад Yoseob-г хүлээсэн ч тэр нэг юм ирэх шинж байдаггүй шүү. Аль хэдийн 5 цаг болчихоод энэ нөхөр хаашаа алга болчихдог байнаа.
Тэгсэн нэг харсан нэг таньдаг хүн зогсож байх юм. ~~~~~~~~~~ нөгөө талаас хүрч ирж байгаа харагдав, бас л хэн нэгнийг хүлээж байгаа бололтой. Магадгүй тэр ч гэсэн хэн нэгэнтэй хамт кино үзэхээр болзсон байх л даа. Тэрнийг хэн нэгэнтэй, өөр залуутай хамт кино үзэх гэж байна гэж бодсон чинь бага зэрэг дургүй хүрсэн шүү. Тэгээд түүн дээр очоод энд юу хийж байгаа, хэнийг хүлээж байгааг нь асуухаар явлаа.
"Хүүе, ~~~~~~~~~~-аа, энд юу хийж байгаа юм бэ? хүн хэлээж байгаа юм уу?"
"Хүүе, Junhyung, Gina эгч намайг уг нь хамт кино үзье гэж дуудсан юм л даа, тэгсэн чинь ирээгүй л байна" гэнэт хажуунаас нь намайг гараад ирэхээр бага зэрэг цочсон харагдав.
"Би харин Yoseob-г хүлээж байгаа юм, хамт кино үзье гэчихээд бас ирээгүй л байна" тэгсэн гэнэт нэг л сэжигтэй санагдаад, нэг л биш болоод явчих шиг боллоо. Яг тэр үед миний утас чичрэв. Тэрний утас ч гэсэн дугарч, утсаар ярьчихаад ирье гээд цаашаа явлаа.
Мессежээ нээгээд хартал Yoseob-с ирсэн байлаа, 'Ийм юм хийж байгаад уучлаарай Junhyung, гэхдээ чи энэ боломжийг алдаж болохгүй шүү, би чиний ~~~~~~~~~~~~-нд сайн гэдгийг чинь мэдэж байгаа, амжилт ^^'. Энэ жижиг нөхрийг дээ. Ямар нэгэн юм биш байгаа юм шиг санагдаад байсан хариу нь энэ байж л дээ. 
Удалгүй ~~~~~~~~~~ ч гараа үрсээр буцаж ирлээ, харваас Gina эгч, Yoseob 2 энэ бүхнийг зохион байгуулсан нь тодорхой боллоо, түүний царайг хараад л Gina эгч ч бас ирэхгүй юм байна гэдгийг нь мэдлээ.
"Эгч ирэхгүй гэнэ үү?" түүнийг ирэхэд нь асуутал тэр толгой дохилоо. Мэдээд байсан юм аа.
"Нэгэнт эгч ирэхгүй юм чинь, би ингээд явъя даа" гээд ~~~~~~~~~~~~ буцаад явах гэж байсан ч би энэ боломжийг ингээд л явуулчихаж чадахгүй байсан юм. Хэдий тэр 2-т уур хүрж байсан ч яг одоо бол тэгж байх цаг биш байсан юм. 
"Үгүй ээ, хүлээж байгаарай. Yoseob бас ажилтай болоод ирж чадахгүй гэж сая над руу бичиж байна лээ. хэрвээ чи дургүйцэхгүй бол 2улаа хамт үзэх үү?" зөвшөөрөө ч, зөвшөөрөө ч. Би гэдэг хүн үнэхээр их сандарч байлаа.
"Чамд зүгээр бол надад ч дургүйцэх зүйл алга аа" гээд бид кино театр луу орлоо.
∞∞∞∞∞∞∞∞∞∞
"Ёстой сонирхолтой байлаа шүү, чамд таалагдсан уу?" гэж ~~~~~~~~~~~~ надаас заалнаас гарч байхдаа асуулаа.
"Тиймээ, дажгүй кино байлаа" гэж би түүн рүү харангаа хэлэв, дотроо харин 'чи хажууд хамт байсан болохоор тийм байгаа юм' гэж бодож байлаа.
"~~~~~~~~~~~-аа, ямар нэг юм идэх үү, оройн хоолонд орвол ямар вэ?" зүгээр л ганц кино үзээд дуусгачихаж болохгүй биз дээ.
"Тэгъе ээ, бүр өлсчихсөн байна шүү" гэж тэр хэлээд бид миний машин руу явлаа. Удалгүй бид нэгэн хооны газарт ирж, VIP өрөөнд нь орлоо. Хэн нэгэн надад саад болоосой гэж хүсэхгүй л байна шүү, тэр тусмаа өнөөдөр.
Ингээд удалгүй бид хоолоо захиалж элдэв зүйлсийн талаар ярилцлаа.
"Өө нээрээ, Junhyung-shi, надад чамд үзүүлэх юм байгаа юм байна"
"Намайг shi гэлгүй оппа гэж дуудаж байгаарай, за юу" гэж хэлтэл тэрний хацар нь улаа бутарч, тоглой дохиод цүнхэн дотроосоо ямар нэгэн зүйл гаргаж ирэв.
"Энэ байна, Junhyung о-оппа, хэлж байснаараа, өнөөдөр дэвтрээ авч явж байсан нь аз боллоо" түүнийг намайг оппа гэж дуудахад дотроос нэг юм гижигдээд авах шиг л болсон шүү. Түүний биеэ баричихаад байж байгааг харах эгдүүтэй байсан шүү ^^.
"Чи биччихсэн юм уу? Уншиж болно биз дээ, тэсэхгүй нь ээ"
"Тиймээ, гэхдээ тийм ч сайн болоогүй байх аа" түүнийг дэвтрээ авчирсанд нь баярлаж байлаа. Хамгийн сүүлийн хуудсан дээр аваачихаар хуудсуудыг нь эргүүллээ. Хамгийн сүүлд бичсэн нь "Law of Love" нэртэй шүлэг байлаа. 

Looked at your beautiful smile, I’ve fallen for you
Afraid to ask, if you were already taken
With all my might, I asked you to be mine

Only you, you are the one who can make me happy
For you, I can do anything what you want

Like a love arrow shot me in my heart
Only person who caught my heart is you
Victim of that love shot, I can see only you
Even till my last breath, I’ll love only you
/by:Uugan104Jun/
/Инээмсэглэл тодорсон чамайг хараад би чинь чамдаа дурласан
Аль хэдийн хэн нэгнийх болчихсон байх вий гэж айгаад асууж зүрхлээгүй ч
Хамаг зоригоо чангалаад, минийх болооч гэж гуйсан
Зөвхөн чи, чи л намайг аз жаргалтай болгодог
Чиний төлөө би юуг ч хийж чадна
Хайрын сум зүрхийг минь харвасан мэт
Зүрхийг минь эзэмдсэн ганц хүн бол чи
Хайрын тэр сумны золиос болсон надад зөвхөн чи л харагдана
Эцсийн амьсгал хүртлээ би зөвхөн чамайгаа л хайрлах болно/

Тэр шүлгийг уншиж дуусахад энэ шүлэг яг миний тухай бичсэн юм шиг санагдлаа. Би юу ч хэлж чадсангүй, хэлэх ч үг олдохгүй байсан юм.
"Ямар болсон байна, муу болж уу?" гэсэн ~~~~~~~~~~~ хоолойгоор бодлоосоо сэрлээ.
"Үгүй ээ, харин ч үнэхээр гоё болж. Надад маш их таалагдаж байна. Энэ шүлгийг чинь би ах дээрээ аваачиж үзүүлээд дуундаа ашиглаж болох уу?" түүний энэ шүлгийг л дуундаа оруулах юмсан гэсэн хүсэл төрсөн юм.
"Н-Нээрэнгээсээ юу? Мэдээж би юу гэж дургүйцэхэв дээ, хэрвээ та нар, B2ST бичсэн шүлгийг минь ашиглавал харин ч надад нэр төрийн хэрэг болно шүү дээ, гэхдээ үнэхээр та нар ашиглахаар гайгүй болсон гэдэгт эргэзжил байна"
"Үгүй дээ, харин ч ахад маань таалагдана гэдэгт итгэлтэй байна" энэ шүлгийг бушуухан л ахад аваачиж үзүүлмээр санагдав. Тэгсэн удалгүй бид 2-н хоол ирлээ.
∞∞∞∞∞∞∞∞∞∞
Хоолонд орсны дараа би түүнийг гэрт нь хүргэж өглөө. Гэрийнх нь гадаа зогсоход тэр суудлын бүсээ тайлаад цүнхнээсээ нэг зүйл авч байгаа харагдав.
"Энийг, чамд хэрэг болох байх, сайн болсон эсэхийг нь мэдэхгүй ч тэгж байгаад буцаагаад авъя" гээд надад дэвтрээ өглөө. Тэгээд тэр машинаас гарах гэж байсан ч 'ингээд л дуусгаж болохгүй юмсан' гэсэн бодол төрсөөр.
"~~~~~~~~~~~-аа, надад чамаас асуух нэг зүйл байна" гээд шүлсээ залгиж, тэр над руу гайхсан харцаар харав.
"Би, чи, 2уулаа дараа уулзая, болно биз дээ?" гээд нэг гүнзгий амьсгаа аваад хэлээд түүн рүү харлаа. Тэр их гайхсан янзтай, сонссон зүйлдээ итгэхгүй байгаа харагдав.
"Б-болзоо гэсэн үг үү?" гэж тэр түгдрэн улам бүр гайхсан байртай асуув.
"Тиймээ, болзоо, чи надтай хамт болзоонд явах уу? Би чамд сайн, ~~~~~~~~~~~-аа" энэ бүхнийг ингээд нэг юм хэлсэндээ дотор онгойх шиг л боллоо.
"Итгэмээргүй юм, юу гэж хэлэхээ мэдэхгүй юмаа" гэк хэлэхэд нь түүнийг надтай адилхан биш юм байна гэж бодон багахан сэтгэлээр уналаа.
"Дуртайяа, Junhyung оппа" гэж цовоо гэгч нь инээхэд би энэ дэлхий дээрхи хамгийн азтай хүн болсон юм шиг л санагдав. Ингээд тэр машинаас бууж гэр лүү гээ орлоо.
Би ч гэртээ ирээд шууд л өрөө рүү гээ явлаа. Өрөөндөө ортол Yoseob нээх томоор мишээчихсэн намайг хүлээгээд сууж байв.
"Юу болсон бэ? Тийм сайхан боломжийг зүгээр л хийсгэчихээгүй биз дээ?" гээд намайг асуултаар булж гарлаа. Би ч түүн дээр очоод хийсэн хэргийх нь төлөө шанг нь өглөө, мэдээж би тэрэнд талархаж л байсан л даа. Түүнийг тавиад ~~~~~~~~~~~-г болзоонд урьсан талаараа хэлэв. Тэгсэн тэр хөөрөөд л явчихсан, нэмж хэрэг тарихаас нь өмнө амыг нь дарж авахгүй бол.
~~~~~~~~~~~~~-н талаас
Junhyung 'оппа' намайг болзоонд урьсан гэхээр үнэхээр итгэж өгөхгүй юм. Инээсээр л. Гэртээ ортол Юүки буйдан дээрээс над руу хараад, мангар хүн шиг инээж байсан над дээр ирээд юу болсон талаар асууж гарлаа. Түүнд юу болсон талаар хэлтэл тэр ч гэсэн баярлаж, тэр явдлыг тэмдэглэхээр болов. Би өөрийгөө зүүдэлж байна гэж бодож, тэр зүүднээсээ хэзээ ч сэрмээргүй байлаа.


_________________________________


Энэ хэсэгэ маань таалагдсан гэдэгт итгэж байна ^^
Өөрөө бичсэн ч гэсэн энэ миний дуртай хэсгийн маань нэг....
Энэ өгүүллэг болоод дунд нь орсон шүлэг ч бас миний бичсэн зүйлс бөгөөд өгүүллэгээ анхнаасаа англи хэл дээр бичсэн болохоор гол түлхүүр шүлэг маань англи хэл дээрээ орж байгааг ойлгоорой ^^


За тэгээд сэтгэгдлээ бичээрэй... Сүүлийн үед сэтгэгдэл багасаад, уншиж байгаа хүн багасаад байгаа юм шиг санагдаад өмнө х шигээ тогтолом оруулж байх тийм хүсэк маань багасаад байгаа шүү ^^... Гэхдээ өгүүллэгт маань одоо дахиад 4 хэсэг дутуу байна..... 


Хэрвээ энэ өгүүллэг маань дуусаад хүмүүс сонирхож байвал өгүүллэгийнхээ үргэлжлэл буюу 2-р ангийг ч бас орчуулж оруулах бодолтой байгаа... 

7 comments:

  1. air goy blj tr shuleg ni ch gsn goy blson bna 2r angia bichvel air ih bayarlana shuuu td bs amjilt^^

    ReplyDelete
  2. BIG LIKE amjilt husii

    ReplyDelete
  3. yostoi goe! ^^^^^ unnie daraginhig n hurdan :D bas td 2r angig n :P

    ReplyDelete
  4. uneheer goy boljee daraagiihiig tesen ydan huleej bga shu

    ReplyDelete
  5. hey daraagiih ni hesg hzee oroh vee bas fb dr btob-iin qroup bdag yum uu

    ReplyDelete
    Replies
    1. daraagiinhiig ni oruulmaar l bna... daanch uneheer tsag bolj uguhgui bnaa sorry... FB-d BtoB group bga

      Delete