April 29, 2012

"Law of Love" 18-р хэсэг




"Law of Love" 18-р хэсэг


Yoseob-ийн талаас
Ойрийн үед бид нар шинэ дууныхаа бэлтгэлийг хийгээд бараг өдөр болгон бэлтгэлийн өрөөнд дуулж, бүжжиглэж заримдаа тэндээ унтах тохиолдол ч гарч байгаа. Өнөөдөр ч гэсэн тэр өдрүүдийн л нэг болж байна, шинэ дуугаа сонсонгоо бүжгээ давтаад л. Шинэ дуутайгаа фенүүдтэйгээ уулзана гэхээр л догдлоод байх юм даа.
"Hyung, түр завсарлага авч болохгүй юм уу, дахиад ганц минут бүжиглэх л юм бол би яг салж унах байх аа" гэж Dongwoon хэлээд шалан дээр уналаа.
"За за, 30 минут амарцгаая" гэж Haw ахыг хэлэхэд бид нар зүгээр газар нураад л унацгаасан гэхэд болно. 
"Өө, нээрээ нэг юм асууя гэж бодоод байсан юм, шинэ дуун дээрхи чиний хэсэг байна ш дээ, та өөрөө үгийг нь бичээгүй юм уу" гэж би Junhyung-с асуулаа. Түүний хэсгийн бичлэгэнд орж байхад өөр хүн бичсэн гэж Tiger ахаас сонссон юм л даа.
"Аан тэр үү, тийм ээ би бичээгүй" гээд газар хэвтсээр л.
"Тийм үү, би таныг өөрөө бичсэн юм байх гэж бодсон ш дээ, тэгвэл хэн бичсэн юм бэ?" гэж Dongwoon хэдэн кимбаб амандаа хийнгээ асуулаа.
"~~~~~~~~~~~~-ийх" гээд тэр газар хэвтсээр л, нүдээ аньчихсан байсан болохоор тэнд байсан бүх хүний нүд түүн дээр тусаж байгааг анзаарах ч үгүй байлаа. Хэлсэн үгэнд нь нэг л итгэж өгөхгүй байв. ~~~~~~~~~~~~~-нд тэгтлээ сайн болчихоод нэр нь хүртэл ингээд л амнаас нь гардаг болчихов уу, эсвэл жинхэнээсээ ~~~~~~~~~ бичсэн юм болов уу. Бүгд гайхширалын байдалд орлоо.
"Сайн уу, та хэд юу хийцгээж байна? Бид нар идэх юм авчирлаа" гэсээр G.na эгч, 4minute-ийхэнтэй орж ирсэн ч хэн ч тэдэнтэй ярих сөхөөгүй байв. Junhyung-г яриагаа цааш нь үргэлжлүүлж яриж дуусгахыг хүлээсээр л.
"Ямар нэг юм болсон юм уу? Бүгдээрээ яагаад нээх сонин болчихсын? Junhyung-аа, юу болоод байгаа юм бэ?" гэж Gina эгч асуулаа.
"Junhyung түрүүн тэрний шинэ дуун дээрхи хэсгийг ~~~~~~~~~~~~~ бичсэн гэж хэлсэн юм аа" гэж би өмнөөс нь асуултанд нь хариуллаа. 
"Айн, тийм үү? Junhyung оппа, үнэн юм уу, эгчийг тийм авъяастай гэж мэдээгүй ум байна шүү" гэж Sohyun хэлээд бүгд газар бөөнөөрөө сууцгаалаа.
"Тийм ээ, тэр бичсэн юмаа, үнэндээ тэр шүлэг их бичдэг ш дээ" гэж Junhyung арай гэж нэг юм дугарлаа.
"Эгч ч дэндүү их авъяастай юм аа. Эгчид хийж чадахгүй зүйл гэж байна уу, ер нь" гэсэн Dongwoon-ий үгтэй бүгд санал нийллээ.
"Тэгвэл хэдүүлээ жижигхэн үдэшлэг хийе л дээ, би ч гэсэн ~~~~~~~~~~~-тэйгээ бүр уулзмаар санагдчихлаа" гэж Gina эгч санаачилж, орой ажлаа дуусгаад жижигхэн үдэшлэг хийхээр боллоо.
"Junhyung-аа, чи надтай хамт явах хэрэгтэй байна, Ким хуульчтай уулзах юмаа" гээд менежер ах Junhyung-г аваад гарлаа. Junhyung-г эндээс гарав уу үгүй юу, Gina эгч бид 2 өөд өөдөөсөө томоо гэгч нь инээлээ. 
Junhyung-ийн талаас
Менежер ах яагаад заавал намайг дагуулж явж байгааг мэдэхгүй байгаа ч, бэлтгэл хийхгүй ээ гэдэг чинь надад л сайн, тийм биз дээ. Бид түүний машинд сууж явахаар болов, 2улханаа байсан болохоор том машинтай явах шаардлага байсангүй. 
"Яагаад намайг хамт явъя гэсэн юм бэ?"
"Аан, Ким хуульчтай шинэ цомгийн зохиогчийн эрхийн талаар ярилцах гэж байгаа юм аа, чи ихэнх дууны үгийг бичсэн болохоор чамайг ч гэсэн хамт явсан нь дээр юм болов уу гэж бодоод, за за ирчихлээ"
Гадагшаа хартал бид СИХ-н гадаа ирсэн байв, Ким хуульчийн алжын газарт нь очино гэж бодсон юмсан, ажил ихтэй л байгаа юм байлгүй дээ.
∞∞∞∞∞∞∞∞∞∞
Ким хуульчийн өрөөнөөс гартал менежер тэр 2 ярилцсан хэвээр л байлаа. Гэнэт нэг л уйтгартай санагдаад сургуулийн дотуур жоохон явж үзмээр санагдав. Тэгсэн ~~~~~~~~~~~~~-г олж харлаа. Нэг хүнтэй хамт алхаж байх юм, нэг залуутай. Тэд хамтдаа инээж, ~~~~~~~~~~~ бүр дэндүү жаргалтай харагдаж байсан шүү, тэр хүнийхээ гарыг нь цохиж аваад л. Бид 2 сүүлд хамт байсан өдрөөс хойш тэр миний дуудлагыг авахгүй байгаа. Завгүй болоод л тэгж байгаа юм болов уу гэсэн чинь, нүдний минь өмнө үгүй гэдгээ харуулчихлаа шүү дээ. Надад уурлачихсан юм уу, хаашаа юм.
Хамт яваа хүнийг нь нэг ангийх нь хүн юм болов уу гэж бодсон ч нэг л биш ээ. уур минь ч хүрэх шиг, очоод ~~~~~~~~~~~~-г дагуулаад явчихмаар. Хардаж байна гэж үү? Тийм ээ, би хардаж байна, болсон уу. Би ~~~~~~~~~~~~-ийг өөр хүнтэй хамт байхыг хармааргүй болтлоо түүнд сайн болчихсон. 
"Junhyung-аа явцгаая, дуусчихлаа" гээд менежер ах дуудлаа. явахыг хүсэхгүй байсан ч яах ч билээ дээ.
~~~~~~~~~~~~~~-н талаас
Би ойрд Junhyung оппа-с ирсэн дуудлагыг авахгүй байгаа, энэ нь ч бид 2-т, цаашлаад B2ST-д дээр болов уу гэж бодсон юм. Тийм болохоор би хичээл, номын сан, дипломын ажил гээд өөрийгөө аль болох завгүй байлгахыг хичээж байгаа.
'You have new message, you have new message' гэж утас дугарах шиг болов. Gina эгчээс зурвас ирсэн байна. Орой Cube дээр очоод Ким багшид өгөх хэсэн материалыг авч чадах уу гэсэн байв. Компаний ямар нэг асуудлаар юм бол яагаад шууд Ким багштай шууд яриагүй юм бол гэж бодсон ч тэгж ухаж бодохгүй байхаар шийдэв. Би ч гэснээ эгчтэйгээ уулзмаар байна шүү дээ.
∞∞∞∞∞∞∞∞∞∞
Cube дээр иртэл, гэрэлнүүд нь унтраастай, чив чимээгүй байв. Хүлээн авах дээр нь очоод Gina эгчийн хаана байгааг асууж, 2 давхарын бэлтгэлийн өрөө рүү явлаа. Тэр өрөөнд нь очсон чинь бас л гэрэл нь унтраастай байв. Өрөөнд яваад ортол гэнэт гэрэл асч нөгөө хэд маань бүгдээрээ торт бариад зогсож байлаа. 
Ийм юм болно гэж бодоогүй болохоор үнэхээр их гайхсан шүү, тэгээд бүр торт барьчихсан.
"Эгчээ, ах таныг өөрийнх нь хэсгийн дууны үгийг бичсэн гэж хэлсэн, та ч үнэхээр мундаг юм аа, тэгээд таньтай уулзах гэж бас таньд баярлалаа гэж хэлэх гээд л" гэсээр HyunA намайг дагуулаад өрөөний голд аваачиж суулгалаа.
"Харин тийм ээ, авъяастай охин минь чи ер нь бид нартай хамт ингээд уран бүтээлч хийгээд явах ёстой байсан юм биш үү, дууны үг бичнэ, төгөлдөр хуур дарна, одоо дуулж, бүжиглэхийг чинь харах л үлдлээ ш дээ" гэж Gina эгч бялуу зүсэнгээ хэлэв.
"~~~~~~~~~~~ бас төгөлдөр хуур тоглож чаддаг юм уу? Мэдээгүй юм байна ш дээ" гэж Kikwang бялуу руу ширтэнгээ хэлэв.
"Тэгвэл эгчээ, та бидэнд нэг ая тоглоод өгчих л дөө, гуйж байна" гэсээр Dongwoon намайг төгөлдөр хуур луу аваад явлаа. Би сандал дээр нь суугаад Junhyung оппа, Seob 2-ийн 'Thanks To'-г тоглолоо. тэд ч намайг чимээгүйхэн сонссоор.
Junhyung-ийн талаас
Бид бүгд ~~~~~~~~~~~ төгөлдөр хуурын аянд нь орчихсон байлаа. Тэр үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байсан. Би ингэж болох үгүйгээ мэдэхгүй ч, би ~~~~~~~~~~~-г найз охин минь болооч гэж гуйх гэж байгаа. Түүний өөр хүнтэй хамт байж, инээж байгааг дахиж харж тэсэхгүй нь. Хүмүүс миний үйлдлийг хараад гайхаж магадгүй ч би цаашид юу болох бол гэдгээс айхгүй байна. 
~~~~~~~~~~~~~~ төгөлдөр хуураа тоглож дуусаад бид нартай ирж суулаа. Бусад маань түүнээс шүлэг бичдэг талаар нь асууж, өөр шүлэгнээсээ хуваалцааж гэж шаналгасаар. Ингээд би нэг том амьсгаа аваад ~~~~~~~~~~~ руу очлоо, юу хийх гэж байгааг минь мэдэхгүй болохоор бусад минь гайхсан байдалтай харцгаав.
"~~~~~~~~~~~~, чамайг үргэлж асуултын тэмдэгтэй орхиж, яах гээд байгаагаа ил гаргахгүй чамайг эвгүй байдалд оруулж байсан бол намайг уучлаарай, би чамайг дахиж тийм байдалд оруулахгүй гэдгээ амлаж байна. Ганцаардах үед чинь би хажууд чинь байж, чамайг инээлгэж, аз жаргалтай болгох болно, миний найз охин болооч?" гээд л хамаг зоригоо чангалан хэлж, түүний хариуг хүлээлээ. Нөгөө хэдийн маань эрүү нь бараг л салаад уначихсан бид 2 луу харж байлаа. ~~~~~~~~~~ босоод зогсоход нь түүний гайхсан царай ч бас тодхон байсан юм. 
"О-оппа, юу хийж байгаа чинь энэ вэ?" гэж сандарсан сонсогдлоо.
"Асуултанд минь хариулаач?" би ч гэсэн үнэхээр их сандарч байлаа. Тэд нар намайг бараг л юу юугүй барьж идэх гэж байгаа шинжтэй л харж байсан болохоор.
"Оппа, би мэдэхгүй байнаа, би таньтай цаг үргэлж хамт байж чадах эсэхээ, таньд дэм болж чадах эсэхээ, таньд таарах хүн эсэхээ мэдэхгүй байна" гэж хэлэхэд нь бүх зүйл харанхуйлаад л явчихсан. Бүх зүйл нураад унаж байгаа юм шиг.
"Гэхдээ, ~~~~~~~~~~~-аа"
"Гэхдээ оппа, би оролдоод үзмээр байна, би ч гэсэн таньд сайн" гээд тэр доошоо харсан ч хацар нь улайсан байгаа нь харагдаж байлаа. 
"Үгүй гэж хэлэх гэж байгаа юм уу гэж бодлоо шүү, баярлалаа ~~~~~~~, би хэлсэн үгэндээ хүрэх болноо" гээд түүнийг тэврэхэд бусад маань их л баяртай харагдлаа.
"Яаж би үгүй гэж хэлэх билээ дээ, үнэндээ би чамтай уулзахаасаа өмнө сайн байсан, миний хайртай од минь чи байсан, үүрд тийм хэвээрээ ч байх болно" гээд бид 2 тэврэлдсэн хэвээр байхад энэ бүхэн яг л диваажин мэт санагдаж байлаа. Намайг ойлгодог, над шиг сонирхолтой, тэгээд ийм авъяаслаг охин одоо зөвхөн минийх болсон гэхээр л.
"Одооноос надаас өөр хүн рүү хараад инээж болохгүй шүү, за юу" гээд бид тэврэлдэхээ болилоо.
"Тийм ээ, ингэж нэг юм, та 2-тоо баяр хүргэе, энэ мөчийг яасан их хүлээв дээ" гээд Yoseob ~~~~~~~-г тэвэрч авлаа. 
"Харин тийм ээ, би ч дахиад нэг төлөвлөгөө зохиодог юм билүү л гэж бодож байлаа. Junhyung-аа чи түүнийг сайн халамжлах ёстой шүү, үгүй бол энэ эгч чинь чамтай хариуцлага тооцох болно шүү" гээд Gina эгч надад анхааруулгын харц өглөө.
"Энэ ёстой төсөөлөөгүй зүйл болж байх чинь, ахаа, эгч ээ, та 2 хэзээ, бас яаж?" гэж одоо болтол юу болоод байгаад итгэхгүй байгаа Dongwoon хэлэв.
"Энэ нээрээ гэнэтийн болж байгаа ч гэсэн Junhyung-аа, би та 2-г дэмжиж байна, чи түүнийг халамжилж, хэлсэн үгэндээ хүрэх хэрэгтэй шүү, түүнийг бидний хувьд охин дүү шиг минь байдаг гэдгийг чи мэднэ шүү дээ, бид хэдий чиний найз ч гэсэн бид бас ~~~~~~~~~-ий том ах нар нь гэдгийг санаж явах хэрэгтэй байх" гэж Doojoon надад хэлээд мөрөн дээр минь зөөлөн алгадлаа.
"Тийм шүү, бид бүгдээрээ ~~~~~~~~~~~~-г гаднаасаа өөдрөг, сэргэлэн ч гэсэн дотроо бол зөөлөн, эмзэг гэдгийг нь мэдэж байгаа, гэхдээ би чамд анхнаасаа л итгэж байсан болохоор та 2-тоо амжилт хүсье" гээд Yoseob намайг тэвэрлээ.
Удалгүй бид бяцхан цугларалтаа дуусгаж бид ~~~~~~~~~~~-г гэрт нь хүргэж өгөхөөр явлаа. Эхэндээ жоохон эвгүй байсан ч удалгүй бүх зүйл хэвэндээ орлоо. Тэгээд би түүний гарыг нь өөрийн гарт авч, хөтлөлцөөд гэр лүү нь явлаа.


~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~


За одоо ингээд энэ зохиомж маань дуусахад 2хон л хэсэг үлдлээ дээ ^^


Тэр 2ийгоо удаалгүй хийхийг хичээнэ ээ ^^



1 comment: