April 17, 2012

BtoB-н өгсөн ярилцлагаас



Өнгөрсөн сарын 21-ний өдөр тэднийг анх дэбют тайлан тоглолтоо хийхэд тэнд цугласан сурвалжлагч нарын сонирхлыг тэдний бүжиглэх болон дуулах чадвараас гадна өөрсдийн хүсэл мөрөөдлийнхөө талаар ний нуугүй, шулуухан яриа ч татаж байсан байна.


Хамтлагын ахлагч, гол хоолой Eunkwang "Би өөрийгөө ингээд бүжиглээд байж байх юм гэж огтхон ч төсөөлж байгаагүй. Би дуулах дуртай болохоороо л дууны ертөнцөд орсон, тэгээд ч би цаашдаа насан туршдаа дуулж амьдрах болно гэдэгтээ ч итгэлтэй байсан. Гэтэл одоо ингээд байгаа өөрийгөө харвал, бүжиглэх хэрэгтэй болчихсон зогсож байна. Маш хэцүү басан болохоор эхэндээ маш их дургүй хүрдэг байсан ч одоо дуулж бүжиглэдэг хамтлагын бүрэлдэхүүнд орж дэбют хийсэн болохоор өөрөө түүндээ дуртай болж эхэлсэн. Эцсийн үр дүндээ сэтгэл маш хангалуун байгаа" гэжээ.

Бусад хамтлагуудын байнга л өгдөг бид бага байхаасаа л дуучин болно гэж мөрөөдөж ирсэн гэдэн хариултыг тэд өгөөгүй бөгөөд харин шулуухан ярилцсан байна. Тэд анхнаасаа Idol болохоор сонгогдоогүй гэнэ. Eunkwang, Hyunsik, Chansub анд Cube Entertainment-ийн дор амьдаар дуулдаг, бүжгийн биш хамтлаг байгуулах төслийн дор бэлтгэгдэхээр орж ирсэн байна.


Албан ёсны хүн ч "Бид энэ хамтлагын гишүүдийг тэдний гаднах төрх биш, хоолойн чадваруудыг нь харж сонгож авсан" гэж мэдэгджээ.

"Тайлан тоглолтон дээрээ ч хэлж л байсан, бүжиглэнэ гэж бодож байгаагүй талаараа. Би өмнө нь дуучин гэдэг хүн өөрийн хоолойгоороо л бусдын зүрх сэтгэлд хүрдэг гэж бодож, өөрөө ч тэр замаар явахыг хүсдэг байсан. Би нилээдгүй бодсон бөгөөд нэгэн зэрэг дуулж бас бүжиглэнэ гэдэг үнэхээр амаргүй даваа гэдгийг ойлгож, тэр хэмжээнд хүрэхэд нилээдгүй их зүйлийг давж гарах хэрэгтэй гэдгийг ойлгосон. Гэхдээ одоо би ингээд хамтлагын бүрэлдэхүүнд орсон ч тэр маань хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж чадахгүй гэсэн үг биш шүү дээ" гэж Eunkwang яриагаа үргэлжлүүлжээ. 

Тэднээс өөрсдийн хамтлагыг тодорхойлох нэг өвөрмөц дүр төрх юу вэ гэж асуухад тэд "Бүх гишүүд маань үнэхээр чадварлаг хоолойтой" гэж хэлжээ.

Hyunsik ая зохиогч, продюсер болохыг мөрөөддөг байсан бол, Sungjae өөрийгөө уянгын дууны дуучин болно гэж боддог байсан байна. Америкт төрж өссөн Peniel рок хөгжимд маш дуртай ба, Changsub харин өөрийгөө тайзан дээр соло дуучинаар төсөөлдөг байсан гэнэ. Харин Ilhoon хамтлагт бус чөлөөт уран бүтээлчээр явахыг хүсдэг байжээ. 

Ингээд харахаар өөрсдийн дуу хоолойгоор явах хүсэл тэмүүллийн хувьд тэс өөр бодолтой байсан хэсэг залуус цуглаад бүжиглэнгээ дуулах тэр замыг гол болгосон нэг хамтлагт ороод явж байгаа нь бас л нэг талаараа итгэхэд хэцүү зүйл ч гэсэн тэд өөрсдийн сул болон давуу талаа аль хэдийн мэддэг болж, юунд хүрэхээр тэнүүлж буйгаа ч тодорхой болгочихсон залуус юм. 

Тэд эцэст нь "Бид дэбют хийхээсээ өмнө бүжилэж дуулдаг хамтлаг гэдэг чухамдаа юу вэ гэдэг талаар маш удаан ярилцсан. Ийм хамтлагуудын хувьд сөрөг үзэл нэгэнт тогтчихсон байгааг үгүйсгэх аргагүй ч хэрвээ бид үнэхээр өөрсдийн амьд тоглолтон дээрээ өөрсдийн хоолойн чадварыг харуулж чадвал тэд үзэл ч гэсэн өөрчлөгдөх болов уу гэж бодсон. Бид өөрсдийн амьд дуулалтандаа маш их анхаарал тавьдаг бөгөөд энэхүү шинэ цомгийн маань гол зорилго ч өөрсдийн авьяасыг таниулахад оршиж байгаа. Мэдээж бид ирээдүйд өөрсдийн өөр өөр дүр төрхийг харуулж, цаашлаад амжилтанд хүрэхийг хүсэж байгаа бөгөөд үүнийхээ төлөө ч бид бага багаар урагшлах болно" гэж хэлсэн байна.



No comments:

Post a Comment