May 6, 2012

BtoB "Father" (монгол орчуулгатай)


BtoB "Father" монгол хадмал орчуулгатай ^^

Энэхүү дуу нь Солонгосын эцэг эхийн өдөрт зориулан явагдсан нэгэн аяны хүрээнд бүтээгдсэн дуу бөгөөд дууны үг, ая, тэдний хоолой, нүүрний хувирал гээд үнэхээр өөлөх зүйлгүй болсон гэж хэлж болно. 

Үгийг нь сонсоод л тэр даруйдаа орчуулга хийж тавьмаар санагдсан юм ^^

Үнэхээр гоё үгтэй дуу болохоор тэр хэвээр нь хүргэхсэн гэж их л бодлоо... 
Таалагдана гэж найдаж байна ^^


Энэ FB-д оруулсан бичлэг байгаа..
Youtube-д оруулах гэсэн чинь болдоггүй ээ.... 
Байж байгаад хэрэв болчих юм бол засвар хийгээд дахиж оруулах болноо...
 Уучлаарай манайхаан 

Араасаа танил биш харагдсан ч
Холдон явахад нь би зүгээр л хараад зогсож байсан
Зүгээр л нулимс минь урссан
Зүгээр л уйлж зогссон
Өдий хүртэл юу ч мэдэхгүй амьдарсан  өөрийгөө би үзэн ядсан

Үргэлж миний өмнө юу ч болоогүй мэт инээдэг байсан болохоор
Үргэлж миний өмнө чадалтай юм шиг харагддаг байсан болохоор
Ийм юм болно гэж төсөөлж байсангүй,
Ийм зүйл харна гэж бодож ч байсангүй
Тиймдээ ч би түүний ганцаардсан төрхийг олж хардаггүй байж

Би мэдээгүй ээ, дэндүү балчир байж
Хэнээс ч илүү ганцаарддаг байсан байх
Даанч би таныгаа гээд очиж байсангүй
Одоо л би ойлгож байна
Оройтоогүй байгаасай гэж найдаж сууна
Хамгийн ихээр хэлэхийг хүссэн үгс минь,
Үүрд таныгаа хайрлах болно оо, аав аа

Удаан хугацаанд түүнийг ажсаныхаа дараа
Гүйж очоод би зүгээр л тэвэрсэн
Уйлахыг хүссэн юм, түүний гарт уйлахыг хүссэн
Таньдаа талархах сэтгэл минь дэндүү өчүүхэн байжээ

 Би мэдээгүй ээ, дэндүү балчир байж
Хэнээс ч илүү ганцаарддаг байсан байх
Даанч би таныгаа гээд очиж байсангүй
Одоо л би ойлгож байна
Оройтоогүй байгаасай гэж найдаж сууна
Хамгийн ихээр хэлэхийг хүссэн үгс минь,
Үүрд таныгаа хайрлах болно оо, аав аа

Урт гэгч санаа алдаад та бүх зүйл дээрдсэн мэт дүр үзүүлдэг байсан
Нүдэнд минь харагдахгүй тэр үл үзэгдэх нулимс
Гүн шархтай шаналсан зүрхнийхээ төлөө та уйлдаггүй байсан
Тэр шархны эзэн би өөрөө байж яагаад зөвхөн таныг л буруутгадаг юм бол?

Нүд тань танийг туйлдсан гэж хэлэх ч
Тэрийгээ нууна, та бол худалч
Одоо харин би таныгаа тэврье, намайг та түшиж болно
Нүд тань танийг туйлдсан гэж хэлэх ч
Тэрийгээ нууна, та бол худалч
Миний хувьд та минь ямагт тэнгэрийн өндөрлөг юм шүү

Хавдсан гар, үрчлээтсэн нүд
Ганцаардсан төрх – надад одоо ч танил биш байна
Тэгээд л би ийм байж, тэгээд л би таныгаа зовоодог байж
Цаашаа харсан төрх чинь хүртэл
Миний мартаад орхисон баглаа шиг харагдах юм

Таньдаа би юу ч хийж өгч чадаагүй ч
Таньдаа зориулсан зүйл ганц ч байхгүй ч
Хамгийн ихээр хэлэхийг хүссэн үгс минь,
Үүрд таныгаа хайрлах болно оо, аав аа


Татах линк ^^


Орчуулга хийсэн Uugan104Jun



1 comment:

  1. Goy Ugtei du Bn. Orchuulj ugsund bayrllaa. Keep moving forward.

    ReplyDelete