May 15, 2012

Junhyung-ий оронд Facebook-д түүний нэрээр явж байсан хүмүүс хэн байсан бэ?


Хэн Junhyung-ий нэрээр Facebook-д ороод байна??


Өнөөдөр өглөө ч юм уу өдөр хавьцаа ч юм уу Junhyung маань гэнэт Facebook-т өөрийнх нэрээр хаяг үүсгэн орж байгаа хүмүүст анхааруулга өгсөн шинжтэй твийт бичсэн юм.

Тэгвэл удалгүй түүний ард байсан эзэд нь хэргээ илчлэн гарч иржээ..

Хэн гэж бодож байна???

Chocoball-ийн Honkgi, Simon D нар байжээ.... ^^

Мэдээж энэ бол тоглоомоор хэлсэн зүйл л дээ

Ингээд тэдний бяцхан яриад хүргэе

@Joker891219 Facebook дээр намайг дуурайж, 
миний оронд тоглодог хүмүүс байдаг юм байна. Баригданаа, харж байгаарай

@skullhong :@Joker891219 Би байсан юмаа... уучлаарай

@babospmc :@skullhong @Joker891219 Би ш дээ? Би баригдах гэж тэгсэн юмсан

@Joker891219 : @skullhong ккккк хөөш хаана байгаа юм

Одоо тэгснээ гэнэт тоглоомын тухай яриад явцгаачихна аа ^^

@Joker891219 :@babospmc Та ч гэсэн .... тоглоом тоглоод эхэлчихсэн үү...? /Диабло/

@babospmc :@Joker891219 Тамд арай очоогүй л байна... хавцал дундуур л явж байна

@Joker891219 :@babospmc ккк Ах аа, наадахаа давж чадахгүй бол 
юу ч хийж чадахгүй болдог гэж байна лээ ш дээ...

~~~~~~~~~~~~~~~~~

Юутай ч  түүний энэ анхааруулга өгсөн энэхүү твийтийг уншаад нэг бодлын Junhyung маань Facebook-д орж ирж шагайжээ гэсэн бодол төрж нэг бодлын гоё санагдсан шүү... Удахгүй өөрөө албан ёсоор өөрийнхөө хаягийг нээвэл яасан сайхан бэ ^^


No comments:

Post a Comment