May 6, 2012

Lee Minhyuk "Би Infinite-н Woohyun sunbae шиг sexy харцтай болохыг хүсдэг"



Infinite-н Nam Woohyun? B2ST-н Son Dongwoon? Эсвэл B1A4-н Gongchan?



Эмэгтэйчүүдийн зүрх сэтгэлийг хулгайлахаар гарч ирсэн 2012 оны 7 гишүүнтэй шинэ эрэгтэй хамтлаг, BtoB-н царайлаг залуу бол Lee Minhyuk.

"Үнэндээ би Infinite sunbae нарт маш их дуртай, тэр дундаас Nam Woohyun sunbae маш царайлаг. Би дэбют хийхээсээ өмнө Pasta киноны Hyunwoo,B1A4-ийн Gongchan, Yoon Siyoon бас Lee Seunggi  sunbae нартай адилхан гэдэг үг их сонсдог байсан ч дэбют хийснийхээ дараа Infinite-ийн Nam Woohyun болон B2ST-ийн Son Dongwoon sunbae нартай адилхан гэж их сонсох болсон. Энэ олон царайлаг хүмүүстэй адилхан гэж хэлэгдэж байгаа маань их нэр хүндийн хэрэг гэж бодож байгаа, хүмүүсийн хэлж байгааг сонсоод би ч гэсэн өөрийгөө царайлаг болоод байгаа юм болов уу гэж боддог шүү (инээв)"

Lee Minhyuk-аас "Nam Woohyun, чиний хувьд хэн бэ?" гэж асуухад, "Миний даган дуурайдаг хүн...? Эрэгтэй хүнийхээ хувьд маш сэтгэл татам хүн? Би түүн шиг эмэгтэй хүнийг өөртөө татдаг сэтгэл татам чанартай болохыг хүсдэг. Түүний харц нь хурц хэрнээ sexy/халуухан/. Би өөрийнхөө нүдийг даанч тийм биш юм даа гэж боддог шүү" гэж хариулсан байна.

~~~~~~~~~~

Харин та нар юу гэж бодож байна? ^^

cr: @infinitesoul

No comments:

Post a Comment