May 21, 2012

MA2ST: Арын ажлыг алдалгүй нугалагчид ^^


Эд нар хэн бэ? Юун хамаагүй хүмүүс вэ гэж үү? 


Эдгээр хүмүүс бол манай B2ST-ээс эхлээд 4minute, BtoB, A pink гээд Cube-ийнхны маань хурай ах нар, арын ажлыг нь алдаагүй сайн гүйцэтгэхийн тулд хамаг хүчээ зориулдаг манай менежерүүд юм ^^

Хэдийгээр тийм ч сонирхолгүй байж болох ч тэдний талаар мэдэж, манайхныг ямар саад бэрхшээл, санаа зовох зүйлгүйгээр ажлаа хийхэд нь тэдний ард явж байдаг тэдэндээ баярлаж явах хэрэгтэй болов уу гэж бодсон юм. 

Тиймээс энэ удаад менежерүүдийнхээ талаар бячан танилцуулга хийхээр шийдлээ. 
Манай менежерүүд чинь бас хаа очиж царайлаг залуус байдаг юм шүү ^^
Тэдэнд тэр одтой ажиллана гэсэн тодорхой зүйл байдаггүй бөгөөд 7-9 менежер хоорондоо ээлжээ солилцож, аль боломжтой нэг нь хэнтэй нь ч хамаагүй ажилладаг юм. Тийм болохоор тэднийг хооронд нь андуурах тохиолдол бас гардаг болов уу.

1. Jun Joon Kun

Ихэвчлэн B2ST-тэй маань хамт ажилладаг. царайлаг болохоор өөрөө од болсон ч болох юм биш үү гэж хүмүүс их хэлдэг ^^



2. Kim Ji Young

Бас л царайлаг залуу ^^... 
Яг одоогоор бол BtoB-н менежерээр ажиллаж байгаа ^^


Наад талынх нь манай хэдийн бүжгийн багш, бүжиг дэглээч 
B2ST Almighty дээр гардаг даа ^^... Харин цаад талых нь Jiyoung manager


3. Park Yong Buk

Ихэвчлэн A Cube -ийн Huh Gak, A Pink нарын менежерээр ажилладаг 


4. Hong Jintaek

Манай царайлаг менежер ^^.... Ёстой нэг царайлаг залуу байгаам даа ^^
Ихэвчлэн 4minute-тэй ажилладаг ч заримдаа B2ST-тэй хамт бас ажилладаг. 




5. Park Sehoon

Бас л дажгүй залуу... гэхдээ дээд талын хэд шиг сайн бол мэдэхгүй л дээ ^^


За тэгээд дахиад хэдэн енежер байгаа ч үнэндээ яг сайн мэдэхгүй байна... 
Хэрэв мэддэг бол хэлж өгөөрэй ^^





Ингээд та бүхэнтэй хамт MA2ST байлаа ^^

No comments:

Post a Comment