May 11, 2012

B2ST дэлхийн нэрт бүжиг дэглээч Steinbacher-тай хамтарч ажиллана


B2ST маань дэлхийн нэрт дэглээч Steinbacher-тай 
BodyArt ажлын хүрээнд хамтарч ажиллахаар болжээ.


Энэхүү бүжиг дэглээч нь дэлхийн нэртэй дуучид болох Janet Jackson, Toni Braxton нартай хамтарч ажилласан нэрт бүжиг дэглээч бөгөөд өмнө нь Star King-д оролцож байснаар нь хүмүүс бага зэрэг мэддэг болсон болов уу. 

Тэрээр Солонгос дуу, хөгжимд нилээдгүй дуртай хүн бөгөөд өмнө манай хэдийн Германд болсон тоглолтыг үзэж чадаагүй дээ нилээн урам нь хугарсан бөгөөд энэ удаа хамтарч ажиллах болсондоо тун их баяртай байгаа гэнэ. Мөн энэхүү ажлн хүрээнд тэрээр өөрийн биеэр Солонгост очиж Солонгос дуу хөгжмийн гайхамшгийг мэдрэх болсондоо тун их баяртай байгаа гэсэн шүү. 

Дашранд дуулгахад тэдний хамтран ажиллах гэж буй энэхүү Body Art нь иог болон хөнгөн дасгал хөдөлгөөнийг хислуулсан дасгалын хөтөлбөр юм байна. Тэд энэхүү дасгалаар өөрсдийн "B2ST Body Art" нэртэй DVD-г гаргах юм. 

Cube Ent-аас "Залуус маань нэрт дэглээчтэй хамтран ажиллах болсондоо маш их догдолж байгаа. Энэхүү ажлынхаа хүрээнд тэд эрүүл мэндийн маш олон хэрэгтэй дасгал, сургуулилт гээд олон зүйлийг мэдэж авч байгаа бөгөөд удахгүй болох comeback дээрээс нь та бүхэн эрүүл чийрэг залуусын дүрийг олж харна гэдэгт итгэлтэй байна " гэсэн байна.


No comments:

Post a Comment