May 16, 2012

BtoB маань fan-club-ийнхаа нэрийг албан ёсоор зарлалаа


Ямар нэр сонгосон бол?


Удаан хүлээлгэсэний эцэст тэд фен-клубийнхаа нэрийг зарлалаа....

Тэднийг фен клубийнхаа нэрийг хурдан өгөхийг хүссэн фенүүд нь 2 ч удаа твиттэр трэнд үүсгээд амжсан билээ....

Ингээд ямар нэр өгсөн болохыг хамтдаа үзэцгээе 


Бичлэгэн дээрхи агуулгыг базаад хэлвэл:

"Сайн байцгаана уу, BtoB байна. Бид өнөөдөр удаан хүлээсний эцэст нэг юм фен клубынхаа нэрийг сонголоо..Албан ёсны фен кафе дахь фенүүдийнхээ санал болгосон маш олон нэрнүүд дотроос бид маш их, маш их бодсны эцэст сонгосон юм... Юу бол гэж гайхаж байна уу?... Энэ бол M.E.L.O.D.Y... Melody.... Ингээд фен клубийнхээ нэрийг Melody гэж сонгосон учраас цаашид BtoB болон Melody нар үргэлж хамтдаа гэж амлацгаая.... Тэгээд Melody нар маань хэзээд эрүүл энх байж, BtoB-ийнхаа талаар байнга бодож байх хэрэгтэй шүү!.... BtoB байлаа... "

Гоё нэр байгаа биз дээ манайхаан ^^....

Монголоор хэлэхд ч гэсэн гоё сонсогдоно шүү... 

Аялгуу...

Яагаад ч юм Melody гэдэг үгэнд би өөрөө ч гэсэн их дуртай болохоор надад лав маш их таалагдаж байгаа... Дээрээс нь энэ нэрийг Ilhoon маань анх бодож санаачилсан бөгөөд гишүүдийн болоод фенүүдийн саналыг ч их авсан учраас ийнхүү сонгодсон болов уу

Гэхдээ яагаад заавал Melody гэсэн юм бол?

Миний бодлоор тэд Born to Beat гэдэг нэрээ тайлбарлахдаа Beat гэдэг үгийг 
1. Ялах
2. Хэмнэл
гэснэ 2 утгыыг агуулдаг гэж хэлдэг. 

Тийм учраас Хэмнэл болон Аялгуу нь хамт байх ёстой гэж үзсэн байх л даа ^^... 
Та нар юу гэж бодож байна?


No comments:

Post a Comment