May 17, 2012

Baek Ji Young "Good Boy" дуун дээр Junhyung-той хамтарч ажиллах болсон тухай яриа


Baek Ji Young Joker-ийн талаар юу гэж ярих бол?


Baek Ji Young дуучин маань анх гарч ирж байхдаа бүжгийн хатан хаан гэж нэрлэгддэг байсан ч нэгэн үйл явдлаас болоод тайзаа хэсэг хугацаанд орхиж эргэн ирэхдээ уянгын дуу, киноны дуу дуулах болсноор өөрийн нэр алдрыг буцааж олж авсан чадварлаг дуучин билээ. 

Тэрээр өмнө нь Taecyeon-той хамтран бүгжийн хэмнэлтэй дуу гарган эргэн бүжгийн хатан хаан нэрээ гаргасан бөгөөд тэрнээс хойш ийм хэмнэлтэй дуу гаргаагүй байснаар өчигдөр Junhyung-той хамтарсан шинэ дуугаа гаргасан билээ. 

Энэхүү дуучин маань өдгөө 36 настай бөгөөд нас гэдэг бол зүгээр л тоо гэдгийг баталсан бас нэгэн хүн гэж би боддог. 

Ингээд түүний шинэ дуун дээрээ Junhyung-тай хатран ажиллах болсон талаараа ярсан түүний ярианаас хүргэе.

BJY: "3 жилийн өмнө нь би Taecyeon (2PM)-тай хамт дуэт дуулж байсан болохоор энэ удаад ч бас алдартай Idol хамтлагийн гишүүнтэй хамтрах гэж байна.

"Good Boy" нэртэй шинэ цомог дээр маань B2ST-н чадварлаг rapper Yong Junhyung хамтарч оролцож байгаа учраас та нар ч гэсэн сэтгэл догдлон хүлээх болов уу гэж бодож байна. Мөн бид 2-ийн гайхалтай хамтарсан тоглолтыг ч гэсэн хүлээж байгаарай.

Намайг дуугаа үзэх гээд очиход дуун дээр маань аль хэдийн rap хэсэг багтчихсан байсан л даа. Тэгээд хэнтэй хамтарч ажиллавал зүгээр вэ гэж бодож байгаад алдартай хамтлагын гишүүн байвал дээр юм уу гэж бодсон учраас Junhyung-г сонгосон

Junhyung бол үнэхээр гайхалтай rap авъяастай тим л хүн. Тэр анх байсан хувилбарыг нь 3 удаа өөрийн хэв маягт тохируулан сольз үзээд л өөрчилсөн ба бид ч бичлэгээ маш хурдан хугацаанд амжилттай дуусгаж чадсан. Түүний хэсгийг урт болгохын тул би өөрийнхөө дуулдаг хэсгээс хүртэл хассан шүү.

17-нд цомог маань гарах өдрөөс эхлээд Mnet-ээс эхлүүлээд би хөгжмийн нэвтрүүлгүүдэд Junhyung-той хамтран оролцох болно. Дараа 7 хоногт би гадаад хүнтэй хамтран тоглолтондоо оролцох бөгөөд тэрний дараагаас Junhyung буцаад надтай хамт тайзан дээр гарах болно" гэжээ.

~~~~~~~~~~~~~~~~

Дараа 7 хоногт өөр хүнтэй хамтарна гэдэг нь B2ST маань 26-нд Тайланд-д тоглолттой учраас Junhyung маань хамт оролцож чадахгүй гэсэн үг юм. Харин тоглолтоо дуусгаж ирээд эргэн хамтран тайзан дээр гарах бөгөөд тэд маань эргэж ирээд өөрсдийн comeback бэлтгэлдээ ч мөн орох болно ^^

No comments:

Post a Comment