May 6, 2012

"Law of Love" 20-р хэсэг


Төгсгөлийн 20-р хэсэг 


~~~~~~~~~~~~~~~~-н талаас
Сайхан тайван унтаж сэрээд, сайхан суниалаа. Өнгөрсөн шөнө намайг унтах үед Junhyung хажууд байсан болоод ч тэр үү, нэг л тайван амгалан байсан юм. Хөшиг маань хаалттай байсан болохоор өглөө болоод байгаа юм уу, өдөр байгаа юм уу мэдсэнгүй. Тэгээд орны хажуугийнхаа шүүгээн дээрээс утсаа авч харчихаад үхтлээ гайхдаг байгаа, юун өдөр бараг л оройн хоолоо идэх цаг болж байдаг юм даа. 
Хаа байсан өдөр болж байхад би гэж хүн босоод нүүр гараа угааж явлаа. Тэгсэн Юүки хоол хийгээд байж байлаа. 
"Өө, чи босчихсон уу?" намайг өрөөнөөсөө гартал Юүки надаас асуулаа. 
"Тэглээ, намайг сэрээхгүй аасан юм бэ? Чамд туслах хэрэгтэй байсан юм" хамт амьдардаг юм байж дандаа түүгээр хамаг юмаа хийлгэж байдагтаа жоохон гэмшдэг л юм. 
"Зүгээр ээ. Маргааш юу болохыг мэдэхгүй болохоор чамайг нэг сайн амраад, хүчээ сэлбээд авсан нь дээр байх гэж бодоод" ийм сайн найзтай хүн дээ би ^^
"Нээрээ тийм юм байна шүү, маргаашнаас эхлээс хүмүүс надад яаж хандаж, юу хийх бол гэдгийг төсөөлж ч чадахгүй байна шүү" гээд би ширээний ард сандал дээр суулаа. 
"Битгий их санаа зов оо, зүх зүйл сайхан болно, тэгээд ч би тэгээд Junhyung хажууд чинь байгаа ш дээ" гээд тэр ширээн дээр хоолнуудаа тавьж өөдөөс минь харан суулаа. 
"Баярлалаа, Юүки, хажууд минь чи байгаагүй бол би яах байсан юм бол доо" гээд бид өөд өөдөөсөө инээн хоолоо идлээ. 
Хоолоо идэж дуусаас бид өөрсдийн өрөөнүүд рүү орж хийх ёстой зүйлсээ хийхээр болсон ч надад ямар ч юм хийх сонирхол төрсөнгүй. Тэгээд зүгээр л орон дээрээ тааз ширтэн хэвтэж маргааш юу болох бол хэмээн бодлоо.
∞∞∞∞∞∞∞∞∞∞
Өглөө сэрэхдээ өчигдөрийнхөө хувцастай сэрдэг байгаа, бодвол юм бодож хэвтэж байгаад тэр чигтээ л унтсан бололтой. Тэгээд орноосоо босоод хичээлдээ явахдаа бэлдлээ. Сайхан нэг аяга кофе уух гээд очтол хөргөгчин дээр зурвас байхыг харав. 'Би түрүүлээд явлаа. өдрийн хоолны цагаар суруулийн хоолны газар уулзъя, C Ya, Юүки' гэсэн байсныг уншаад инээмсэглэл тодруулан сургууль руугаа явлаа. 
Сургууль руугаа орохоосоо өмнө нэг том амьсгаа аваад чихэвчээ зүүгээд сургууль руугаа орлоо. Гол хаалгыг онгойлгоод аваад ортол, хүн болгон намайг хөлнөөс минь толгой хүртэл ажиглаж байсан нь хэцүү санагдаж байлаа. Эхлээд өөрийнхөө шүүгээн дээр очиж хэрэгтэй дэвтэр, номоо авах гээд зогсож байтал хүмүүс нэг гадны хүн яваад байгаа аятай харсаар байлаа.
"~~~~~~~~~~~~-аа, наашаа нэг хүрээд ир дээ" гэж Ким багш намайг дуудаж, сая нэг юм оюутнууд надаас нүдээ салгалаа. 
"Өглөөний мэнд, багш аа. Таньд миний хэрэг гараа юу?" хүмүүсийн аймшигтай харц, шивнээнээс намайг салгасанд багшдаа талархаж байсан шүү. 
"Надад тусламж хэрэггүй ээ, чамд л хэрэгтэй юм шиг харагдаад л тэр. Чиний тухай сонссоон, чиний өмнөөс баяртай байгаа ч, анхааралтай байх хэрэгтэй шүү. За за хичээлдээ ор доо" ингээд багш өөрийнхөө өрөө рүү орлоо. 
Лекцийн тэнхимд ортол бүгд над руу харж байлаа, зарим нь намайг барьж иднэ шүү гэж хэлээд байх шиг, харин бусад нь өрөвдөөд байх шиг. Хамгийн арын суудал дээр очиж суугаад хэрэгтэй зүйлсээ гаргаж тавьлаа. Өнөөдрийн орсон хичээлүүд бүгд л нэг хэвийн, бөөн шивнээ, ширтэсэн нүднүүдийн дунд. Тэр болгонд нь анхаарахгүй байя гэж хичээсэн ч хэцүү байсан. Junnie-г яаж байгаа бол гэдэгт санаа минь зовлоо. Тэгээд түүнийг нэмж санааг нь зовоохгүйн тулд сургууль дээр ямар байдалтай байгаагаа ч хэлэхийг хүссэнгүй. Удалгүй нэг юм өдрийн завсарлагааны хонх дугарч хурдхан гэгч нь тэндээс гарлаа.
Яг одоо хажууд минь хэн нэгэн хамт байгаасай гэж хүсч байсан болохоор Юүкитэй уулзах гээд явж байгаа даа баяртай байлаа. Уг нь яг одоо уулзахыг хүсч байгаа хүн маань Junhyung ч гэсэн боломжгүй гэдгийг нь мэдэж байгаа. Сургуулийн цайны газар ороод нэг кола аваад цонхны хажуугийн ширээнд суулаа. 
‘You got a new message, you got a new message’ гэж утас чичрэх сонсогдов. 
'Hey, юу байна даа? Янз бүрийн юм болоогүй биз дээ? Хэрвээ тэгвэл надад хэлээрэй за юу. Сургууль дээрээ л байна уу?' гэж Junhyung-s мессеж ирсэн байв. Ажил ихтэй байж надад санаа тавихтай шүү.
'Hey, сургууль дээрээ л байна. Би зүгээр ээ. Чи ажил ихтэй байна уу? Сайн идээд, анхааралтай байгаарай, за юу' гээд хариу бичээд колагаа ууж суулаа. ""
"Чи мөн биз дээ, нөгөө охин", "Чиний юу нь тийм онцгой юм дээ, айн?", "Тэрнийг чам шиг охинийг олж харсан гэдэгт итгэмээргүй юм" гэж хүмүүс хэлэхийг сонсоод хэн болохыг нь харахаар толгойгоо өндийлгөлөө.
Junhyung-ийн талаас
Өнөөдөр бид нар бүтэн өдөржингөө ажилд дарагдсан байсан ч би ~~~~~~~~~~~ дээр очмоор санагаад байлаа, яагаад ч юм түүнд ямар нэг юм тохиолдох юм шиг санагдаад. Дөнгөж шинэ дуугаа гаргаад энд тэндээс олон санал ирж ажил ихтэй байсан болохоор дуртай үедээ түүнтэй уулзахаар явж болохгүй байсан юм. 
Менежер ахыг орж ирээд бид 1 цагийн завсарлага авахаар болсон гэхэд нь би түүн рүү мессеж бичлээ. 1 цаг түүнтэй уулзаж, царайг нь харахад хангалттай цаг байсан болохоор бусдадаа ~~~~~~~~~~~~-тэй уулзахаар явах гэж байгаагаа хэлээд машин руугаа явлаа. Машиндаа дөнгөж суутал түүнээс хариу ирлээ, сургууль дээрээ байна гэсэн байв. Ажилтай байсан болохоор нүүр будалт, хувцас хунар гээд тэр чигээрээ гараад ирчихсэн болохоор өөрийгөө мэдэгдүүлэхгүй явна гэдэг бага зэрэг хүндрэлтэй байв. Тэгээд хар шил, том юүдэнтэй цамц өмсөөд явлаа. 
Машинаа сургуулийнх нь урд тавиад хооны газар луу нь явлаа. Очоод хартал ~~~~~~~~~~~ цонхны хажууд суучихсан байсан ч хамт байгаа хүмүүс нь хэн байсан юм бол доо. Юүки лав биш байсан, ~~~~~~~~ цаашаа хараад суучихсан байсан болохоор хамт байгаа хүмүүс нь найз нар нь мөн эсэхийг мэдэж чадсангүй. Тэгээд сууж байсан газар луу нь очих гэж байтал Юүкиг цаанаас нилээд уурлачихсан алхаж байхыг нь харлаа. 
"Hey, Юүки" гээд уу болоод байгааг мэдэхээр Юүкиг дуудлаа.
"Юу гээв?! ӨөJunhyung. Чамайг гэж мэдсэнгүй" гээд их ууртай харагдлаа.
"Яагаад ингэтлээ уурлачихсан юм, тэгээд тэр ~~~~~~~~~~~-тэй байгаа хүмүүс хэн бэ? Ямар нэг юм болсон юм уу?"
"Ийшээ ирж явах даа хүмүүс тэрнийг чамтай хамт байсан гээд янз янзаар муу хэлж байхыг нь сонссон юм аа, тэр муу хэдэн юмнууд ч гэсэн бас тэгээд л зогсож байгаа биз, ийм юм болно гэж мэдээд байсан юм аа" тэгэхээр ~~~~~~~~~~~ зүгээр байна гэж надад худлаа хэлсэн байх нь л дээ.
"Би зохицуулъяа, Юүки чи харин намайг байхгүйд дараа нь түүнтэй байнга хамт байж байхыг бодоорой"
"Гэхдээ, чамд эрсдэлтэй биш үү, чи тэгээд юу хийх гэж байгаа юм?" гэж Юүки надаас асуулаа.
"Тэрнийг ийм байдалтай байгааг нь зүгээр хараад байж чадахгүй нь ээ, би юу хийхээ мэдэж байна" гээд би шил малгайгаа тайллаа, хүмүүст өөрийгөө хэн явж байгааг мэдэгдүүлэхийн тулд. Ийм зүйл хийх нь аюултай гэдгийг мэдэж байгаа ч түүнийг ийм байдалтай байгааг зүгээр хараад сууж чадахгүй байсан юм. Тэгээд ч ийм зүйл болсонд миний хийсэн зүйл ч байгаа шүү дээ. Тэгээд түүн рүү очихоор явтал хүмүүс намайг таньж эхэллээ.
~~~~~~~~~~~-н талаас
Үнэндээ тэр охидуудтай хэрүүл үүсгэж, жүжиг тоглохыг хүссэнгүй. Гэхдээ л тэдний хэлж байсан үгсийг зүгээр сонсоод суухад хэцүү байлаа. Хайртай одтой нь хамт байгааг мэдвэл хүмүүс надад дургүй болно гэж мэдэж байсан ч энэ арай л бодож байснаас минь илүү хэцүү юм гээч. 

Тэгсэн гэнэт хооны газар чимээгүй болоод явчихлаа, нөгөө охидууд чинь хүртэл дуугаа хураав. Дургүй хүрээд ширээн дээр байсан кола руугаа ширтээд сууж байсан болохоор цаана юу болж байгааг мэдэх ч сонирхол байсангүй. Тэгсэн гэнэт нэг хүн хүрч ирснээ колаг минь аваад уучихдаг юм байна. 'Эхлээд хэдэн охидууд хүрч ирж хүн загнаад л, одоо бас юу вэ колаг минь хүртэл авч ууж байгаа юм уу, энэ ер нь юу болоод байгаа юм бэ' гэж бодонгоо эргэж хэн кола-г минь авсныг харлаа.

"О-оппа, энд юу хийж байгаа юм бэ? Тэгээд яагаад ингээд зүгээр явж байгаа юм, хүмүүс таньчихлаа ш дээ" Junhyung-г харсандаа их л гайхлаа, дээрээс нь юу ч болоогүй юм шиг инээчихсэн байж байгааг нь.

"Яасан? Завсарлагааныхаа цагаар найз охиноо л харах гэж ирсэн юмсан" гээд хажууд минь суулаа. 

"Эд нар хэн бэ? Найзууд чинь юм уу? Юүки-с өөр найз бараг байхгүй гэж бодож байсан юмсан"  гээд тэр нөгөө охидууд руу та-нар-миний-найз-охинд-юу-хийсэн-бэ гэсэн харцаар харлаа.

"Эд нар манай ангийн охидууд байгаа юм аа, зүгээр л өнөөдрийн лекцийн тухай ярилцаж байсан юм" надад итгэхгүйг нь мэдэж байсанч худлаа хэллээ. 

"У-уучлаарай, бид нар ингээд явлаа" гээд нөгөө охидууд чинь хоолны газраас гараад явчихлаа. 

"Жижкэн худалч минь, тэд нар найз чинь биш дээрээс нь аятайхан зүйл яриагүй гэдгийг мэдэж байна шүү" тээр надад итгэхгүй ээ гэж хэлээ биз дээ.

"Уучлаарай даа, тийм их ажилтай байхад чинь санааг чинь зовоомооргүй санагдаад л" гээд би түүн рүү хараад намайг-уучлаарай-даа гэсэн харцаар харлаа. 

"За за. Уучлалыг хүлээж авлаа. Одоо харин энэ хүн барьж идэх гэж байгаа олон нүдэн дундаас гарцгаая" гээд Оппа босоод намайг хөтлөн хоолны газраас гарлаа. Гарахдаа ч гэсэн бид хөтлөлцөөд л гарсан даа. 

"~~~~~~~~~~~~-аа, чамд бүр атаархачихлаа, Junhyung-аа чин үнэхээр мундаг байсан шүү" гэж Юүки том инээмсэглэл тодруулаад баяртай нь аргагүй хэлж байгаг харлаа. Тэгсэн хацар минь халуу дүүгээд л явчихсан.

"Чи тэгээд энд зогсоод, бүгдийг нь харж байсан хэрэг үү? Яагаад хүрч ирээгүй юм, намайг тэнд байж байгаарай гээд байсан хүн нь чи биз дээ?"

"Битгий уррлаа, би тэрнийг энд байж бай гээд хэлчихсэн юм. Юүки уучлаарай гэхдээ би түүнийг аваад явлаа шүү, баяртай" гээд намайг бугуйнаас минь хөтлөөд гарлаа. Надад Юүкид баяртай гэж хэлэх боломж ч олгосонгүй. 

B2ST-д хийх ажил зөндөө байсан болохоор бид үлдсэн цагаа түүний машин дотор өнгөрөөлөө. Тэгээд хэдэн амны зугаа гаргах юм аваад бусад дээрээ очлоо. Хэдхэн минут ч гэсэн тэд нартай уулзах гоё байсан шүү. Тэгээд удалгүй гэр лүү гээ явлаа. 

∞∞∞∞∞∞∞∞∞∞

Нөгөө мэдээ тарснаас хойш бараг л нэг сар өнгөрч, одоо л нэг юм байдал намжиж эхэлж байна. Junhyung-д зав гарсан үед нь бид уулздаг ч хичээлийн жил дуусч байгаа болохоор би ч гэсэн завгүй байлаа. Гэхдээ л бид 2 яаж ийгээд уулзаад л байдаг юм. Хүмүүс, тэр дундаа b2uty нар бид 2-ийг дэмжиж эхэлж байсан болохоор бид хүмүүс юу гэх бол гэдгээс айлгүй гадуур хамт гардаг болсон. 

Эхэндээ ч бид 2-ийн талаар хүмүүс юу гэж ярих бол гэдгээс айдаг л байлаа. Одоо бараг тэгэхээ больж, харин тэд нарын нэг ярьж, хэлдэг зүйл нь надаа таалагдаад байгаа шүү. Тэд нар бид хоёрт 'Яруу найрагч хос' гэдэг нэр өгсөн. Гоё байгаа биз дээ. 

'~~~~~~~~~~~~-аа утсаа ав л даа, оппа чинь залгаад байна ш дээ, Хурдан хурдан' гэж утас минь дугаарлаа. Тийм ээ Junhyung өөрийнхөө дууг бичээд тавьчихсан юм. 

"Байна уу? ~~~~~~~~~~~-аа, юу хийж байна?" хоолойг нь сонсох ч сайхан шүү ^^

"Зүгээр л юм бодоод л хэвтэж байна, Юүки байхгүй байгаа болохоор уйдаад л байж байна"

"Тийм үү, тэгвэл би наана чинь очих уу? Надад орой ажил байхгүй байгаа"

"Нээрээ юу? тэгвэл сайхан л байна, би тэгвэл хоол хийчихээд байж байя" тэрнийг ирнэ гэдгийг сонсоод орон дотроо бүжиг бүжиглэх шахуу л юм боллоо.

Тэгээд түүнийг хүлээж авахдаа бэлдээд сайхан халуун шөл хийж тавьлаа. Орой ажлаа тараад ядарсан байх болохоор сайхан хоол хийгээд тавьсан байх хэрэгтэй шүү дээ. Удалгүй оппа ирж бид 2 хоолоо идэнгээ элдэв зүйлсийн талаар баахан ярьлаа. 

Хооллож дуусаад бид тагтаг дээр гарлаа, хавар болчихсон болохоор гадаа дулаахан байсан юм. Бараг үүлгүй байсан болохоор однууд ч сайхан харагдаж байгаа гэж жигтэйхэн. Би тагт түшиж зогсоод галалзаж байгаа однуудад ховсдуулчихсан юм шиг л харж зогслоо. Тэгсэн гэнэт араас минь хэн нэгэн бүсэлхийнээс минь тэвэрч, чихэнд минь чихэвч зүүлгэлээ. Эргээд хартал Junhyung өөдөөс инээгээд өөр юм хийлгүй чимээгүй сонс гэж дохив. Эхэндээ чимээгүй байснаа дараа нь Jun-ий хоолой гарлаа. 

'Гунигласан үед чинь би чамайг инээлгэе
Шархадсан үед чинь би чамайг асрая
Айсан үед чинь би чамтай хамт байя
Уйлах үед чинь би чиний түших мөр чинь болоё, Тийм болохоор
Над руу хараад инээж байхад л болно
Үргэлж хажууд минь байхад л болно
Өөр юу ч хүсэхгүй ээ
Чамаас өөр хэн ч хэрэггүй 
Тэвдэж сандрах гарыг минь атгаач 
Чамайг гэсэн зүрхийг минь аваач, би чамд хайртай, ~~~~~~~~~~~-аа'

Түүний rap-ийг сайхан хөгжимтэй хослуулан сонсоод зүрх минь хэсэг зуур зогсох болох шиг санагдав. Нулимс минь цийлэгнэж хацрыг минь даган урслаа. Junhyung намайг өөр лүүгээ эргүүлээд нулимсийг минь арчаад чихэнд минь зүүсэн чихэвчээ авлаа.

"Ямар байна? Засаж янзлах гэсээр байгаад 1, 2 сар бичсэн юмсан" гээд тэр доод уруулаа хазан нүд рүү минь харлаа. Би ч гэсэн түүнд хичнээн хайртайгаа хэлмээр байсан ч хоолой минь гацчихсан юм шиг юу ч дугарч чадсангүй, толгойгоо л дохилоо. 

"Худлаа яриад байгаа юм уу? Яагаад юу ч дугарахгүй байгаа юм бэ, чи байсан бол энэнээс илүү гоё бичих байсныг чинь мэд----"

"Ү-үгүй дээ, энэ үнэхээр хамгийн гоё нь байсан, надад маш их таалагдаж байна" гэж хэлэхэд нулимс минь урссаар. Зогсох шинжгүй шүү.

"Тэнэгхэн минь дээ, битгий уйл аа, одоо харин чиний хариуг сонсмоор байна"

"Би ч гэсэн чамдаа хайртай. Зүрх сэтгэлийнхээ угаас чамдаа л хайртай" гэхэд минь тэр намайг чанга гэгч нь тэврээд бид хичнээн удаан тэгж зогссоноо ч мэдсэнгүй. 

"Өө, нээрээ тийм, алив энийг зүүлгээдэхъе" гээд тэр халаасан дотроосоо хайрцагтай зүйл гаргаж ирлээ. Маш үзэсгэлэнтэй ноотны түлхүүртэй хүзүүний зүүлт. Зүүлтээ эргүүлээд ард нь нэг зүйл бичигдсэн байхыг харлаа.

‘I love you, J’



2 comments:

  1. Replies
    1. bayrlalaa ^^.... Duusan duustal ni unshij, algasalgu setgegdlee bichij bsand chin zunduu ih DEENKS ^^

      Delete