May 1, 2012

"Law of Love" 19-р хэсэг



19-р хэсэг "Thanks To"
~~~~~~~~~~~~~-ийн талаас

Нэг мэдэхэд л хавар болчихсон бүх л зүйлс өнгөлөг гоё байна шүү. Junhyung намайг найз охиноо болооч гэж гуйснаас хойш сар гаруй хугацаа өнгөрч байна. Би хичээл сургууль гээд, B2ST шинэ дуугаа гаргаад 2 долоо хонож байгаа болохоор Junhyung ч гэсэн завгүй байгаа болохоор тэр болгон уулзаж чадахгүй л байна. Ер нь бол тэрний ажил дууссан хойно шөнөөр уулзаж, нар жаргаагүй байхад уулзана гэдэг ч ховорхон шүү ^^
B2ST-н шинэ дуу нилээдгүй шуугиан дэгдээгээд амжсан шүү. Бүх л мэдээний хэрэгслээр зөвхөн тэдний тухай гарсаар. Junhyung-н rap хэсэг нь фенүүдийх нь дунд нилээдгүй алдартай, "Law of Line" гэдэг мөрүүд гээд л яригддаг юм. Хүмүүс заримдаа Junhyung-н тэр мөрүүд нь цаанаа нуугдмал утгатай, хэн нэгэнд зориулж бичсэн байх гэж ярихаар нь түгшдэг ч гэсэн 1 юм уу 2 сар болоод л намжчихдаг болохоор гайгүй л дээ.
Өнөөдөр тэд нар M!Countdown дээр тоглолттой. Очиж үзмээр байсан ч яг тэр үеэр нь хичээлтэй байж таараад тэнд байж чадахгүй нь дээ.
'Амжилт хүсъе ^^' гэж бичээд Jun оппа руу дараагийн хичээлээс орохоос өмнө гялс мессеж явууллаа. Ямаршуухан байгаа бол гэж бодогдоод олигтой ч хичээлдээ төвлөрч чадахгүй байх юм. Тэр хэд маань завгүй байгаа бололтой хариу ирсэнгүй.
Хичээлээ тараад номын санд сууж хэдэн зүйлээ хийж дуусгахаар явлаа. Номын сан дүүрэн хүнтэй байсан ч чив чимээгүй байлаа. Бүгд ном уншиж эсвэл ямар нэг зүйл бичнэ. Цонхны хажуугийн хоосон ширээнд суугаад хэрэгтэй зүйлсээ цүнхнээсээ гаргалаа. Хамгийн түрүүнд Ipad-аа гаргаж ирээд тэдний өнөөдрийн тоглолтыг үзлээ. Өмссөн хувцас нь тэдэнд зохиж байна гэж жигтэйхэн, тэдний зүгээр нэг зургийг нь ингээд хараад суух ч бас гоё шүү. Тэгсэн гэнэт номын санд яах гэж ирснээ санаад номнуудаа гаргаж ирээд юмаа хийхээр болов. 
Цаг хугацаа ийм хурдан өнгөрчихсөн гэж бодсонгүй шүү, нэг мэдсэн л 3 цаг суучихсан, гадаа харанхуй болчихсон байх юм. Гаргаж тавьсан юмнуудаа цуглуулаад, B2ST-н шинэ цомгийн дуунуудыг нь тавиад чихэвчээ зүүгээд гарлаа. Сургууль нам гүм, орой болсон байхад аргагүй дээ. Ингээд гэрийн зүг гэлдэрлээ.
Junhyung-н талаас
Шинэ цомог маань дээгүүр жагсаж, дуунууд маань ч сайн явж байгаад бид нар бүгдээрээ маш их баярлаж байсан ч ~~~~~~~~~~~~~-тай уулзах цаг бага гарч байгаа нь онцгүй байлаа. Өнөөдрийн тоглолтын дараа ~~~~~~~~~~~~~-тай уулзахаар гэрт нь очтол сургууль дээрээ байгаа гэхээр нь сургууль руу нь очлоо. 
Сургууль дээр нь очоод гол хаалганых нь гадаа хүлээж суулаа. Хэдий уулзахыг тэгж их хүсэж байсан ч хийж байгаа зүйлд нь саад болохыг хүсээгүй учраас тэрнийг гэр лүү гээ явах зам дээр тосож байсан юм. Гадаа харанхуй болсон ч ~~~~~~~~~~~ маань гарч ирэх шинж байдаггүй шүү. Тэгсэн харин удалгүй нөгөөх маань доошоо харчихсан цаанаас ирж яваа харагдлаа. 
"~~~~~~~~~~~~-аа" гэж машинаасаа гараад дуудаж гараа далаллаа. Тэгсэн сонссон шинжгүй цаашаа ахласаар. Тэгэхээр чихэвчтэй явж байгаа гэсэн үг байх нь. Тэгээд л араас нь гүйлээ. 
"Хөөе~" гээд түүний гараас бариад өөр лүүгээ харуулав. Танихгүй хүн гэж бодсонуу их цочлоо. Тэгснээ намайг гэдгийг харчихаад санаа нь амарсан бололтой, чихэвчээ буулгав.
"Оппа, энд юу хийж байгаа юм бэ?"
"Яасан? Найз охиноо харахаар ирж болохгүй болчихсон юм уу, айн" гээд бид хөтлөлцөөд машин руу маань явлаа.
"Үгүй ээ, тэгж хэлэхгээгүй юмаа, зүгээр л завгүй байгаа байж, явж амрахгүй л гэж" ингээд л надад санаа тавиад явж байдаг юм шүү дээ, хөөрхөн гэдэг нь.
"Мэдэж байна аа, гэхдээ амрах ёстой хүн нь чи юм биш үү, хэтэрхий их юм хийж байж, хэрвээ өвдвөл чинь хамт байж чадахгүй ч байж мэднэ ш дээ" дэндүү их юм хийхээр нь санаа зовоод байдаг юм. Дахиж нэг удаа л тэр явдал давтагдвал би лав зүгээр өнгөрөөж чадахгүй байх.
"Ойлголоо доо, тэгвэл 2-уулаа ганц аяга кофе хамт ууцгаая, маргаашийн тоглолтон дээрээ чи минь сайхан харагдах ёстой болохоор эртхэн явуулж амраах хэрэгтэй" надад санаа тавьсан хэвээр л. Ингээд бид ойролцоо кофений мухлагт очиж ~~~~~~~~~~~ орж кофе авлаа. Удалгүй бид тэрний гэрийн гадаа ирж хэсэг юм ярьж суулаа. 
"~~~~~~~~~~~-аа, чи маргаашийн тоглолтон дээр ирж чадах уу, тэд нар ч чамайг санаад байна гээд, би ч гэсэн чамтай хамт баймаар байна.Чи хичээлтэй юу?" кофегоо уунгаа түүнээс асуулаа.
"Тэгъе, очъё, би ч гэсэн нэг очмоор санагдаад байсан юм. Хичээлгүй ч гэсэн тоглтолын чинь үеэр очиж чадахгүй харин дууссаных нь дараа очиж чадах байх, зүгээр үү?"
"Зүгээр ээ, чи ирж л байвал болох нь тэр" маргааш бас уулзаж чадах болсондоо баярлаж байлаа.
Удалгүй тэр гэртээ орохоор машинаас буухад нь би ч бас оруулж өглөө. 
"Сайн амарч аваарай, за юу, Маргааш уулзая, баяртай" гээд тэр гэр лүү гээ орлоо. Оруулж өгчихөөд би гэдэг хүн ч гэр лүүгээ харихаар явлаа, маргааш ~~~~~~~~~~~~-г ирэх болсныг хэлвэл тэд бүгд баярлах нь гарцаагүй.
∞∞∞∞∞∞∞∞∞∞
~~~~~~~~~~~~~~-н талаас
Өнөөдөр хагассайн өдөр болохоор хичээл байхгүй сайхан амар амгалан унтаж байлаа. Тэгсэн гэнэт Юүки-н намайг дуудах чимээ улам чангарсаар. Өчигдөр B2ST-ийхан дээр очтол ойрд уулзаагүй гээд нөгөө хэд маань намайг явуулдаггүй шөнөжингөө тэд нартай хамт байсан болохоор өнөөдөр нүдээ ч нээх тэнхэл байсангүй. Тэгсэн гэнэт Юүки шуурга шиг өрөөнд шуураад л ороод ирлээ. 
"~~~~~~~~~-аа, босооч ээ, босооч, ийм үед чи яаж унтаж чадаж байна аа, алив босоод энийг нэг хараадах даа" гээд нөгөөх чинь яаг чихэн дээр орилж гарлаа.
"Дараа нь болж болдоггүй юм уу, би унтмаар байна ш дээ Юүки" гээд унтахыг хичээж дэрээ тоглой дээгүүрээ тависан ч нөгөөх чинь татаад авчихлаа.
"~~~~~~~~~~~~~~-аа бос л доо, чухал ноцтой юм болоод байхад, Junhyung та 2-ийн талаар баахан нийтлэл гарчихжээ, хамт байгаа зурагнууд чинь хүртэл байна" гэж Юүкиг хэлэхэд нь юун нойр, нүд сэргээд л явчихсан. 
Түүний гарт байгаа Ipad-аа аваад харлаа. Үнэн байжээ, би хэн болох, яагаад би Junhyung-тай хамт байгаа, би найз охин нь уу, үгүй юу гээд зөндөө асуулт, дээрээс нь бид 2-ийн хөтлөлцөөд явж байгаа зурагнууд хүртэл тавигдчихаж. Дээрээс нь B2ST-н шагналаа авчаад талархалаа илэрхийлэхдээ хэлсэн үг нь надад зориулагдсан байсан уу үгүй юу гээд баахан зүйл гарсан байлаа. 
~~~~~~~~~~ Болсон явдал ~~~~~~~~
B2ST-н тоглолтыг үзэх гээд KBS дээр яарч ирсэн ч хоцорчихсон байлаа. Намайг ороход аль хэдийн сүүлийн хэсэгтээ ороод ялагчаа тодруулах гэж байсан юм. Би суулгүйгээр сандалнуудын хажууд зогсоод нөгөө хэдийг байна уу гэж харж зогслоо. Бүх хамтлаг дуучид тайзан дээр цуглаж, араас нь манай хэд ч гарч ирэв. Хамгийн түрүүнд Kwang намайг олж харлаа. Тэгээд над руу дохиод бусаддаа намайг ирсэн гэж хэлж байгаа харагдав. Нөгөө хэд чинь бүгд над руу хараад инээмсэглэлээ. 
Бид нар бүгд дүн гарахыг хүлээсээр. Манай хэд ялаасай гэж залбирч байтал нөгөө хэд маань ч ялдаг юм байгаа биз дээ. Тэдний өмнөөс тэдэнтэйгээ хамт баярлаж, яг энэ мөчид нь тэнд хамт байж таарсандаа баярлаж байлаа. Хөтлөгч тэднээс талархалын үг хэлэхийг урьж шагналыг нь гардуулав. Хамгийн түрүүнд Doojoon мик аваад компанийхан болон бусад гишүүддээ талархсанаа хэлж дараа нь Jun мик авав. 
"Би шинэ дуун дээрхи миний хэсгийг хийхэд тусалсан хүнд баярлсанаа хэлмээр байна, хэрвээ тэр хүн байгаагүй бол бидний дуу ийм болж чадахгүй байсан болов уу тэгээд бас баярлалаа B2uty's" гэж хэлэхдээ Jun яг нүд рүү минь харж байгаад хэлсэн юм. Үзэгчид ч хэлсэн үгэнд нь тэгтлээ анхаарал хандуулаагүй харагдаж байлаа.
~~~~~~~~~~ Дуусав ~~~~~~~~
Ийм юм болох вий гэж гэж санаа зовоод байсан юмаа. Ийм зүйл эрт орой хэзээ нэгэн цагт болно гэж мэдэж байсан энэ дэндүү гэнэтийн байна ш дээ. Гялс орноосоо босоод хурдхан гэгч нь шүршүүрт орж авлаа. Тэгээд юу харагдсанаа өмсөөд орон дээрээ суулаа. Интернет орж хүмүүсийн бичсэн зүйлийг унштал нэг хэсэг нь 'Би тэрнийг мэдэх юм байна, Cube-р байнга орж гардаг болохоор нь туслах ажилтан юм болов уу гэж бодож байсан ш дээ', 'тэр дажгүй охин ш дээ, бид тэднийг дэмжих хэрэгтэй', 'Хөөрхөн хос байна', гэсэн эерэг хүлээж авсан хүмүүс байсан ч цаана нь 'Наад муухай гараа Оппа-с минь ав' гэх мэт сөрөг зүйлс бичигдсэн байсан. Юу хийхээ мэдэхгүй суусаар л, Cube рүү явсан нь дээр үү эсвэл эндээ байж байсан нь дээр юм болов уу. Юутай ч Jun рүү утсаар ярихаар шийдлээ.
Junhyung-ийн талаас
Бид нэг гэнэтийн мэдээтэй өглөөг угтлаа. Менежер ах биднийг дуудаж босгоод интернетэд юу болж байгааг харуулсан юм. Бид юу ч хэлж зүрхэлсэнгүй, хүмүүс яаж мэдсэн юм бол? Тэр дотор бидний өчигдрийн хэлсэн талархалын үгс, ~~~~~~~~~~~ бид 2-ийн хөтлөлцөөд алхаж байгаа зураг, ~~~~~~~~~~-ний хүлээлгийн өрөөний гадаа бид нартай хамт юм яриж, инээж байгаа, миний хажууд зогсож байгаа зурагнууд тавигдчихсан байлаа. 
Хамгийн түрүүнд ~~~~~~~~~-нд санаа зовж байлаа, энэ мэдээнүүдийг харсан болов уу яасан бол, юу болсон бол? Гайгүй байгаа болов уу? гээд л. Тэгсэн удалгүй менежер ахын утас дугарч ах утсаар ярьж ирээд биднийг захирал дуудаж байна гэж хэллээ. 
Биднийг Cube дээр очиход тэнд маш олон фенүүд маань цуглачихсан, ~~~~~~~~~~ талаар мэдэхийг хүсэж байлаа. Бид захирлын өрөөнд очиж түүнтэй бид чухал ямар харилцаатай болох гээд бүх л зүйлээ ний нуугүй хэллээ. Захирлыг болсон явдлын дараа намайг түүнээс холбоогоо тасал гэж хэлэх юм болов уу гэж бодсон харин тайван хүлээж авсан шүү. 
Захирлын өрөөнөөс гарч ирээд бид бүгд урт амьсгаа автал утас миннь дугарав. ~~~~~~~~~~~~ залгаж байна, санаа зовчихсон байгаа байхдаа.
"Байна уу? Оппа, 2-улаа одоо яах вэ? Та нарыг ийм байдалд оруулсанд уучлаарай, би анхнаасаа ийм зүйл хийх ёсгүй байсан юм" гээд л надад ярих боломж өгөлгүй ярьж гарлаа.
"~~~~~~~~~~~, тайвшир даа, зүгээр ээ, бүх юм сайхан болно"
"Яаж зүгээр байдаг юм бэ, би ийм том асуудал тарьчихаад байхад, би яахаа мэдэхгүй байна аа, бид одоо салах ёстой юу? " гээд асуухад нь түүний хоолой зангирч байгаа нь утасны цаанаас ч тод сонсогдож байлаа. 
"Юу гэж дээ, бид салахгүй ээ, битгий тэгтлээ санаагаа зовоо доо, бүх зүйл сайхан болно. Надаа итгээд орой Sukira-г марталгүй сонсоорой за юу"
"Итгэлтэй байна уу? Фенүүд чинь чамайг үзэн ядаад эхэлвэл яах болж байна?" тэр маань тайвширч өгөхгүй л байв.
"Зүгээр дээ, чи л бид нартай хамт байвал бүх зүйл сайхан болно, тийм болохоор одоо тайвшир, гэрээсээ битгий гараарай, би ингээд явлаа, баяртай" гээд би бусад дээрээ очиж ээлжит ажил руугаа явлаа.
~~~~~~~~~~~~~~-н талаас
Jun-тэй утсаар ярьсан чинь арай л дээрдэх шиг боллоо. Юүки бид 2 анхаарлаа өөр юманд төвлөрүүлэхийн тулд хэсэг кино үзэхээр шийдлээ. Sukira гарах цаг дээр сэрүүлэг тавьчихаад Юүкитэй хамт элдэв юм хийж өөрийгөө сатааруулав. 
Оройн хоолоо идэж дуусаад Юүки том савтай зайрмаг авчирч тавьлаа. Тэгсэн утасны маань сэрүүлэг дугарч Sukira эхлэхэд 5 минут дутуу байгааг заав. Том өрөөмдөө очоод буйдан дээр 2-уулаа тухалж суугаад, хөгжмөө асаалаа. Тэгээд зайрмаг идэнгээ радиогоо сонсов.
Эхэндээ хөтлөгч Leeteuk, Eunhuk 2 тэдний шинэ цомгийн талаар арилцаж, тэд ч шинэ дуугаа дуулж үзээлээд байж байтал дараагийн тавьсан нэг асуулт нь намайг гацааж орхилоо.
"Junhyung-аа, би нэг асуулт асуумаар санагдаад байсан юм, магадгүй b2uty нар ч бас мэдэхийг хүсч байгаа болов уу гэж бодож байна. Би өнөө өглөө интернетийн нийтлэл дээрээс чи болон бас нэг охины тухай маш олон зүйл гарсан байхыг харсан. Тэгээд энэний цаана юу нуугдаж байгаа талаар мэдмээр санагдлаа?" гэж Leeteuk-г асуухад би гэдэг хүн хөдөлж ч чадахгүй Jun-ий хариултыг хүлээж суулаа.
"Аан, тийм л дээ, энэ талаар энэ хүртэл яриа гарчихсан болохоор би одоо хэлэх цаг нь болсон болов уу гэж бодож байна. Би энэ талаар гишүүд болоод компанийхантайгаа ярилцаж үзсэн. Тэр бол миний найз охин байгаа юм" Jun-г тэгж хэлсэнд би чихэндээ ч итгэсэнгүй. Нүдээ цавчих ч сөхөөгүй байлаа.
"Үнэндээ, би түүнийг найз охиноо болооч гэж гуйснаас хойш нэг сар орчим л болж байна, тэр гаднаасаа ч дотроосоо ч маш сайхан охин. Бид тэрнийг мэддэг болоод нийт 6 сар шахуу болж байгаа" гэж Jun яриагаа үргэлжлүүлэв.
"Тэр их сайн ч хүн, сайн ч найз минь байгаа юм, тэр маш хөөрхөн ааштай, төгөлдөр хуур дарах, Junhyung-тай адилхан шүлэг бичих гээд маш олон авъяастай охин, тэрнээс нь болоод Junhyung тэрэнд татагдсан байх л даа, тэгээд ч бид нар энэ 2-ийгоо их дэмждэг шүү" гэж Yoseob-г  хэлэхэд нь өөрийн эрхгүй нүүрэнд минь инээмсэглэл тодорлоо. 
"Тэгэхээр, өчигдөрийн та нарын талархалын үгэн дээр хэлснийг харвал, чиний хэсгийг бичихэд тусалсан хүн нь тэр охин гэсэн үг үү? Хэрвээ дургүйцэхгүй бол түүний талаар илүү ихийг ярьж өгөөч" гэж Eunhyuk Jun-ээс асуулаа.
"Тийм ээ, яг үнэндээ бол миний хэсгийг тэр бичсэн юм, тэр шүлэг бичихдээ маш сайн, мэдрэмж нь үнэхээр гайхалтай, түүний бичсэн шүлэгнүүд нь надад урам зориг өгдөг юм. Түүний тухай гэвэл, түүнээс зөвшөөрөл авахгүйгээр ингээд хэлж байж болж байгааг мэдэхгүй ч намайг уучилна гэдэгт нь найдаж байна. Түүнийг маань ~~~~~~~~~~~~~ гэдэг, СИХ-н хуулийн ангийн солилцооны оюутан, b2uty нар маань энэ бүхнийг тайван хүлээж авч биднийг дэмжинэ гэдэгт найдаж байгаа шүү"
"Хөөх, та нарын ингээд ярьж байгаагаас сонсоход л тэр их сайн хүн гэдэг нь мэдрэгдэж байна шүү, та нарт амжилт хүсье. Ингээд манай өнөөдрийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Дараа уулзацгаая" гээд хөтлөгч нар нь нэвтрүүлгээ дуусгалаа.
Хөгжим рүү хараад гөлөрчихсөн байсан намайг хараад санаа нь зовсон Юүки мөрөн дээр минь гараа тавьж бодлоос минь сэрээлээ. Бид юу ч ярилгүй, зүгээр л буйдан дээрээ сууцгаав. Гэнэт хаалганы хонх дугарах сонсогдлоо. Би гэдэг хүн бодолдоо автагдсан хэвээр байсан болохоор Юүки очиж хаалга тайллаа. "~~~~~~~~~~~~-аа, Junhyung ирчихлээ" гэж Юүкиг хэлэхэд нь хартал нээрээ Junhyung ирчихсэн над руу инээгээд зогсон байлаа. Ямар ч үг хэлэлгүйгээр би түүн дээр очоод түүнийг тэвэрч авлаа.Тэгээд бид өрөөнд минь орж сууцгаав.
"Sukira сонссон уу?" гэж надаас асуулаа.
"Тэгсэн, эхнээс нь дуусан дуустал"
"Надад уурлаж байна уу?"
"Үгүй ээ, харин цаашид юу болох бол гэдэгт л санаа зовж байна"
"Битгий санаа зов доо, би хажууд чинь байх болно, чамд би, B2ST, G.na эгч, 4minute-н охид, Юүки гээд бүгд байна ш дээ"
"Тийм дээ, би чамдаа итгэж байна"
"Энэ чинь миний охин мөн дөө, битгий зүрхээ шаналга даа, наадах чинь надад нандин юм шүү" гээд тэр духан дээр минь үнсээд бид орон дээр хамт хэвтлээ. Өдөржингөө сэтгэл санаа тавгүй байсан болоод ч тэр үү амархан ядраад тэр дороо унтаад өгсөн байлаа. 
Junhyung-ийн талаас
Түүнийг энэ бүхнийг давгүй хүлээж авсанд нь баярлаж байлаа. Түүнийг сэтгэлийн тэнхээтэй охин гэдгийг би мэднэ, гэхдээ түүнийг тэр бүхнээ зөвхөн дотроо хадгалаад ганцаараа тэрэндээ шаналаасай гэж би хүсэхгүй байна. Хэсэг ярилцсаны дараа тэр чимээгүй болчихоор нь хартал тайван гэгч нь унтаж байв. Түүнийхээ дээрээс хөнжлийг нь нөмрүүлчихээд гарлаа. Юүкид түүнийг унтчихсан байгаа гэж хэлэхэд Юүки намайг энд ирж түүнийг тайшруулж өгсөнд баярлсанаа хэлэв. Ингээд би гэр лүүгээ явлаа. Маш урт өдөр байсан ч бүх зүйл сайхан дууссанд баяртай байна. Одоо харин маргааш юу болох бол гэдгийг л хүлээх үлдлээ дээ. 

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Энэ өгүүллэгийн маань хамгийн урт хэсэг нь ^^
Одоо цаана нь ганцхан л хэсэг үлдлээ дээ ^^

1 comment:

  1. yoo buur l goy bolood bhiinmaa gants hesgiig hurdan hiigeerei unnie uneheer goy boljee

    ReplyDelete