December 28, 2011

Special Interview with B2ST no.3 - Yoseob


Yoseob-ийн ярилцлага ^^.....

Өхөөрдөм, хөгжилтэй залуугын ярилцлагыг сонирхоорой ^^

Special Interview - Yoseob

А: " 2011 онд Японд олон үйлажиллагаа, өдөрлөгүүд зохиогдсон. Энэ дундаас аль нь таньд хамгийн гүн сэтгэгдэл үлдээсэн бэ? Шалтгааныг нь бас дурьдвал"
Х: " Хамгийн гүн сэтгэгдэл үлдээсэн өдөрлөг гэвэл фенүүдийхээ хуруунд зүүлт зүүж өгөх байсан. Бид тайзан дээрээс фенүүдтэйгээ олон удаа уулзадаг ч гэсэн нүүр тулж уулзах үнэхээр байсахн байсан."

А: " Японд байх хугацаанд хамгийн сонин, хачирхалтай санагдсан зүйл байгаа юу?"
Х: " Японд байх үеийн хамгийн сонин зүйл гэвэл замын урсгал нь эсрэг байсан явдал /баруун-зүүн нь эсрэгээрээ байдаг/. Эсрэг талдаа байсан болохоор ч тэр үү цонхоор юм харж явахад ч бас сонин байсан."

А: " Та нар олон л газруудаар явж, аялсан байх. Тэр дундаас дахиж очихыг хүссэн газар, идэхийг хүссэн хоолоо нэрлэвэл?"
Х: " Токиогийн Цамхаг руу дахиж очмоор байна, өмнө нь тэнд нэг удаа ТВ-ийн ярилцлаганд орж байсан юм. Хоолны хувьд бол Тонкацү, Рамен дахиж идмээр байна."

А: " Япон b2uty нарын талаархи сэтгэгдэл? Тэднийг нэг өгүүлбэрээр илэрхийлвэл?"
Х: " Нэг өгүүлбэрээр илэрхийлэх нь тийм боломжгүй гэж үү? Юу юм болдоо.... Тэдний гаргаж байгаа дуу чимээ нь маш чанга /инээв/."

А: " 7-р сард Азийн олон орноор явсан, тэр дундаас хамгийн гүн сэтгэгдэл үлдээсэн зүйл байсан уу?"
Х: " Бид нар Малайз, Тайланд, Сингапур гэх мэт олон маш халуун орнуудаар явж байсан. Үнүнийг хэлэхэд надад халуун, бүгчим газарт байх хэцүү байдаг. 7-р сарын Солонгосоос халуун газруудаар явах маш хэцүү байсан. Гэхдээ нэг талаараа сонирхолтой байсан. Азийн олон орны фенүүдтэйгээ уулзаж чадсандаа баяртай байгаа."

А: " Азийн орнуудаар зохцлох бүрдээ тухайн орны хэлийг ч мөн сурсан болов уу гэж бодож байна. Сурахад хамгийн хэцүү нь аль орны хэл байсан бэ? Мөн гадаад хэл хурдан, богино хугацаанд сурахын тулд ямар арга хэрэглэдэг вэ? "
Х: " Малайз хэл хамгийн хэцүү байсан. Миний хув;д тухайн орны хэлийг байнга хэрэглэж байх нь хамгийн хурдан сурах арга юм уу гэж боддог. Магадгүй тухайн орны хүнтэй нь найзлах нь тухайн хэл сурах явцыг хурдасгахад том нөлөөтэй байх."

А: " Онгоцонд явж байхдаа юу хийдэг вэ?"
Х: " Унтах. Юу ч болж байсан унтах! Миний хув;д гэвэл би гадад орноор явах үедээ онгоцон дотор байх үедээ унтаж харин хүрэх газраа очсоныхоо дараа олон газруудаар явж, их юм үзэхийг хичээдэг. Тийм болохоор би онгоцонд байхдаа унтаж явдаг."

А: " Зөвхөн Солонгост байхдаа ч биш, та нар хаашаа ч явсан үргэлж хамтдаа байдаг. Үүний давуу тал нь юу вэ?"
Х: " Бид ер нь бол гэр бүлээсээ тусдаа байдаг. Гэрийнхнээсээ тусдаа байх үед хамтлагын гишүүд маань үргэлж миний хажууд байдаг. Би болохоор л би ганцаардахгүй харин ч аз жаргалтай байдаг. Гишүүд маань нэг ёсондоо нэг гэр бүл гэсэн үг."

А: " Нөгөө талаасаа хүндрэлтэй тал байдаг уу? Бүгд хамтдаа амьдрахад асуудалтай тал байдаг бол түүнийгээ хуваалцаач"
Х: " Өрөөнүүд маань үнэхээр замбараагүй байдаг /уйлав/."

A: " Зөвхөн Kikwang-ны мэддэг хамтлагын нууцаас задлавал"
Х: " Бидний дунд нууц гэж байхгүй л дээ /инээв/"

А: " Тэгвэл өөрийхөө нууцаас задлавал, жишээ нь сүсэг, дом ч гэдэг юмуу?"
Х: " Дом сүсэг?.... Хммм, том хэмжээний тоглолт, баяр ёслолд оролцож байгаа үед би тод өнгийн дотуур өмд заавал өмсөж явдаг. Тэгээд өөрийгөө сайн хянахыг хичээдэг /инээв/"

А: " Зул сарын баяр хаяанд тулчихжээ, Зул сарын дурсамжаасаа дурьдвал? Энэ жилийн Зул сараар хийхийг хүсэж байгаа зүйл байгаа юу?"
Х: " Зул сарын дурсамж?.. Ихэнх Зул сар маань бүжиглэх болон бүжгийн бэлтгэлийн өрөөнд л өнгөрсөн. Тийм болохоор энэ жил би фенүүдээ зуглуулаад Зул сарн жижигхэн тоглолт хийхийг хүсдэг."

А: " 2012 онд тавьсан таны зорилго? Ирээдүйд хийхээр төлөвлөж байгаа үйл ажиллагааныхаа талаар?"
Х: " Бид энэ жил маш их хайр хүндэтгэлийг хүлээж авсан ч гэсэн би улам сайн хичээж дараа жил дэлхийн өнцөг булан бүрээс биднийг хайрлаж, дэмждэг тийм нэгэн уран бүтээлч болохыг хүсэж байна."

А: " Эцэст нь Япон фенүүддээ зориулан хэлэхийг хүссэн зүйл байвал..."
Х: " Daisuku/ Хайртай шүү/!"

Хэрвээ ....... байсан бол?

А: " Хэрвээ таньд 7 хоногын амралт байсан бол та юу хийх байсан бэ?"
Х: " Би гадаад руу амралтаар явах байсан. хэдийгээр олон орон руу явж басиан ч очиж үзээгэй газрууд руугаа явж үзэхийг хүсэж байна. Өөр олон шинү газрууд руу явж, тэр бүхнийг мэдрэхийг хүсэж байна. "

А: " Цаг хугацааны машин байсан бол та ямар үе рүү явах байсан бэ?"
Х: " 10 жилийн дараа. 10 жилийн дараахь өөрийгөө харахыг хүсэж байна."

А: " Аль нэг гишүүнийхээ оронд солигдож болно гэвэл хэний оронд байхыг хүсэж байна?"
Х: " Dongwoon. Түүн шиг царайлаг болчихоод хүмүүсээр ямар царайлаг юм бэ гэж хэлүүлэхийг хүсэж байна.

А: " 7 хоногын турш өөр алдартай хүн эсвэл өөр мэргэжлийн хүнтэй солигдох боломж олдвол, хэнийг/юуг сонгох байсан бэ?"
Х: " Жирийн нэгэн оюутан байх байсан."

А: " Хэдхэн сецүнтын дотор дэлхийн хаа нэг газар руу очиж чаддаг байсан бол хаашаа явах байсан бэ?"
Х: " Япон. Япон яваад фенүүдтэйгээ улзах байсан."

А: " Хэрвээ та Японд төрсөн байсан бол юу хийж байх байсан бол?"
Х: " Японд байсан ч гэсэн би дуучин болох гэсэн хүслээ хадгалж л явах байсан болов уу, тэгээд аль нэгэн газар бэлтгэл хийх байсан."

А: " 100 сая вонтой байсан бол юу хийх байсан бэ?"
Х: " Эцэг эхдээ өгөх байсан."

А: " Хэрвээ эмэгтэй байсан бол ямар мэргэжилтэй болох байсан бэ?"
Х: " Дуучин. Эмэгтэй хамтлагын гишүүн байхг мэдмээр байна."

А: " Жүжигчин байсан бол ямар төрөлд хүчээ сорих байсан бэ?"
Х: " Адал явдалт. Хэдэн жилийн өмнө "Realist" гэдэг киног үзсэнээсээ хойш би адал явдалт үйл явдалтай киног сонирхох болсон."

А: " 10 жилийн өмнө очиж боломжийг олговол, юуг илүү анхаарах байсан бэ?"
Х: " Илүү сайн дуучин болохын тулд илүү эртнээс л бэлтгэл сургуулилт хийж эхлэх байсан даа."

1 comment: