B2ST орон орны фенүүддээ зориулан Зул сарын бэлгээ өнөөдөр задалж байна ^^
Өнөөдөр буюу Зул сарын өмнөх өдөр B2ST маань фенүүддээ зориулан онцгой нэгэн амьд тоглолтыг хийх гэж байгаа бөгөөд энэ нь хэдэн хэдэн оронд шууд цацагдах юм байна.
Энэхүү тоглолтын нэр нь "BEAST for U" гэх бөгөөд өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийж бүтээсэн ажил, амжилтаа дүгнэн фенүүддээ талархалаа илэрхийлэхийн хажуугаар дебют хийснээсээ хойших 800 дах; өдрөө фенүүдтэйгээ хамт тэмдэглэх гэж байгаа юм.
Тоглолт нь нийт 1 цаг 20 минут үргэлжлэх бөгөөд Солонгос, Япон, Тайван, Хонг Конг зэрэг орон цацагдах юм байна. Тэдний амьд тоглолтоос гадна олон зугаатай зүйлүүд хүлээж байгаа болохоор боломж байгаа бол заавал үзэх хэрэгтэй шүү гэнээ.
Үүнтэй холбогдуулан Doojoon тоглолтыхоо талаар " Энэ өдөр бол бидний хамтлаг болон байгуулагдсанаас хойшхи 3 дахь Зул сарын баяр төдийгүй бидний дебют хийснээс хойшхи 800 өдөр, тийм учраас энэхүү өдрийг Солонгос болон Ази дахь фенүүдтэйгээ хамт нэг дор дурсамж дүүрэн, аз жаргалтай өдөр болгон өнгөрүүлэхийг хүссэн юм. Энэ амьд тоглолт маань фенүүдэд маань баяр хөөрийг авчирна гэдэгт найдаж байна" гэж хэлсэн байна.
Боломж олдвол энэ тоглолтыг шууд үзэж stream-ийг олж та нартаа мэдэгдэхийг бодно оо... Хэрвээ олвол twitter болон facebook дэхь хуудсаараа дамжуулан мэдэгдэх болноо ^^
hamt temdegleh ym san
ReplyDelete