December 31, 2011

B2ST @ SBS Gayo Daejun


Өчигдөр буюу 12/29-ний SBS Gayo Daejun дээрхи сонин хачнаас....

Солонгосын тоотой том телевизийн сувгуудын жилийн эцсийн шагнал гардуулах ёслолууд нь нилээдгүй томоохон хэмжээнд зохион байгуулагдаж, олны анхаарал дунд байдаг билээ. 

Эдгээр ёслолуудын нэг нь яах аргагүй алдартай хамтлаг дуучдыг нэг тайзан дээр цуглуулж чаддаг "Gayo Daejun" юм. Энэ жилийн SBS Gayo Daejun-д энэ жил дэбют хийсэн хамтлаг дуучдаас гадна аль хэдийн олонд танигдсан олон хамтлаг дуучид ч ирсэн юм. 

Ингээд тэр дундаас хайрт B2ST-ийхээ бичлэг болон зургуудаас оруулья ^^

Тэд энэ удаад "Fiction" дууныхаа Remix-ийг дуулсан бөгөөд надад лав маш их таалагдсан. 
Уг нь Kikwang маань эдгээд бүгдээрээ хамтдаа дуулж, бүжиглэсэн бол илүү гоё байх байлаа ^^

Мөн тэд маань өөрсдийн дуугаа чадварлаг дэглэсэн бүжгээрээ эхлүүлэхээ ч мартаагүй юм шүү ^^


Энэ өдрийн бас нэгэн Special stage Yoseob & IU нарын дуэт байсан бөгөөд тэд "Rain & G.NA нарын дуулж байсан "What I Want to do Once I have Lover" дууг дуулж сонирхуулсан юм. 


Эдгээрээс гадна миний санаанаас одоо ч гарахгүй байгаа нэгэн үзүүлбэр бол Hip Hop Special Stage. Энэхүү үзүүлбэрт Junhyung маань Taecyeon, Hoya, Mir, Dynamin Duo, Tasha /Yoon Mirea/ нартай хамтран халуухан 9 минутын тоглолтг үзүүлсэн бөгөөд үнэхээр суудлаасаа босоод хэмнэлд нь тааруулан бие хөдлөхгүй байхын аргагүй тийм нэгэн тоглолт болсон юм. 


-------- Зураг---------


















1 comment: