Бүх л гэр бүлд аав, ээж, хүү, охин гээд гэр бүлийн гишүүд байдаг шүү дээ ... Тэгвэл B2ST-ийн гэр бүлд хэн ямар үүрэг рольтой байдаг бол???
6 гишүүнтэй хамтлагаа, 6 ам бүлтэй гэр бүл гэж үзвэл хэн нь хэн байх бол?
Та бүхэн хэдийнээ мэддэг байж ч магадгүй л юм... ^^
За тэгэхээр эхнээс нь танилцуулъя....
Фенүүдийх нь хамгийн сайн мэддэг нь аав, ээж, хүү 3......
Хэн бэ гэж үү??
Энэ 3 шүү дээ ^^
Аав нь мэдээж манай ахлагч Doojoon
Хамтлагын дундах бүх л асуудал болоод хэрэг явдлыг зохицуулж, маргалдаан, үл ойлголцол үүссэн тохиолдолд эвлэрүүлэн зуучлагчийн үүрэг гүйцэтгэдэг хүн....
Ахлагчийхаа үүргийг хатуу ухамсарласан бидний хайртай ахлагч бөгөөд гишүүдийхээ төлөө байнга санаа тавьж явдгыг нь фен бид нь сайн мэднэ шүү дээ ^^
Ээж нь Junhyung
Яагаад О.О... гэж ийм царай гаргаж байгаа хүн байж магадгүй л юм... Тэгвэл манай хүн чинь цагаа тулахаараа их яншаа гэж байгаа ^^.... Их нямбай цэвэрч болохоор гэрт нь жоохон л өөрт нь таалагдахгүй зүйл гарвал тэр даруйд нь л үглэж гардаг гэж байгаа... Тийм болохоороо л Ээж нь болсон байх
Хүү нь мэдээж Yoseob
Харахад л ойлгомжтой биш гэж үү ^^... угаасаа л жоохон хүүхэд шиг эгдүүтэй, томоогүй зантай тэгээд ч царай нь ч гэсэн хамгийн бага нь гэж андуурагдахаар шүү дээ ^^... Мэддэггүй хүн бол бүгд л тэрнийг хамгийн бага нь байх гэж таамагладаг биз дээ ^^
За тэгвэл бусад 3 нь хэн нь болдог бол?
Энэ хөөрхөн залуу гэр бүлийн ямар гишүүн байвал таарах бол??? Тийм ээ, тэр бол энэ айлын үзэсгэлэнтэй охин нь ^^..... Заримдаа бол ямар ч хөөрхөн охидоос илүү хөөрхөн харагддаг шүү дээ, үгүй гэж үү.... Тэгээд ч өөртөө маш сайн анхаарал тавьдаг, бас л нямбай хүн шүү дээ
Энэ царайлаг, булчинлаг залуу харин юу нь гээч...... Эмээ ^^
Инээдтэй байгаа биз... Яагаад тэгсэнийг нь бүр ч яг мэдэхгүй байгаа ч энэ хүн бол "тэнэг-дүүнгэ" гэдгээрээ хамтлаг дотроо барах уу фенүүдийхээ дунд зартай нэгэн.... Заримдаа жүжиглээд ч байгаа юм шиг санагддаг ч үгүй л юм шиг байгаам даа ^^
Тэгэхээр одоо нэг л хүн үлдлээ ^^
Өвөө маань... ^^.....
Үлдсэн дүр нь болохоор тэгсэн үү эсвэл наснаасаа хөгшин харагддаг болохоор нь тэгсэн үү..... Эсвэл сайн дураараа ч өвөө болсон уу ^^
Энэ дүрүүдийг би бичлэг үзэж, зураг үзээд өөрөө зохиосон юм биш шүү... Энэ хэд өөрсдөө тэгж хэлсэн юм ^^... Итгэхгүй байна уу???... Тэгвэл энийг үзээрэй ^^
Doojoon-ий "Сайн уу, хань минь" гэж хэлж байгаа хэсэг, Junhyung-ийн инээдээ барьж ядаж байгаа гээд хөгжилтэй хэсгүүд олон бий... Заавал үзээрэй ^^
- Энэ гэр бүлийн "Big Baby" нь хэн бэ?
Junhyung : Манай хадам ээж, охин 2.... Зүгээр л хөгжилтэй талаасаа гэх юм уу, хэцүү, ядаргаатай гэж тэгж байгаа юм биш л дээ.... бид нар ямар нэгэн зүйл хийхээр зааварчилгаа авсан ч гэдэг юм уу тийм үед бид нар энэ 2 хүн олон удаа дахин давтаж тайлбарлаж өгөх хэрэгтэй болдог. Энэ 2 хүнд илүү их анхаарал хандуулах хэрэгтэй болдог гэх юм уу
Энэ үнэн инээдтэй хэсэг, ярьсан зүйл нь дээрээс ярьж дуусаад инээж байгаа нь... Үзчихээд эгдүү хүрээд ямар нэг юм аваад шидчихээ дөхсөн шүү ^^
Үнэхээр халуун дотно сайхан гэр бүл биш гэж үү ^^
kke hoorhon ymaa hyunseungniig unen heljee
ReplyDeletekeke junhyung eeej genuu? keke itgemeeerguin!!!~~~
ReplyDelete@seri: Hrn thh... miniiheer bol bugd yag l taarsan duruuddee orson yum shig sanagddag ^^
ReplyDelete@B2UTY: Meddeggu bsan yumu?... kkk.... uglee hun shude ene bidnii hairtai mundag zaluu kkk