December 24, 2011

B2ST - "Fiction" + Dance Performance


Өнөөдрийн Music Bank-ийг үзэж чадсан уу?

Өнөөдөр тэд маань зөндөө ядарч бас өвдөж байсан ч жинхэнээсээ шүдээ зуугаад тоглолтоо хийсэн билээ....

Яг энэ өдөр 5 цагаас сургууль руугаа явах хэрэгтэй болсондоо хичнээн их уур хүрж байсан гэж бодно.... Хурдхан харьж ирээд л ТВ-ээ асаасан чинь яг манай хэд дуулж байсан шүү ^^

Kikwang-ийн маань хөл нь эдгээгүй байгаа болохоор дуулж байхдаа ч сандал дээр суугаад. бүжгийн үзүүлбэр дээр ч оролцож чадахгүй байгааг нь харах үнэхээр муухай байлаа...

Дээрээс нь урт хугацааны амралтгүй ажлаас болоод Junhyung-ийн маань нурууны өвчин сэдрээд, эцүү байсан ч уруулаа хазан байж, хүчээр инээн бүжиглэж байгааг нь харах үнэхээр хэцүү бас бахархамаар байлаа....

Зурган дээрээс нь сайн харвал зөвхөн энэ 2 ч гэлтгүй бүгдэнгийх нь нүд нь улаан туяатай, ядарцгаачихсан байгаа.... 

Оны эцсийн тоглолтуудыг дуусгаад хэсэг зуур ч гэсэн амраасай ^^

Энэ хэдийгээ ойрд ТВ-ээр игэж хараагүй болохоор ч тэр үү үнэхээр гоё байлаа ^^


Dance Battle ^^


Тайзны арын ярилцлага.....


1 comment: