Kikwang-ийн сонирхолтой ярилцлагаас....
Энэний өмнө нь Dongwoon-ий ярилцлагыг хүргэж байсан бөгөөд хэлсэн ёсоороо энэ удаад Kikwang-ийхийг оруулж байна.
Special Interview - Kikwang
А: " 2011 онд Японд олон үйлажиллагаа, өдөрлөгүүд зохиогдсон. Энэ дундаас аль нь таньд хамгийн гүн сэтгэгдэл үлдээсэн бэ? Шалтгааныг нь бас дурьдвал"
Х: " Бид нар Японд олон янзын өдөрлөг, үйл ажиллагаанд оролцож байсан ч United Cube-ийн Японд болсон тоглолт хамгийн гүн сэтгэгдэл үлдээсэн. Будоүкан-ы тэр том тоглолтын заалны суудал дүүрэх болов уу гэхээс үнэхээр их санаа зовж байсан ч бүх тасалбар зарагдсанд маш их гайхаж бас баярлаж байсан болохоор одоо ч гэсэн тэр дурсамж тодхон байна."
А: " Японд байх хугацаанд хамгийн сонин, хачирхалтай санагдсан зүйл байгаа юу?"
Х: " Тийм болсон явдал гээд байх юм байхгүй ч таксины хаалга өөрөө онгойж хаагддаг нь үнэхээр гайхмаар байсан /инээв/"
А: " Та нар олон л газруудаар явж, аялсан байх. Тэр дундаас дахиж очихыг хүссэн газар, идэхийг хүссэн хоолоо нэрлэвэл?"
Х: " Дахиж очихыг хүсэж байгаа газар гэвэл Токио-н Цамхаг. Идэхийг хүсэж байгаа хоол гэвэл Туна загасны сашими."
А: " Япон b2uty нарын талаархи сэтгэгдэл? Тэднийг нэг өгүүлбэрээр илэрхийлэвэл?"
Х: " Үзэсгэлэнтэй! Нэг өгүүлбэр л байгаа биз дээ /инээв/. Хүн болгон өөрийгөө маш зөв авч явж чаддаг болохоор тэр юм болов уу?"
А: " 7-р сард Азийн олон орноор явсан, тэр дундаас хамгийн гүн сэтгэгдэл үлдээсэн зүйл байсан уу?"
Х: " Бид Азийн олон орноор явсан, тухайн үедээ өөр өөр улсад очих болгондоо бид хамгийн гадуур өмссөн хувасаа тайлдаг. Тэр болгонд би толгой дотроо харьцуулалт хийдэг, Намайл гадуур хувцасаа тайлахад аль орны фенүүд ямар хариу үйлдэл хийж байна, хэрхэн дэмжиж байна, аль орных нь хоолой хамгийн чанга байсан бэ гээд л. /инээв/"
А: " Азийн орнуудаар зохцлох бүрдээ тухайн орны хэлийг ч мөн сурсан болов уу гэж бодож байна. Сурахад хамгийн хэцүү нь аль орны хэл байсан бэ? Мөн гадаад хэл хурдан, богино хугацаанд сурахын тулд ямар арга хэрэглэдэг вэ? "
Х: " Малайзийх хамгийн хэцүү байсан. Тухайн орны хэлийг сураад өөртөө итгэлтэйгээр ярьж чаддаг байна гэдэг сайхан зүйл. Миний бодлоор тухайн хэл дээр өөрийн бдол санаа, өөрт төрсөн мэдрэмж зэргийг илэрхийлэх юм уу гэж бодож байна."
А: " Онгоцонд явж байхдаа юу хийдэг вэ?"
Х: " Кино үзэж эсвэл дуу сонсдог. Хэрвээ нислэг мань олон цагын нислэг байвал урьдчилаар кинонуудаа татчихаад явдаг"
А: " Зөвхөн Солонгост байхдаа ч биш, та нар хаашаа ч явсан үргэлж хамтдаа байдаг. Үүний давуу тал нь юу вэ?"
Х: " Хамтдаа байна гэдэг чинь хэзээ ч ганцаардахгүй гэсэн үг шүү дээ"
А: " Нөгөө талаасаа хүндрэлтэй тал байдаг уу? Бүгд хамтдаа амьдрахад асуудалтай тал байдаг бол түүнийгээ хуваалцаач"
Х: " Би дуу чимээнд их мэдрэмтгий болохоороо ч тэр юм уу, жоохон чимээ гарахадл би сэрээд унтаж чадахаа байчихдаг. Энэ талаараа бусадтайгаа хамт амьдрах нь жоохон хэцүү /инээв/"
A: " Зөвхөн Kikwang-ны мэддэг хамтлагын нууцаас задлавал"
Х: " Нууцаа? Байхгүй ээ. Бид нар юу ч хийж байсан бие биэынээ сайн мэддэг болохоор нуугаад байх зүйл байдаггүй."
А: " Тэгвэл өөрийхөө нууцаас задлавал, жишээ нь сүсэг, дом ч гэдэг юмуу?"
Х: " Сүсэг дом гэхэд тохиролмжүй байх л даа. Гэхдээ том үйл ажиллагаа, тоглолтонд орохыхоо өмнө оюун санаагаа төвлөрүүлж удирдан, илүү сайн ажиллахыг хичээдэг. Өөр онц содон дом гээд байх зүйл байхгүй юм байна."
А: " Зул сарын баяр хаяанд тулчихжээ, Зул сарын дурсамжаасаа дурьдвал? Энэ жилийн Зул сараар хийхийг хүсэж байгаа зүйл байгаа юу?"
Х: " Нэг онцгүй нь надад тийм онцгой гоё Зул сарын дурсамж бараг байдаггүй юм. Тийм ч болохоор би одооноос эхлээд Зула сар болгоноор гоо гоё дурсамж үлдээдэг болох юмсан гэж боддог. Энэ жилийн хувьд би эхлэл болгоод, цасанд хучигдсан зам дээгүүр тэр нэгэн мэдрэмжийг мэдрэн алхахыг хүсэж байна."
А: " 2012 онд тавьсан таны зорилго? Ирээдүйд хийхээр төлөвлөж байгаа үйл ажиллагааныхаа талаар?"
Х: " 2011 онд олон үйл ажиллагаа болж өнгөрсөн, дараа жилийн хувьд би илүү мэргэжлийн түвшинд кинонд тоглохыг хүсэж байна. Олон ангит цуврал, драма-нд тоглоод үзчихсэн учраас энэ удаад бүрэн хэмжээний кинонд тоглож үзэхийг хүсэж байна."
А: " Эцэст нь Япон фенүүддээ зориулан хэлэхий хүссэн зүйл байвал..."
Х: " Би Японд очиж хамтлагынхантайгаа хамт тоглолт хийж, фенүүдтэйгээ уулзахыг хүсэж байна. Цаашид улам сайн бэлдэж гайхамшигтай тоглолт үзүүлэхээр хичээх болохоор биднийг дэмжиж байгаарай"
Хэрвээ ....... байсан бол?
А: " Хэрвээ таньд 7 хоногын амралт байсан бол та юу хийх байсан бэ?"
Х: " Ажлыхаа хуваариас болоод, би ядаргаанд орчихдог юм. бмаш аяархан чимээ байсан түүнд ч сэрчихээрээ буцаад унтаж чаддаггүй юм л даа. Тийм болохоор хэрвээ надад амрах боломж гарвал би хүссэн хэмжээгээрээ унтах байсан."
А: " Цаг хугацааны машин байсан бол та ямар үе рүү явах байсан бэ?"
Х: " 2021 он? 10 жилийн дараахь өөрийгөө хармаар байна"
А: " Аль нэг гишүүнийхээ оронд солигдож болно гэвэл хэний оронд байхыг хүсэж байна?"
Х: " Doojoon. Үргэлж өөдрөг байдагт нь би атаархадаг. Юу ч болж байсан өөдрөгөөр бодож явбал бүх зүйл сайхан болох юм шиг санагддаг. Түүнээс гадна би түүн шиг өөрийхөө хариуцлагыг ухамсарлаж, баг хамт олноо нэг цөм болгож чаддаг бусдыг удирдан жолоодох чадвартай болмоор байна. "
А: " 7 хоногын турш өөр алдартай хүн эсвэл өөр мэргэжлийн хүнтэй солигдох боломж олдвол, хэнийг/юуг сонгох байсан бэ?"
Х: " Chris Brown. Түүний бүжиглэх, дуулах чадвар нь үнэхээр атаархамаар."
А: " Хэдхэн сецүнтын дотор дэлхийн хаа нэг газар руу очиж чаддаг байсан бол хаашаа явах байсан бэ?"
Х: " Санта Моника-ийн далайн эрэг. Би тэнд нэг ичиж байсан юм, тэрнээс хойш тэр газрын тухай байнга бодох болсон. Хэзээ ч байсан хамаагүй амрах цаг олдвол би тийшээ явна."
А: " Хэрвээ та Японд төрсөн байсан бол юу хийж байх байсан бол?"
Х: " Оюутан насаа зугаатай, хөгжилтэйгээр өнгөрөөж байгаа оюутан л байх байсан болов уу даа."
А: " 100 сая вонтой байсан бол юу хийх байсан бэ?"
Х: " Би супер машин авах байсан. Зүгээр л нэг байдаг л машин биш супер машин байх ёстой. "Trasformers" кинон дээр гардаг шихийг олж авах боломжтой болов уу? /инээв/"
А: " Хэрвээ эмэгтэй байсан бол ямар мэргэжилтэй болох байсан бэ?"
Х: " Амжилтанд хүрч яваа ажил хэрэгч бүсгүй!"
А: " Жүжигчин байсан бол ямар төрөлд хүчээ сорих байсан бэ?"
Х: " Step up дээр гардаг шиг лаг стильтэй, чадварлаг бүжигчний дүрд тоглож үзэх юмсан гэж боддог."
А: " 10 жилийн өмнө очиж боломжийг олговол, юуг илүү анхаарах байсан бэ?"
Х: " Илүү эртнээс дуулж, бүжиглэж эхлэх байсан. Дээрээс нь чадварлаг хөгжимчин болохын тулд ая зохион чадвараа ч дээшлүүлэх байсан байх."
daraa chiih iig hurdan oruulaarai yoseobiigaa unshii amjilt adminaa
ReplyDelete@seri: Deenks ^^... Neeh udaalguigeer daraachiihiig ni oruulnaa ^^
ReplyDelete