Хайртай залуу, хайртай rapper-ийхаа талаар илүү ихийг мэдэхийг
хүсэж байвал ороод уншаарай ^^
Тэрээр 1989 оны 12 сарын 19-ний өдөр энэ хорвоод мэндэлсэн бөгөөд Poppin' Dragon, Joker, Junnie гэсэн нэрээр нь хүмүүс сайн мэддэг. Дуулах, бүжиглэх, дууны үг, ая бичих, үглэх гээд олон талын авьяастай нэгэн ^^
Аав, ээж болон эрэгтэй дүүтэй.
Эцэг эхдээ хичнээн хайртайг нь түүний хийлгэсэн шивээснээс нь харж болно.
Түүний нэрийг Yong JaeSoon гэдэг байсан боловч нэрнээсээ болоод бусдад шоолуулдаг байсан учраас 6-р ангид байхдаа Junhyung болгож солиулсан байна.
Тэрээр өмнө нь Xing гэдэг хамтлагын гишүүн байсан бөгөөд уг хамтлагт байхдаа
Poppin Dragon гэдэг нэртэй байсан.
Энэ хамтлагаасаа гараад B2ST-ийн гишүүн болон орсон бөгөөд одоо хамтлагын чадварлаг дуу зохиогч, rapper гэдгийг хэн хүнгүй мэдэх биз ээ.
Янз янзын үсний засалт болон чадварлаг үглэх авьасаасаа гадна тэрээр нилээдгүй хэдэн уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байсан удаатай.
Тэдгээрээс хамгийн анхных нь AJ буюу Kikwang-ийн "Wiping the Tears" бөгөөд энэхүү дуунд Doojoon-тэй хамт оролцож байсан.
Мөн 4minute-ийн HyunA-ийн "Change" цомогт нь мөн хамтарч байсны сайн мэдэх байх. Түүнчлэн Amerie-ийн "In Love & War" цомгийн Ази хувилбарт 4minute-тэй хамтран оролцсон бөгөөд High kick through the roof олон ангит цувралд ч мөн хэсэгхэн зуур ч гэсэн дүр бүтээгээд амжжээ. Мөн түүний 4minute-ийн "Hit your Heart" цомогт хамтран оролцож, дуу зохиож, үглэсэн нь бусдад нилээдгүй үнэлэгдсэн бөгөөд түүний авьяасыг хүлээн зөвшөөрсөн юм.
Түүнчлэн тэрээр G.NA-ийн цомгийн гол дуу болох "I'll be back off so you can live better"-т орсон бөгөөд уг клипэнд тоглосон Doojoon-ээс эсрэг дүр төрхийг харуулсан байна. Мөн одоогоор Junhyung маань FADDY ROBOT FOUNDATION хэмээх хандивийн үйл ажиллагаанд HyunA, Outsider, Verbal Jint, Sangchu, Vasco, Zico нартай хамтран оролцож байгаа юм байна.
Мөн 2010.11.23-нд гарсан Young Jee-ийн "Crazy, that's what love is" хэмээх дууны үглэх хэсгийг бичиж өөрөө үглэсэн бөгөөд, Navi -ийн "Go Again", Wheesung-ийн "Heart Aching Story" зэрэг дуунуудад ч мөн оролцож байсныг мэдэх болов уу.
Эдгээр дуунуудад хамтран өөрөө оролцож үглэхээс гадна Chocoball-ийхан маань цуглаж M&D-ийн "Close Your Mouth" дууны зураг авалтыг хийхэд Junhyung ч мөн оролцож байсан юм. Хөөрхөн бүжиглээд зогсож байдаг даа ^^
Харин сүүлийн үед хамртан оролцсон уран бүтээлүүд гэвэл HyunA-ийн "Bubble Pop!" цомогт багтсан 'A Bitter Day' дуунд үглэж, мөн домогт дуучин Kim Wan Sun-ий "Be Quiet"-д тус тус хамтран оролцсон юм. Хамгийн сүүлд гэвэл дуучин ALi-ийн "Don't Act Foolish" дуунд үглэснийг нь блогынхоо мэдээнд оруулж байсан билээ.
Энэ хүний тухай мэдээлэл бичиж байгаа бол түүний дуу бичих чадварын талаар дурьдахгүй өнгөрч болохгүй байх. Түүний хувьд өөрийнхөө үглэх хэсгийн үгийг ихэвчлэн өөрөө бичдэг бөгөөд хамтлагынхаа гаргасан анхны бүтэн хэмжээний цомогт орсон ихэнх дууны үг дээр бусад дуу зохиогч нартай хамтран оролцсон байна. Мөн түүний анхны биеэ даан дангаараа ажилласан дуу бол "Freeze" гэдэг дуу нь юм. Мөн хүмүүсийн тэр болгон мэдээд байдаггүй зүйл бол Junhyung маань S.Tiger-тай хамтран Jang Woo Hyuk-ийн "Time is (L)over" дууг зохиоосн юм. Тэрээр дуу зохиож, ая бичихдээ өөрийн Joker нэрээрээ явдаг.
Одоо тэгвэл энэ залуугын талаар баримтуудыг сонирхоцгоооё ^^
1. Тэрээр хариултыг нь мэдсээр байж оролцож байсан нэвтрүүлгийнхээ хөтлөгчөөс зураг авалтын үеэр хараалын үг хэлж болох эсэхийг асууж байсан.
2. Hyuna-ийн "Change"-д оролцож байх үедээ зав муутай байсны улмаас үглэх хэсгийхээ үгийг өөрөө бичиж чадаагүйдээ ихэд харамсдаг гэнэ.
3. Yoseob өмнө нь Junhyung-ийн сэрүүлэгтэй цаг нь байжээ. Түүнийг сэрээхийн тулд орон дээр нь гараад "Change"-ийг дуулж, бүжиглэдэг байсан гэнэ.
4. Junhyung нэг ч удаа салсан найз охидуудаа тоолж үзээгүй.
5. Анхны 2 цомгыхоо өөрийн хэсгийн үгийг бараг бүгдийг нь өөрөө бичсэн
6. Тоосон дунд байх нь илүү дээр санагддаг / мангар хог шүү.... ^^/
7. Ядарсан үедээ ямар ч утга учиргүй зүйлсийг амандаа бувтнаж гардаг. Doojoon түүний хажууд унтахаас айдаг бөгөөд заримдаа зүүдэндээ үглэж, янз бүрийн юм бувтнадаг болохоор нь гэнээ ^^
8. Тэрээр хамтлагыхаа бусад гишүүдээс удаан хугацаагаар хол байхыг хүсдэггүй.
9. Тэрээр өвдөг дээрээ сөхөрч суухыг тийм ч буруу зүйл гэж боддоггүй бөгөөд, хэрэв жинхэнэ эр хүн л юм бол хийх л ёстой зүйл гэж боддог байна.
10. Хамтлагыхаа rapper нь учраас хүмүүс түүнийг өхөөрдөм, зальжин байж чадна гэдэгт эргэлздэг байх гэж тэр боддог.
11. Өхөөрдөм, эгдүүтэй царайлах дургүй. Тийм байлгахыг хүссэн ч тэрээр эцсээ хүртэл эсэргүүцэх нэгэн.
12. Халуун рашаанд орохоор явах замдаа Dongwoon гар гараа хөтлөлцөөд явах дуртай ч Junhyung тэрэнд тийм ч дуртай биш.
13. Фенүүд нь болон Junhyung өөрөө ч гэсэн өөрийгөө Digimon-ий Bbulmmon-той адилхан гэж боддог.
14. SNSD-ээс дуртай гишүүн нь Yoona
15. Тэрээр The Quiett, Kebee зэрэг хамтлагуудын дууг сонсож өөртөө үглэх урам, онгодоо авдаг.
16. Үнэндээ тэрээр ахлах ангид ортлоо үглэх гэдэг зүйлийг огтхон ч сонирходоггүй байсан гэнэ. Харин дараа нь түүний дуртай, шүтдэг уран бүтээлч нь
Supreme Team болсон байна.
17. Тэрээр охидуудын дунд нилээдгүй нэр хүндтэй нэгэн бөгөөд түүний талаар охидууд юу гэж боддог талаар ч мэддэг гэнэ. Hyunseung түүнийг ном гаргасан ч болно гэж боддог.
18. Түүний шивээс хийлгэсэн нь хамтлагыхаа стиль имидж-д тааруулсан явдал огтхон ч биш бөгөөд зүгээр л хийлгэхийг хүссэн болохоор л хийлгэсэн.
19. Бусдын үгийг сонсох, хүлээж авахдаа тун муу.
20. Аав ээж нь түүнд нямбай, цэвэрч байх гэдгийг яс маханд нь шингэтэл сургажээ.
21. Унтах шаардлагагүй хүмүүс унтахгүй байсан ч болно ш дээ гэсэн бодолтой нэгэн ^^
22. Бусдад тоогдохгүй байх, түүнийг анзаарахгүй байхад тэр дургүй.
23. "Энэ чихэрнүүд дунд нэг хордуулсан/өөр юм оронд нь хийсэн чихэр байгаа. Тэр чихэрний хариуцлагыг би хүлээнээ. Яагаад гэвэл би тэр чихрэн дотор юу хийснээ санахгүй байна" - Junhyung
24. Хамтлагтаа rapper/үглэх үүрэгтэй байдгыхаа хажуугаар жирийн үед ч тэр янших тал дээрээ хэнийг ч дагуулахгүй дээ ^^
25. Хэрвээ гартаа янз бүрийн бөгж гэх мэтийн чимэглэл зүүгээгүй л бол өөрийнхөө гарыг тийм ч гоё гэж боддоггүй
26. Hyunseung түүнийг SNSD-ийн Jessica-ийн эрэгтэй хувилбар гэж хэлж байсан бөгөөд Yongsica гэж нэрлээд амжсан билээ ^^
27. Bon Jovi бол түүний дуртай хамтлагуудын нэг
28. Dr.Dre-ийн чихэвчээ авахгүй л бол тэр байгаа газраасаа алхамч хөдлөхгүй гэж мэдээрэй ^^
29. Ээж нь түүнийг үсээ хусуулсан байхад нь үнэхээр дүргүй, хусуулсаных нь төлөө нулимс хүртэл унагаж байсан гэж байгаа Т_Т
30. 5 жилийн турш тэрээр Gucci фирмийн нэг түрийвчээ хэрэглэж байсан..... Дэндүү нямбай, хямгач гэдэг нь харагдаж байгаа биз ^^
31. Хамтлагаараа бүгд хамтдаа нэг байранд амьдарч эхлэх үед Junhyung гэрээ цэвэрхэн байлгах гэж гишүүдийхээ зарим нэг зүйлсийг гаргаад шидэж байжээ. Үүнийх нь төлөө бусад нь түүнд уурлах байх гэж бодсон ч тэд нар нь нээх тоосон шинжгүй байсанд нь гайхаж байсан гэнэ ^^
32. Түүний баруун гарын шуун дээр "Маргаашд итгэх хэрэггүй"
гэсэн утгатай шивээс бий
33. Харин зүүн талын эгэмний ясны орчим цээжин дээрээ "Дахин төрсөн ч таныхаа/ та нарыхаа л хүүхэд" гэсэн шивээстэй бөгөөд эцэг эхдээ
хичнээн хайртайг нь харж болно ^^
34. Түүний хувьд машин, мөнгө, өмсчих аятайхан хувцас, боулингийн бөмбөг байхад л болзоо гэдэг зүйл төгс болно доо ^^
35. Ялагдлыг хамгийн их үзэн яддаг хүн бол Junhyung
36. Уг нь Bboy төрлөөр хичээллэдэг байсан боловч 3 удаа мөрөө гэмтээсний улмаас Poppin-руу шилжжээ
37. Нэг фен нь B2ST-ийн fancafe-д "MTV B2ST" хэсгүүдийг оруулахад Junhyung өөрөө "Junhyung oppa чинь царайлаг бас дажгүй байгаа биз" гэж бичиж байжээ....
38. Yong Junhyung гэдэг нэрийг нь "Yongjun Hyung" гэж андуурч сонсдог хүмүүс нилээдгүй байдаг учраас түүний 'Yongjun" гэдэг хоч нь бий болсон
39. Түүний сонирхдог стилийн эмэгтэй бол Son Dambi
40. F.Cuz-ийн Jinon-той дотно байдаг гэнэ шүү
41. Тэр бусад гишүүдээсээ 7 хоног ч тусдаа байж чадахгүй, цаг үргэлж хамт байх ёстой гэж боддог ^^
42. Тэр муу охидыг илүү сонирхдог. Сайн охидууд ч бас зүгээр ч гэсэн муу охидуудад түүнд таалагддаг чанар байдаг гэнэ .... Муу охин болдог юм билүү ^^
43. Тэр унтаад л, унтаад л , унтаад л, байнга унтаж байдаг ч нойрмог хэвээрээ л байдаг.
44. Тэр одоо хийж байгаа зүйлээ орхих талаар нилээдгүй хэдэн удаа бодож байсан. Гэхдээ түний хөгжмийн төлөө гэх хүсэл зориг нь "Энэ эсвэл юу ч биш" гэсэн бодлоор урагшлах зоригийг өгсөн.
45. Хамтлаг дундаа охидын тал дээр хамгийн туршлагатай нь Junhyung. Энэ нь ч түүнд дууны үг бичихэд нь их нэмэр болдог.
46. Junhyung, Yoseob хоёр Cube-ээс хасагдахаа дөхөж байсан.
47. Түүнд 3 гар утас, нэг Ipad байдаг......
/Манай хүн чинь угаасаа баян залуу шүү дээ ^^/
48. Түүнд өндөр, өөрийн гэсэн онцгой чанартай, сайн бүжиглэдэг охидууд таалагддаг.
49. Жирийн нэг байдаг зүйлийн талаар бичихээс илүүтэй өөрийн дотор байгаа зовиур, бодлын талаар бичдэг. Хүмүүс түүнийг хайрын талаар бичнэ гэж төсөөлдөггүй ч тэр хайрын тухай ч чамгүй сайн бичдэг.
50. Хамтлагын гишүүд хамтдаа байж хоол идэж, хоорондоо ярилцаж, цагыг өнгөрөөхөд хангалттай зайтай орчинд байх дуртай.
51. Зураг авалтын үеэр өөрийх нь хэсэг бага байсан гэж Dongwoon-ийг буруутгадаг.
52. Ариун цэврийн өрөө бохир эмх замвараагүй байхад үнэхээр дургүй.
53. Яг үнэн хэрэг дээрээ тайзан дээрхи Junhyung болон жирийн үеийн Junhyung тэс өөр хүмүүс.
54. Гэрт нь шампунь, сахлын хөөс байнга байж, дуусахгүй байх тал дээр үргэлж санаа тавьдаг.
55. Гишүүд нь болон менежер нь хоол идсэнийхээ дараа өөрсдийгөө цэвэрлэдэггүй гэж ам алдаж байсан ^^
56. Dongwoon Boheiman буюу хуучинсаг бага зэрэг навсгар загвараар хувцаслах дуртай. Junhyung түүнийг Jack Sparrow-ийн
хойд дүр нь биш байгаа даа гэж хүртэл бодож байсан гэнэ.
57. Dongwoon-ийг хамгийн бага нь гэж мэдээд маш их гайхсан. Өөрөөс нь хүртэл ах болов уу гэж бодож байсан гэнэ.
58. Гэртээ нилээн урт хугацаагаар очоогүйн улмаас нохой нь хүртэл түүнийг танихаа байж байсан удаатай.
59. Хэнд ч хэлэлгүйгээр зочны өрөөг цэвэрлэчихээд дараа нь хэн ч өөрт нь туслаагүй гэж үглэж гардаг.
60. Хамтлагыхан бүгд өөр өөр нөгийн сойзтой. Junhyung түүнийг нь солонгн өнгөний дарааллаар тавих дуртай.
61. Өглөө босохдоо хамгийн залхуу нь Kikwang. Харин Junhyung түүний дараа буюу 2-т ордог гэнэ.
Нэмж хэлэхэд Junhyung маань ч гэсэн сайн дуучин юм шүү ^^
bayrlalaa yoonad durtai bhdaa yadiin haradaa l unene ch bhhu
ReplyDeleteseobie junhyung 2 hasagdhjisimu yagad?????????
ReplyDelete