December 18, 2011

"Хамгийн амттай Chocolate Abs-тай одууд"


Хамгийн хамгийнд нь хэн тодорсоныг мэдмээр л байгаа биздээ ^^

Өмнө амттай, илүү амттай гэсэн ангилалуудыг хүргэж байсан бол энэ удаад сүүлийн хэсэг буюу Хамгийн амттай гэсэн хэсгийг нь оруулах гэж байна ^^

Өмнөх 2 хэсэгт нь ороогүй боловч та нарын орох ёстой байсан юмсан, хаана байна гэж бодож байсан хүмүүс энэ хэсэгт байгаа болов уу гэж бодож байна....

Байхгүй бол яахавдээ, энийг шалгаруулсан хүмүүс дутуу харж дээ л гэж бодоцгооё ^^

За за олон үг нуршаад яахав ^^

Энэхүү ангилалд багтсан хамгийн эхний залуу бол......

2AM - Changmin


Түүний цэрэгт явахаас нь өмнөх зургыг нь харвал хэн ч одоо ингээд энд нэр нь гарах байсан даа гэж бодохгүй л байсан болов уу.... Цэрэгт явж хат суун, халагдаж ирээд урлагт хөл тавин, биедээ илүү анхаарал тавьсны үндсэн дээр олон ч фенүүдийн нүдийг хужирлам нэгэн болсон байна.

2PM - Chansung 


Бусад нь гишүүд нь гэсэн түүнээс дутахааргүй байхад яагаад түүнийг энд явж байгаа юм бол гайхаж магадгүй ч, Chansung-ий хувьд булчингийнх нь хөгжил нь илүү тод харагддаг, яг л шоколад шиг 6 булчин нь сайн харагддаг болохоор тэгсэн гэнэ ^^

B2ST - Kikwang 


B2uty нар маань түүнийг энд байх нь гарцаагүй гэдгийг сайн мэдэж байсан болов уу гэж бодож байна ^^... 
Зөөлөн дотно инээмсэглэл, нүдээ инээсэн харцтай түүнийг ийм биетэй гэдэгт гайхах хүн байж магадгүй л юм ^^... Гэхдээ манай хүн чинь булчинлаг ч гэсэн түүнийгээ хүчний ажилд биш, хүмүүст харуулах зорилгоор л биеэ хөгжүүлдэг нэгэн шүү дээ ^^

BigBang - Seungri 


Гэдэсний булчингаараа фенүүдийнхээ нүдийг баясгасан бас нэгэн хамгийн бага буюу макнаэ нарын нэг ^^... Юм л бол ах нарыгаа шоглож, заль сэдэж явдаг ч, гэмгүй царайлан уу ч бологүй мэт өөрийгөө аваад гарчихдаг түүнд бас нэгэн бусдыг өөртөө татах зүйл байдаг юм байна шүү ^^

BigBang - Taeyang


Ах нь яаж дүүгээсээ дутахав ^^... Дүү нь энд явж байхад ах нь ч бас байхгүй бол болохгүй биз дээ гэсэн шиг Taeyang ч мөн энэхүү ангилалд багтсан байна 

Jay Park


Тийм ээ, тэр бол энд зайлшгүй нэр нь бичигдэх ёстой одуудын нэг.... Анх гарч ирсэн цагаасаа л булчингаараа бусдыг айшруулж байсан нэгэн... Бусад одууд ихэвчлэн 6-булчинтай байгаа бол түүний хувьд 8-булчин нь зэрэг хөгжсөн байна ^^

Lee Seunggi


Гайхаж байна уу?... Би ч гэсэн гайхсан шүү.... Магадгүй хэн ч таамаглаагүй байх... Уянгын дуу дуулж, үргэлж хөрш айлын залуу мэт дотно инээмсэглэлээр дүүрэн байдаг түүнийг хэн энд байх юм гэж санах билээ... Тэр тусмаа хамгин хамгийнд шүү 

Rain


Олон охид залуучуудаар барах уу олон оддын шүтэж, хүндэлж явдаг хүн.... Бас л энд зүй ёсоор багтах ёстой хүмүүсийн нэг.... тэрээр одоо цэрэгт явсан байгаа ч, харин ч тэнд очоод булчин нь улам илүү хөгжсөн байна гэдэгт фенүүд нь итгэлтэй байгаа байх

Super Junior - Siwon 


Царайлаг, нуруулаг, булчинлаг.... энэ хүнд бүх л зүйлс байгаа биш гэж үү.... Зургыг нь харахад л , цохиод авбал гар хугарах юм шиг санагдам хатуу чанга булчинтай байгаа биз ^^

U-Kiss - Kiseop 


Туранхай, жижиг биетэй түүнийг ийм биетэй байх юм гэж хэний ч санаад тэр болгон ороод байхгүй л болов уу... Фенүүдийх нь хувьд түүний зөвхөн царайнд нь биш, биед нь ч гэсэн дурлаж болохоор байна шүү дээ ^^

За за ингээд амттайгаас нь эхлүүлээд хамгийн амттай хүртэлх ангилалд хэн хэн багтсан болохыг та бүхэндээ хүргэлээ ^^.... Таалагдсан болов уу гэж найдаж байна.... 

Өө тийм, манай Yoseob гэсэн мундаг биетэй шүү дээ... 
Ер нь бараг хамгийн шилдэг нь дээ ^^


Тийм л байгаа биз дээ ^^

No comments:

Post a Comment