December 25, 2011

Special Interview with B2ST no.1 - Dongwoon



Dongwoon-тэй хийсэн ярилцлагаас ^^


B2ST-ийн Японы фен клубтайгаа хийсэн ярилцлагуудаас цуврал болгон оруулая... 
Энэ удаад хамгийн багаас нь хамгийн ахмад руу нь гэсэн дарааллаар оруулнаа ^^

Special interview - Dongwoon

А: " 2011 онд Японд олон үйлажиллагаа, өдөрлөгүүд зохиогдсон. Энэ дундаас аль нь таньд хамгийн гүн сэтгэгдэл үлдээсэн бэ? Шалтгааныг нь бас дурьдвал"
Х: " Би бараг л бүх өдөрлөгүүдийг тодхон санаж байна. Хэдий фенүүдтэйгээ өнгөрөөх хугацаа нь маш богинохон байсан ч апонд болсон Hi-touch, болон бугуйвч зүүлгэх зэрэг онцгой өдөрлөгүүд олон байсан, тэр бүр нь ой тоонд минь тодхон үлдсэн."

А: " Японд байх хугацаанд хамгийн сонин, хачирхалтай санагдсан зүйл байгаа юу?"
Х: " Хамтлагынхаа гишүүдтэйгээ хамт гудамжаар алхаж байтал зөвхөн эрэгтэй хүнд зориулсан хувцас, гутал, хэрэглэл зардаг дэлгүүр байхыг хараад маш их гайхсан. Солонгост тийм зүйл огт байдаггүй."

А: " Та нар олон л газруудаар явж, аялсан байх. Тэр дундаас дахиж очихыг хүссэн газар, идэхийг хүссэн хоолоо нэрлэвэл?"
Х: " Би 'Shota's Sushi' манга дээр гардаг суши хийдэг газар очиж үзмээр байна. Тэгээд Шота-ийн хийсэн суши-г идэж үзмээр байна /инээв/"

А: " Япон b2uty нарын талаархи сэтгэгдэл? Тэднийг нэг өгүүлбэрээр илэрхийлэвэл?"
Х: " Нэг өгүүлбэрт..... Тэд дотно, тав тухтай мэдрэмжийг төрүүлж байсан."

А: " 7-р сард Азийн олон орноор явсан, тэр дундаас хамгийн гүн сэтгэгдэл үлдээсэн зүйл байсан уу?"
Х: " Тайландад байхад миний бие гэнэт муудаад, зүгээр ч зогсож чадахгүй шахам болж байсан. тайзан дээр гарч тоглолт хийж чадах уу үгүй юу дээрэ тулчихаад их санаа зовж байтал тайзан дээр гарсны дараа бие маань дээрдэж, юу ч болоогүй мэт болж, тоглолтоо үргэлжлүүлэн, харин ч тайзан дээгүүр гүйж харайхтайгаа болчихсон байсан /инээв/"

А: " Азийн орнуудаар зохцлох бүрдээ тухайн орны хэлийг ч мөн сурсан болов уу гэж бодож байна. Сурахад хамгийн хэцүү нь аль орны хэл байсан бэ? Мөн гадаад хэл хурдан, богино хугацаанд сурахын тулд ямар арга хэрэглэдэг вэ? "
Х: " Хамгийн хэцүү нь Япон хэл байсан. /инээв/ Сурах арга? Хэрэв мэддэг байсан бол би одооныхоосоо илүү л байх байсан байх даа. /инээв/ Япон хэлийг сурахын тулд цаашид сайтар хичээх болноо /Энэ хэсгийг Японоор хэлсэн/"

А: " Онгоцонд явж байхдаа юу хийдэг вэ?"
Х: " Унтдаг. Ихэнх тохиолдолд би сандал дээрээ суув уу үгүй юу унтчихсан, онгоц газар дахын алдад л сэрдэг /инээв/"

А: " Зөвхөн Солонгост байхдаа ч биш, та нар хаашаа ч явсан үргэлж хамтдаа байдаг. Үүний давуу тал нь юу вэ?"
Х: " Би нар ямар ч үед хэзээд хамтдаа байдаг. Хүлээлгийн өрөөнд эсвэл гадаадад явж байсан ч бид үргэлж хамтдаа л байдаг учраас ганцаардана гэсэн зүйл огтхон ч байдаггүй."

А: " Нөгөө талаасаа хүндрэлтэй тал байдаг уу? Бүгд хамтдаа амьдрахад асуудалтай тал байдаг бол түүнийгээ хуваалцаач"
Х: " Бид нарын дунд асуудал гээд байх зүйл байдаггүй ээ. Харин бид хаа ч явж байсан үргэлж хамтдаа байдаг учраас бидэнд хамтлагын гэсэн орон зай гарж, хоорондоо илүү дотно, нягт байж чаддаг. /инээв/ Гэхдээ хувийн орон зай хамтлагын орон зайг бодвол хамаагүй бага байдаг."

A: " Зөвхөн Dongwoon-ий мэддэг хамтлагын нууцаас задлавал"
Х: " Миний дэлгэж чадах нууц гэж даанч байхгүй юм даа"

А: " Тэгвэл өөрийхөө нууцаас задлавал, жишээ нь сүсэг, дом ч гэдэг юмуу?"
Х: " 4-ийн тоотой холбоотой ямар нэгэн зүйл байвал би нэг л сонин болчихдог юм. Жишээлбэл, миний барьж байгаа микрафон 4 дугаарых эсвэл зүүж байгаа бүс маань 4 дэх нүдэндээ орсон байвал миний санаа зовоод л явчихдаг. Би 4-ийн тоонд дургүй л дээ"

А: " Зул сарын баяр хаяанд тулчихжээ, Зул сарын дурсамжаасаа дурьдвал? Энэ жилийн Зул сараар хийхийг хүсэж байгаа зүйл байгаа юу?"
Х: " нэг удаа би компанийхаа захиралтай хамт Зул сараар хоол идэж байсан юм, тэгэхэд захирал маань надад Зул сараар намайг харж үзэж, сайн хандана гэж хэлж байсан юм. Энэ жилийн Зул сарын хувьд..... ямар нэгэн онцгой зүйл хүсэхээс илүүтэйгээр, тэр өдөр сургуулилт, хичээлгүй байгаасай л гэж хүсэж байна."

А: " 2012 онд тавьсан таны зорилго? Ирээдүйд хийхээр төлөвлөж байгаа үйл ажиллагааныхаа талаар?"
Х: " Би бүх л чадвараа улам сайжруулахыг хүсэж байна. Бүжиглэх болон дуулах чадвараа сайжруулах нь мэдээжийн хэрэг ч гадаад хэл сурах тал дээрээ ч гэсэн анхаарч, ямар ч тайзан дээр зогсож байсан гэсэн чадварлаг уран бүтээлч болохыг хүсэж байна."

А: " Эцэст нь Япон фенүүддээ зориулан хэлэхий хүссэн зүйл байвал..."
Х: " Энэ жил бид нар та нараас маш их хайр, дэмжлэгийг авсан, ирээдүйд тэр хайрг улам ихийг авна гэж найсаж байна! Бид нар ч бас та нартаа хайртай шүү!"

Хэрвээ ....... байсан бол?

А: " Хэрвээ таньд 7 хоногын амралт байсан бол та юу хийх байсан бэ?"
Х: " Бид нар хамтлагынхаа гишүүдээрээ хамт амьдардаг блохоор гэр бүлтэйгээ нөгөрөөх цаг хомс байдаг. Хэрвээ боломж олдвол, гэр бүлийхэнтэйгээ хамт амралтанд явахыг хүсэж байна"

А: " Цаг хугацааны машин байсан бол та ямар үе рүү явах байсан бэ?"
Х: " 3 жилийн дараа. Тэр үед өөрийгөө ямар хэмжээнд хүрч, хөгжсөн байх бол гэдгээ мэдэхийг хүсэж байна." 

А: " Аль нэг гишүүнийхээ оронд солигдож болно гэвэл хэний оронд байхыг хүсэж байна?"
Х: "Doojoon. Яаж ч харсан тэр үргэлж сайн, сайхан сэтгэлдэл төрүүлдэг, тэгээд ч эмэгтэйчүүдийн дунд маш их нэр хүндтэй, түүнд олон эмэгтэйчүүд дуртай байдаг. Тэр нь үнэхээр атаархамаар."

А: " 7 хоногын турш өөр алдартай хүн эсвэл өөр мэргэжлийн хүнтэй солигдох боломж олдвол, хэнийг/юуг сонгоох байсан бэ?"
Х: " NASA-ийн ажилтан. Тэд огторгуйн талаар олон тайлагдаагүй мэдээллүүдийг хадгалж байдаг гэж сонссон, би тэр нууцуудыг нь мэдэхийг хүсэж байна."

А: " Хэдхэн сецүнтын дотор дэлхийн хаа нэг газар руу очиж чаддаг байсан бол хаашаа явах байсан бэ?"
Х: " Египт. Би дэлхийд алдартай Пирамид, Спинкс-ийг өөрийн нүдээр харахыг хүсэх байсан."

А: " Хэрвээ та Японд төрсөн байсан бол юу хийж байх байсан бол?"
Х: " Сушиний газар цагийн ажилтан. Би сушинд маш их дуртай, тиймдээ ч сушины газар цагын ажил хийж байх байсан байх. яаж хийхийг нь ч сураад, хүссэнээрээ их идэж болно шүү дээ /инээв/"

А: " 100 сая вонтой байсан бол юу хийх байсан бэ?"
Х: " Юун түрүүнд, мр3-аа алга болгочихсон болохоор өөртөө мр3 авах байсан байх. Дараа нь гэвэл, би жолооныхоо үнэмлэхийг авчихсан болохоор магадгүй машин авах байсан байхдаа."

А: " Хэрвээ эмэгтэй байсан бол ямар мэргэжилтэй болох байсан бэ?"
Х: " Гүнж /инээв/"

А: " Жүжигчин байсан бол ямар төрөлд хүчээ сорих байсан бэ?"
Х: " Инээдмийн кинонд. Би олон хүнд инээд хөөр бэлэглэхийг хүсдэг. Намайг хараад хүмүүс инээж, баярлаж байвал би ч гэсэн аз жаргалтай байх болно."

А: " 10 жилийн өмнө очиж боломжийг олговол, юуг илүү анхаарах байсан бэ?"
Х: " Дуулж, бүжиглэхийн хажуугаар гадаад хэлэндээ анхаарах байсан. Дэлхийг тойрон тоглолтоо хийж, фенүүдтэйгээ ямар ч асуудалгүйгээр харилцаж чаддаг уран бүтээлч болохыг хүсэх байсан. "

2 comments:

  1. bi 4iin toond durgui bolno dongwoon nuutsaa zadlajihbal ystoi ah nar ni maknae bhku bolgojihbiidee kke

    ReplyDelete
  2. @seri: 4iin toond durgu ghd ni bi joohon gomdson shuu... bi chin 4nd tursun hun shuu dee ^^.... ter gunj bolno gdg ni unen ineedtei

    ReplyDelete