Бид нарыг 2012 онд их том том гайхалтай зүйлс хүлээж байна ^^
Өнөөдөр буюу саяхан Cube entertainment-аас хэвлэлийн бага хурал зарласан бөгөөд уран бүтээлчдийнхээ 2012 оны үйл ажиллагааны талаар ерөнхий мэдэгдэл хийсэн юм.
2012 онд тэд маань бидэнд шинэхэн цомог болон дэлхийн тойрсон аялан тоглолтоороо бэлэг барихаар зэхэж байна.
Hong Seung Sung захирал мэдэгдэлдээ "2-р сараас 4-р сарын хооронд B2ST 3 дуу/цомог гаргах болно. 1-р сард гаргах нь уянгин төрлийн, 2-р сарх нь хип хоп, 3-р сард гаргах нь бүжгийн/хэмнэлтэй төрлийн байх болно. Мөн 4-5 сарын үед тэд Солонгостоо comeback хийнэ." гэжээ.
Дараагийн том мэдээ гэвэл тэд маань нийт 14 орноор аялан тоглолтоо хийхээр төлөвлөж байгаа бөгөөд хамгийн эхнийх нь ирэх 2 сард болох юм байна.
Тэд нийт 14орны 21 хотод тоглолтоо хийх бөгөөд хамгийн эхнийх нь Солонгосын Сөүл хотноо болно. Үүний дараагаар Герман /Берлин/, Англи /Лондон/, Испаним Америк /Лос Анжелес, Нью-Йорк, Сан Франциско/, Канад /Торонто, Ванкувер/, Сингапур, Япон /5хот/, Тайланд /Бангкок/, Хятад /Шангхай/, Тайван, Индонез, Хонгконг, Филипинн-д тоглолтоо хийхээр болжээ.
Одоогийн байдлаар 14 орны 21 хотод тоглолтоо хийх нь баталгаатай болсон бөгөөд Бразил болон Аргентин-д тоглолтоо хийх эсэх талаар хэлэлцэж байгаа гэнэ.
Энэхүү тоглолтод одоогийн байдлаар 200 сая ам.доллар төсөвлөөд байгаа бөгөөд ойролцоогоор 200.00 орчим фенүүд нь цуглах болов уу хэмээн найдаж байгаа гэнэ. Мөн уг тоглолтод сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг ашиглахаар болсон байна.
Тоглолтын талаар Yoseob " Манай хамтлаг маань зөвхөн Солонгостоо бус дэлхийн олон оронд тоглолтоо хих гэж байгаад би үнэхээр их баярлаж бас бахархаж байна. Дараа жил ч бид мөн адил маш шаргуу сайн ажиллах болно гэдгээ амлаж байна." хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
Монгол маань ийм жагсаалтанд нь хэзээ нэг багтдаг болох юм болдоо гэж битүүхэндээ энэ улсуудад атаархаж л сууна. Болдог бол Японд болох тоглолтых нь үеэр шалгалтаа тэнцээд Японд оччихсон байх юмсан.
Мөн энэхүү аялан тоглолтын teaser аль хэдийн гарчихжээ. Уг тоглолт нь "BEAUTIFUL SHOW" нэртэйгээр зохион байгуулагдана ^^
Teaser.....
mundag mundag
ReplyDelete