December 12, 2011

Нүд баясгам "Илүү амттай" булчинтай одууд буюу 2-р хэсэг ^^


Өмнө нь та бүхэндээ "амттай" гэдэсний булчинтай одуудыг 
хүргэж байсан бол энэ удаад түүний үргэлжлэл болох 
"Илүү амттай " хэсгийг нь хүргэж байна ^^


Жинхэнэ утгаараа "Chocolate Abs" гэж уг нь энэ юм байгаа юм ^^.... За за олон үгээр яахав....
 Хэнийх гэдэсний булчин энэ ангилалд багтсаныг хамтдаа сонирхоё ^^

2PM - Nichkhun


Тийм ээ, HOTTEST-ууд байна уу ^^..... 
Энэ залуу сайхан биетэй гэдгийг аль хэдийнээ хүмүүс андашгүй болсон болов уу...
 Сэтгүүлийн эхний нүүрэнд зургаа авахуулсан гээд л....
Магадгүй "Хамгийн амттай" гэсэн ангилалд ч орох байсан байж ч мэднэ шүү ^^

B2ST - Hyunseung


Yoseob-ийн твиттэрт тавьсан тааварт зурагны эзэн.... дээ
Хамтлагыхан,фенүүд нь түүнийг туранхай болохоор нь таргалаасай гэж хүсдэг байсан.... 
Гэтэл энэ хүн цаанаа ийм зүйлийг нууж явж шүү дээ ^^

BigBang - Daesung


Фенүүдээ өөртөө татдаг тэр нүдээрээ инээсэн гэнэн төрхтэй залуу, 
киноныхоо сурталчилгааныхаа зургаар чамгүй олон хүмүүсийн амыг ангайлгаад авсан...
Аядуу зөөлөн төрхтэй түүний энэхүү төрхийг хараад "Номыг хэзээ ч битгий хавтасаар нь дүгнэж бай" гэдэг үг бодогдсон гэнэ шүү ^^

TVXQ - U know Yunho


Хэлсэн шүү дээ.... Тэд бол TVXQ гэж ^^..... 
Өндөр, царайлаг, булчинлаг, 
сайхан инээмсэглэлтэй гээд энэ хүнд дутуу зүйл гэж байна уу ^^

JYJ - Jaejoong
 

Залуучуудын хүсдэг тэр л зүйлсийг мөн л нэг доро эзэмшсэн залуу.... ^^
Уг нь хамтлагаасаа гараагүй байсан бол TVXQ маань нэг ёсны мөрөөдлийн баг шахуу болох байсан биш гэж үү ^^

MBLAQ - G.O


Миний хувьд төсөөлөөгүй хүмүүсийн маань бас нэг нь ^^... 
Хэрвээ сахалтай хэвээрээ байсан бол тэрээр 
их л хүнд гарын муу залуу шиг харагдах байсан болов уу ^^

MBLAQ - Lee Joon


Энэ залууг гарч ирнэ гэдгийг бараг хүн болгон л гадарлаж байсан байх... ^^
Анх дэбют хийсэн үеэсээ шахуу л 
гэдэсний булчингаараа фенүүдээ хуйлруулж явсан болов уу...

U-Kiss - Hoon


Энэ залууг энд ингээж явж байна гэж бодож, мэдэж, төсөөлж байсан хүн байна уу?
Би лав үгүй.... Энэ ангилалд багтсан одуудаас
Хамгийн амттай гэдэг ангилал руу орох хамгийн өндөр магадлалтай нь байсан гэнэ шүү

U-Kiss - Soohyun


Зээ, энэ Kpop-д чинь миний анзаарч, мэдэггүй зүйл бас чамгүй олон байдаг бололтой шүү... 
Хамтлаг дотроосоо хоолойн чадлаараа ялгарч гардаг түүнийг,
 гэдэсний булчигаараа ч бас ялгарах юм гэж хэн санах билээ ^^

ZE:A - Dongjun


Хоолой болон бүжиглэх авьяастай түүнийг хэнээс ч дутахгүй сайн тамирчин гэдгийг мэдэх байх..
Бусад үед нь харвал түнийг өхөөрдөм, цайлган хөвгүүн гэж харж магадгүй ч,
сэтгүүл дээр гарсан дээрхи зурган дээрээс нь түүний сайн хөгжсөн бие, булчинг харж болно ^^


Зиа ямар санагдав ^^.... 
Дуртай, энд байх ёстой гэсэн одууд чинь бас л байхгүй байна уу?
Тэгвэл дараагийн хэсэг буюу Хамгийн гэсэн ангилалд багтсан эсэхийг нь удахгүй үзээрэй ^^








2 comments: