March 28, 2012

"Born To Beat" цомог удахгүй гарах нь ээ ^^


BtoB цомгоо 4/3-нд гаргах нь ээ ^^


Тэдний "Born to Beat" гэж өөрсдийн хамтлагын нэрээр нэрлэсэн цомог
 4 сарын 3-ны өдөр
 худалдаанд гарах болсныг Cube Entertainment-аас мэдэгсэн байна. 

Тэдний эхний гаргсан цомог нь дижитал хэлбэрээр гарсан бөгөөд үүнд фенүүд нь бага зэрэг сэтгэл хангалуун биш байсан ба цомгоо худалдаанд гаргахыг хүссэн учраас ийнхүү цомгоо гаргахаар болсон байна. 

Энэхүү цомогт тэдний эхэлж гаргасан "Insane", "Imagine" гэсэн 2 дуунаас гадна нэмж 2 дуу орох юм байна. Тэдгээр 2 дууны талаар одоохондоо ямар нэг тодорхой зүйл байхгүй боловч зарим гишүүдийн өөрсдөө гар бие оролцсон дуунууд ч байгаа юм байна. 

Ilhoon, Minhyuk 2-ын хувьд Insane дууны үгийг зохиолцсон бөгөөд бодвол өөрсдийн Rap хэсгийг бичсэн болов уу. 

За ингээд шинэ цомгийн талаархи шинэ мэдээллүүдээ чих тавин хүлээх л үлдлээ дээ ^^

No comments:

Post a Comment