March 27, 2012

BtoB МV + performances


Хамтлагыхантай танилцчихсан юм чинь одоо тэдний гаргасан клип болон 
хөгжмийн нэвтрүүлгүүд дээрхи тоглолтуудаас үзэцгээе 


Юуны түрүүнд тэдний "Insane" дууны клип 


Энэхүү клипэнд A Pink хамтлагын ахлагч Chorong гол дүрийн эмэгтэй дүрийг бүтээсэн юм. Клипний хувьд гэвэл нилээдгүй олон төгөлдөр хуур шатааж, ном сүйтгэж, толь хагалж хайр хэмээх зүлийн гашуун зовлонг мэдэрч буй залуусын дүр гарах болно. 

Надад бол таалагдсан ^^



Клипгүй хэдий ч тэдний гаргасан бас нэг дуу бол "Imagine"....
Энэ дуу нь маш их таалагдсан... сонсоод үзээрэй...


Хөгжмийн нэвтрүүлгүүд дээрхи тоглолтуудаас:

M!Countdown


Тэдний хувьд анх удаа телевизийн хөгжмийн нэвтрүүлгийн тайзан дээрхи тоглолт нь байсан юм. Хэдий тийм ч гэсэн тэд үнэхээр сайн байсан гэж хэлж болох байх.

Music Bank 


Эхний өдрийнхийг бодвол тэд арай илүү тайван харагдаж байсан. 
Гэхдээ энэ өдрийн тоглолт ChangSeob-н хувьд халтай байсан гэж хэлж болно.

Эхний дуун дээр хоолой нь солонгорч, 2 дахь дуун дээр мик-нийх нь хүлээн авагч нь унасан юм. Тэгсэн хэдий ч тэр аль хэдийн туршлага суусан хүн шиг л асуудлыг цэвэрхээн даваад гарчихсан. 2 дахь дуун дээр түүний хүлээн авагч салж унаж байгаа, түүнийгээ янзлах гэж нилээдгүй хэдэн удаа оролдсоныг нь хүн хэлэхгүй л бол анзаарч харагдахааргүй байсан юм. 

Music Core


Music Core хэдийнээс л тусгай засаж бэлдсэн тайзан дээр зарим дууг хүргэдгээрээ онцлогтой билээ. Энэ удаад энэ хэдэд маань засаж өгсөн тэр тайз/орчин ч дууны клиптэй нь адилхан газар байсан юм. 

Энэ өдрийн тоглолтоос эхлэд л тэд алдаагүй, цэвэрхэн тоглолтоо үзүүлж чадсан юм.

Миний тоглолт болгон дээрээс хараад өөрийн эрхгүй инээд алддаг хором бол Ilhoon-ий эхний хэсгээ үглэчихээд арагшаа байраа эзлэх гээд явахдаа яараад, маш хурдан явдаг тэр хэсэг. Анзаараагүй бол анзаарч нэг хараарай ^^

Inkigayo


Энэ өдрийх бол үнэхээр ярих зүйлгүй сайн байсан. Бүх л зүйл байх ёстой яг л тэр хэмжээндээ. Энэ тоглолтын нэг онцлог гэвэл та аль хэдийн тэд маань нилээдгүй фенүүдтэй болж, тэдний хашгирах дуу тод гэгч нь гарч байгааг анзаарах болно.

Бонус:

Тэдний амьдаараа хэрхэн дуулж байгааг сонсох уу???

Cube-ийхан маань хэдийнээ амьдаар дуулахдаа маш цэвэрхэн, яг л цомог дээр яаж бичүүлсэн тэрнээсээ ялгагдахгүйгээр дуулж чаддагаараа бусдаас ялгардаг билээ. Хэдий тэд дөнгөж гарч ирж байгаа ч гэсэн хоолойн чадал, амьдаар дуулах чадвараараа бас ч үгүй гайшруулаад авсан юм шүү.



No comments:

Post a Comment