March 28, 2012

B2ST: Япон дахь тоглолт амжилттай болж дууслаа


6 өдөр үргэлжилсэн Япон дахь тоглолт өндөрлөлөө


B2ST маань "Beautiful Show" нэртэй аялан тоглолтынхоо хүрээнд сая өнгөрсөн 6 хоног Японы Ёкохама, Нагояа, Кобэ гэсэн 3 хотод тус тус 2 өдөр тоглолтоо хийж, амжилттай дуусгасан юм. 

Энэхүү тоглолтонд нийт 50000-с дээш тооны b2uty нар цугласан бөгөөд залуус маань тоглолтоо амжилттай өндөрлөж, ирсэн бүх фенүүдээ талархан өчигдөр талархалын үгсээ твиттэр дээрээ бичицгээсэн юм. 

Тэдний аялан тоглолтын дараагийн зогсоол нь тайван бөгөөд энэ 7 хоногийн сүүлээр Тайванд тоглолттой байгаа юм. Одоогийн байдлаар тэд маань Солонгостоо буцаад ирцгээсэн байна.

Тэдний бичсэн твийтүүд:

  :Нагояа баярласан шүү. Дараа дахиад уулзая !

  :Япон дахь тоглолт элдэв саадүй дууслаа.:-) :-) хамтдаа байсан 50000с ч олон b2uty нар!! Тэгээд бас нилээдгүй зовсон арын албаныхан, эцэст нь манай хамтлагын гишүүд, Баярлалаа. Бюнг

 :Аз жаргалтай 7 хоногийг бүтээж өгсөн b2uty нартаа баярлалаа! Хамтлагыхан минь сайн ажиллацгаалаа!

  :1 долоо хоног үнэхээр хэцүү байсан ч, та бүхний ачаар хичээж чадлаа. Дараа уулзацгаая. Баярлалаа. Хайртай шүү.

  :Бүгдэд нь баярлалаа!! 6 дахь өдрийн тоглолт хэцүү байсан ч эцсийг нь хүртэл бат зогссон!! B2ST шилдэг нь!!!! B2ST-с ч илүү чанга дуугаар биднийг дэмжиж байсан b2uty нар илүү шилдэг нь!!!!!

  :Сайн ажиллацгаалаа...!!! Баярлалаа.
 Улам илүү хичээх хэрэгтэй юм шиг байна.. Good Job!.. ^^



Ингээд Японд болсон тоглолтын зургуудаас хүргэе ^^



















No comments:

Post a Comment