March 12, 2012

"Law of Love" 12-р хэсэг



12-р хэсэг "Бэлэг "


~~~~~~~~~~~~-н талаас

B2ST-н Say no-г сонсож байтал гэнэт утас чичирлээ. Номын санд сууж байгаа хүн яаж дуун дээр нь тавих билээ дээ. Өвлийн амралт эхэлчихсэн байгаа ч гэсэн оюутнууд хүсвэл номын санд ирж сууж болдог юм л даа. 

Түрүүний ирсэн мессеж Seob оппагаас ирсэн байв. Junhyung-н төрсөн өдөр хаана, хэзээ болох талаар бичсэн байлаа. Cube Ent-н ойролцоо нэг жирийн кафе-д болох учраас хувцаслалтандаа тийм ч их ач холбогдол өгөлгүй, юу өмсмөөр байгаагаа өмсөөд ирээрэй гэсэн байсан юм. 

Уншчихаад нээрээ юу өмсөх билээ гэдгээ бодлоо. Бодоод бодоод олигтой юм толгойд орж ирэхгүй байсан болохоор нь Юүки-г дагуулаад дэлгүүр явахаар шийдлээ. Тэрнийг дагуулаад дэлгүүрийн нилээн олон тасгаар орж гарлаа. Тэр үдэшлэгт тэгтлээ очихыг хүссэн үхтлээ гангарсан хүн шиг харагдмааргүй байв. Өчнөөн даашинз солин байж арай гэж нэг юм хайж байсан нэгийгээ оллоо. Саарал өнгөтэй ноолууран даашинз. Өсгийтэй гуталтай өмсчихвэл тэгээд л яг болох нь тэр.


Арай гэж нэг юм өмсөх юмаа олсондоо их л баяртай байсан ч, одоо харин бэлэг олох том ажил үлдлээ. Юу байвал дээр вэ гэж бодсон ч яг шийдэж чадахгүй л байв. Малгай? Чихэвч? Кола? Хүний төрсөн өдрөөр нь кола бэлэглэх санаа толгойд орсноо бодохоор өөрийгөө жоохон юмтай ч юм уу гэж хүртэл бодсон шүү. 

"Тэрний юунд дуртайг нь чамайг мэддэг байх гэж бодсон юмсан" гэж Юүки дэлгүүрийн лангуу ширтэнгээ хэллээ. Яг тэгж хэлэхэд  нь л нэг юм толгойд орж ирлээ. Тэгээд Юүки-г орхиод тэр зүйлээ авахаар явлаа, үнэндээ Юүки-д намайг хажууд нь байхгүй байгааг анзаарах ч сөхөө байгаагүй биз. 

∞∞∞∞∞∞∞∞∞∞

Сүүлийн удаа өөрийгөө толинд харчихаад такси барихаар гарлаа. Жолоочдоо хаана хүрэхээ хэлээд удалгүй тэр газраа ирлээ. Таксинаасаа буутал гэнэт сандарч эхлэв, шүлсээ залгихад хүртэл тийм хэцүү байна гэж байх уу. Нөгөө кафе руу ороод шатаар өгслөө. Тэд нар дээд давхарыг нь хөлсөлж авсан байсан юм, олны танил хүмүүс учраас тэр нь илүү аюулгүй болохоор тэр л дээ.

Junhyung-н талаас

"Хөөх, эгчээ, та жирийн хувцасласан ч үзэсгэлэнтэй харагдаж байна шүү" гэж 
Sohyun-ий хэлэхийг сонстол бүх хүний хараа дөнгөж ирсэн тэр нэг хүн дээр тусаж байв. Тэр нь ~~~~~~~~~~~~ байсан ба тэр нээрээ үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Яагаад ч юм түүнийг хараад нэг л баярламаар санагдсан шүү.

"Тийм шүү Sohyun-ий хэлдэг үнэн шүү, чи үнэхээр гайхалтай харагдаж байна" гээд G.na эгч түүнийг ширээнд суулгав. Ингээд тэр G.na эгч, Doojoon 2-ийн голд суусан юм.

"Төрсөн өдрийн мэнд хүргэе, Junhyung-shi, оройтсонд уучлаарай" гэж тэр суудлаасаа мэндлэхэд нь түүний хоолойноос сандарч байгааг нь мэдсэн юм. 

'Тэр Dongwoon-с бусдыг нь оппа гэж дууддаг юм байж яагаад намайг тэгж дууддаггүй байна аа' гэж би тэрүүхэндээ бодоод амжлаа. "Ирсэнд чинь баярлалаа, цагыг сайхан өнгөрөөж чадна гэдэгт найдаж байна" гэж хэлээд ариун цэврийн өрөө орохоор бослоо.

Удалгүй бүх зүйл дундаа орж, үдэшлэг жинхэнэ утгаараа болж байв. Чанга хөгжим, бүжгийн талбай дээрхи найгалдах хүмүүс. Хүссэн үедээ үргэлж ийм байж чаддаггүй болохоор бүх л хүмүүсийн сэтгэл нь хөөрчихсөн байсан юм. Гэхдээ бүжгийн талбай дээр байгаа хүмүүс дундаас ~~~~~~~~-г олж харсангүй. Танхим дагуулан түүнийг хайтал тэр ширээндэ суучихсан нүднийхээ өмнө болж байгаа үйл явдлыг хараад инээд алдан сууж байлаа. Түүний зүг очин бага зэрэг зайтайхан суулаа. 

"Яагаад бүжиглэхгүй байгаа юм бэ? Бие чинь зүгээр биз дээ?" гэж түүнтэй яриа өдөхөөр асуулаа. 

"Аан, зүгээр ээ, энд үнэхээр сайхан байна. Би тийм ч сайн бүжиглэдэггүй юм л даа, тэгээд ч ийм мундаг бүжиглэдэг одууд байж байхад би яаж хамт бүжиглэх билээ дээ" гэж тэр бусдаас хараагаа салгалгүй хэлэхэд нь түүний нүүрэн дээрхи инээмсэглэл арилаагүй юм. Түүний инээмсэглэж байгааг харах сайхан байсан.

"Нээрэн би мартчихсан байна ш дээ, энэ, чамд" гээд тэр гартаа 2 боодолтой зүйл барьчихсан над руу инээмсэглэв. 

"Заавал ингэх хэрэггүй байсан юм даа" гэж хэлсэн ч үнэндээ түүнээс бэлэг авсандаа зөндөө баярлаж байсан л даа. Эхлээд жижигхэн хайрцагтайг нь онгойлготол дотор нь энгэрийн алчуур байв. Японд байхдаа миний тэрэнд өгсөн алчуур. 

"Тэр үед баярлалаа ч гэж хэлж чадаагүй шүү дээ" гээд тэр харцаа бүжгийн талбай руу шилжүүллээ. Тэр үед юу болсныг бараг мартах шахсан ч тэр алчуурыг минь нилээд удаан хадгалсан бололтой. Ийм жижиг зүйл дээр л баярлаж байгаа өөрийгөө бодоод гайхах ч шиг болсон шүү. 

Ингээд дараагийн хайрцгийг онгойлголоо. Тэмдэлэлийн дэвтэр, яг тэрнийх шиг.

"Чи шүлэг бичих дуртай биздээ. Тэгээд чамайг дууны үг бичих ч юм уу, нэг тиймэрхүү юм бичмээр санагдсан үедээ ашиглах болов уу л гэж бодсон юм. Надад бас ийм дэвтэр байсан ч би алга болгочихсон" гэж аяархан хэлэв. Тэр дэвтэр үнэхээр гоё дэвтэр байсан. 'Чиний дэвтэр миний өрөөнд байгаа' гэж хэлмээр байсан ч гайхах байх гэж бодоод хэлэлгүй өнгөрлөө. 

"Таалагдсан уу, хэрэгтэй зүйл байгаасай гэж найдаж байна"

"Тийм ээ, өмнө нь хэн нэгнээс тэмдэглэлийн дэвтэр авч байгаагүй юм байна. Баярлалаа, гамтай хэрэглэнэ ээ" надаа үнэхээр таалагдсан юм шүү.

"Ах аа, наадах чинь юу вэ? Тэмдэглэлийн дэвтэр, ~~~~~~~~~~ бэлэглэсэн юм уу? Таны шүлэг бичих дуртайг яаж мэдсэн юм бол, таньд талтай юм биш үү" гэж бага зэрэг хамалцсан Kikwang хэлээд мөрөн дээгүүр минь гараа тавьлаа. Түүний хэлснийг сонсоод тэгсэн үү, ~~~~~~~~~~~ өөр тийшээ харлаа. 

"~~~~~~~~~~~~~-аа, чи чинь энд оройжин суух гээд байгаа юм уу, явж бүжиглэе ээ" гээд G.na эгч түүнийг дагуулаад бүжгийн талбай руу явлаа. Yoseob, Doojoon 2 талбайн голд инээдтэй бүжиг хийж бусад нь тойрж зогсоод инээлдэж байв. Бүгд инээд алдаж, цагийг сайхан өнгөрөөж байгааг нь харах сайхан байлаа. 

Удалгүй бид үдэшлэгээ дуусгаж гадуур хувцаснуудаа өмсөцгөөлөө. Өвөл болж байгаа болохоор ханиад хүрэхгүйг хичээхгүй бол болохгүй шүү дээ. Бид нарын бие чинь зөвхөн бидний мэдэлд биш фенүүдийн маань мэдэлд байдаг учраас. Биднийг доошоо буухад 1 давхарт хүн байхгүй байв. 

"~~~~~~~~~~~~~-аа, чи ганцаараа явж чадах юм уу? Зүгээр гэж үү?", "Тийм ээ, зүгээрээ, би такси бариад явчихна" гэж Gayoon, ~~~~~~~~~~~ 2-н ярихыг сонслоо. Би Kikwang-г түшээд зогсож байсан юм, гараа авчихвал шууд л газардана биз энэ хүн. Түүнийг ганцааранг нь явуулж болж байгаа юм болов уу гэж санаа зовж байсан ч тэр зүтгэсээр байгаад ганцаараа явахаар боллоо. Биднийг маргааш ажилтай болохоор өөрт нь санаа зоволгүй хурдан явж амар гэсэн үгс л гарч байв. 

"~~~~~~~~~~~~-аа, гэртээ орохоороо мессеж бичээрэй" гэж ~~~~~~~~~~~-г таксинд сууж байхад нь Yoseob ориллоо. Хариуд нь тэр тоглойгоо дохиод бидэн рүү даллав.

"Тэр үнэхээр хөөрхөн охин шүү, бидний найз нар дунд түүн шиг хүн орж ирсэнд бид талархах ёстой шүү" гэж G.na эгч хэлээд бүгд машиндаа орлоо. Би ч гэсэн эгчтэй санал нийлж байсан юм шүү. 

Гэртээ орж ирэв үү үгүй юу бүгд өөрсдийн ор луугаа явлаа. Би харин өрөөндөө ороод орон дээрээ суугаад шүүгээн дотроосоо ~~~~~~~~~~~-н дэвтрийг гаргаж ирлээ. Хайрцган дотроосоо түүний надад өгсөн дэвтрийг гаргаж ирээд тэр 2 дэвтрийг зэрэгцүүлж харлаа. Тэгсэн өөрийн мэдэлгүй инээчихдэг байгаа, бусад маань унтаж байсан нь аз шүү. 

Түүний өгсөн дэвтрийг нээгээд хартал түүний бичсэн шүлэг байв.

"Цонхоор би удаан ширтэнэ
Цэлмэг тэнгэрээс тэр одыг харах гэж
Хүрэхгүй ч гэсэн гараа сарвайна
Хүслийхээ тэр одыг өөрийн болгох гэж 

Чи бол хэний ч хүрч чадамгүй хамгийн тод од юм шүү, Yong Junhyung
Төрсөн өдрийн мэнд хүргэе"

Би түүний бичсэн шүлгүүдэд маш их дуртай, уншаад л баймаар. Түүний бичсэн зүйлсийг унших тусам, түүнтэй хамт байх тусам, түүний тухай мэдэх тусам, түүнд татагдаж байгаагаа би мэдэрч байлаа. үүний өөрийнхөө дэвтэрт бичсэн зүйлсийг нь уншчихаад, ирээдүйд түүний талаар илүү ихийг мэдэхийг хүссэн хүслээ өвөртлөн унтахаар хэвтлээ. 

No comments:

Post a Comment