March 28, 2012

"Law of Love" 13--р хэсэг




13-р хэсэг "Урилгагүй зочид"


~~~~~~~~~~~~~~~-н талаас

Юүки байхгүй болохоор ёстой жинхэнэ уйтгартай дээрээс нь чив чимээгүй байв. Өглөө боссон ч ганцаараа, өглөөний цайгаа ч ганцаараа ууж, зурагт үзэхдээ ч ганцаараа. Магистрын шатанд сурч байгаа болохоор хамт сурдаг хүмүүстэйгээ найз болно гэдэг тийм ч амар зүйл биш. Хүн болгон ажил амьдралтай байдаг болохоор тэр л дээ. Юүки, Cube-хныг тооцохгүй бол надад найз гээд байх хүмүүс бараг байхгүй. Ямар уйдлаа гээд тэр од хүмүүс рүү залгаад хамт байя гэж хэлэлтэй ч биш.

Гэхдээ хамгийн гол нь өнөөдөр Зул сарын өдөр гэдэгт л байгаа юм. Хар л даа, би гэж хүн тэгсэн ганцаараа сууж байдаг. Гал тогооны өрөө орж өөртөө нэг аяга кофе хийж аваад зочны өрөөнд очиж ТВ үзэхээр шийдлээ. 

Өнөөдөр онцгой нэгэн өдөр болохоор телевизийн бүх л сувгууд одуудыг урьж авчирсан онцгой нэвтрүүлгүүдээ гаргаж байсан юм. Олны танил одуудыг авчирч оролцуулах үзэгч нарыг татах хамгийн шилдэг арга юм хойно. Ингээд G.NA эгч, B2ST хоёрын орсон нэвтрүүлгийг үзэхээр шийдлээ. 

Гэнэт хажууд утас дуугарах шиг болсон ч ТВ үзэж байсан болохоор хэн залгаж байгааг нь ч харалгүйгээр утсаа авчихлаа. 

"Байна уу?" ТВ-ээ үзсэн чигээрээ л утсаа авлаа, хайртай Gina эгч маань тэнд бүжиглээд байхад яаж үзэхгүй байж болох билээ дээ.

"~~~~~~~~~~~-аа, би байна аа, Жина, чи юу хийж байна даа? Би танайх руу яваад очиж болох уу?" гэж эгч надаас асуухад нь цаана нь бас хэсэг хүмүүс юм ярилцаж байгаа сонсогдов. 

"Жина эгчээ? Та яаж? Би Тв үзэж байна ш дээ, та бүжиглээд, тэгсэн та яаж утсаар яриад байгаа юм, та чинь зураг авалттай байгаа биш юм уу?" эгчийг яаж нэгэн зэрэг утсаар ярьж, бүжиглэж байгаа юм бол гэж бодоод их л гайхлаа.

"Инээдтэй хүүхэд шүү, наадах чинь өмнө нь зураг авалтаа хийчихсэн байхгүй юу даа. Би одоо гэртээ байнаа, чи арай бид нарыг ийм өдөр хүртэл ажилтай байдаг гэж бодсон юм биш биз дээ? Тэгээд би танайд очиж болох юм уу үгүй юм уу, манайхан бүгд Канад-д байдаг болохоор өнөөдрийг чамтай хамт өнгөрөөдөг юм уу гээд, юу гэж бодож байна?" гээж Жина эгч намайг ёжлонгуй хэллээ.

"Өө, тэгээ тэг, яагаад үгүй гэж. Юүки байхгүй байгаа болохоор ганцаараа уйдаад байсан юм, харин ч таны ярьдаг сайн юм боллоо" гээд түүний хүсэлтийг баяртай нь аргагүй хүлээж авлаа.

"Сайн байна, тэгвэл би орой 7 цагийн үед яваад очъё. Өө нээрээ над руу гэрийнхээ хаягийг бичээд явуулчихаарай" түүний намайг хаана амьдардагийг мэдэхгүй гэдгийг нь би бас мартах шахлаа шүү.

"За тэгье, би тэгвэл жоохон юм бэлдээд байж байя, тань руу хаягаа явуулчихна аа" Зул сарын үдшийг хайртай эгч Жинатайгаа хамтдаа өнгөрөөх болсондоо хичнээн их баяртай байгааг минь лав мэдэхгүй дээ ^^

Буйдан дээрээсээ босоод хөргөгчин дотроо юу юу байгааг харахаар явлаа. 'Дэлгүүр явах хэрэгтэй юм байна даа' хаалгыг нь онгойлгож харчихаад ийм бодол л төрсөн юм. Ингээд өрөөндөө очиж хувцасаа солиод, зурагтаа унтраагаад хамгийн ойр байдаг дэлгүүр лүү явлаа. 

Гартаа тор дүүрэн хүнсний зүйл хийсээр гэртээ орж ирэв. Эгчийг ирэхэд нь хоосон сууж байж болохгүй болохоор хэдэн юм бэлдлээ. Одоо гал дээр байгаа шөл л буцалчихвал бараг л бүх зүйл бэлэн болчихлоо.

Дин Дон Дин Дон

Хонх дугарлаа. Зүүсэн байсан хормогчоо гялс тайлаад хаалга руугаа гүйв. Хэн ирж байгааг нь мэдэж байсан болохоор хаалганы дурангаар ч харалгүй шууд л онгойлголоо. Тэгсэн тэнд нэг биш нилээд хэсэг хүмүүс зогсож байдаг юм байна. Тийм ээ, B2ST-ийхан, 4minute-н HyunA, JiYoon 2 ч Жина эгчтэй хамт ирсэн байв. 

Тэднийг гэртээ урьж, тэд ч нэг нэгээрээ жижигхэн гэрт минь орж, хамгийн сүүлд орж ирсэн хүн нь Junhyung байсан юм. Yoseob Junhyung-г орооч хэмээн дуудтал бид 2 хэсэг ширтэлцэж зогсов. 

"Жина эгчийг л ирэх юм байх гэж бодоод би тийм их зүйл бэлдэж чадаагүй байгаа юмсан" үнэнээ л хэлсэн, ихдээ л 4-с 5 хүн л идэж хүрэхээр ум бэлдсэн байсан юм чинь.

"Зүгээр дээ, бид өөрсдөө хэлэлгүй ирсэн болохоор бид идэж уух юмаа бэлдээд аваад ирсэн. Энэ, пицца, хачиртай талх, бас хэсэг салат бас уух юм байгаа. Гал тогоо чинь хаана юм, би авачаад тавьчихая" гэж Doojoon оппаг хэлэхэд нь би түүнийг дагуулаад явлаа.

Тэгээд удалгүй зочны өрөөний голд ширээ засаж, тойрч суугаад чалчин, цагийг өнгөрөөцгөөлөө.

"Хөөх, эгчээ таньд ер нь хийж чаддагүй зүйл гэж байдаг юм уу? Энэ шөл үнэхээр амттай юмаа, Doojoon ахын хийж өгдөгтэй харьцуулах ч юм биш" Dongwoon ингэж хэлснийхээ төлөө тэр яасан гээч, тийм ээ тэр дахиад л тоглой руу гаа цохиулсан юм ^^

"Гэхдээ үнэн шүү, таны хийсэн хоол үнэхээр шилдэг нь" гэж HyunA амандаа дүүрэн будаа, махтай чигээрээ ярьж байв.

"Баярлалаа, та нар ирнэ гэдгээ өмнө нь хэлчихсэн бол илүү ихийг бэлдэж тавих байсан юм даа"

"Үгүй дээ зүгээр, дараа нь бид нарт хоол хийгээд авчраад өгөөрэй" гэж Kikwang нүдээрээ инээн хэлэх нь хөөрхөн байсан гэж.

Тэдэнтэй байх үнэхээр халуун дотно сайхан байдаг юм. Яг л гэр бүл шиг минь. Дараа нь бид тоглоом тоглож, хожигдсон хүмүүс нь урлагын тоглолт үзүүлэх шийтгэл авч байсан юм. Үнэхээр хөгжилтэй байсан шүү.

"Би түр тийшээ явчихаад ирье, гэрийхэнтэйгээ бас Юүкитэй утсаар ярих гэсэн юм" гээд өөрийнхөө рөө рүү явлаа.

"За, битгий удаарай" гэж Yoseob хэлж байхдаа жүжиглэж байсан JiYoon, Dongwoon 2-оос нүдээ салгаж чадахгүй л байсан юм. Хожигдсон болохоор нийлж байгаад хэсэг жүжгийн хэсгээс тоглох шийтгэл авсан байсан юм л даа.

Өрөөндөө орж орон дээрэ суулаа. Орон дээрээ суух тэр үед л өөрийнхөө хичнээн ядарсныг мэдсэн юм. Утсаа аваад гэр лүү гээ эхлээд залгав. Ээжийнхээ хоолойг сонсож, тэднийхээ сайн байгааг сонсох сайхан байлаа. Дараа нь Юүки рүү залгахад нөгөөх маань яг л хэвээрээ, цоглог, чанга дуутай байсан юм. Хөөрхий чих минь. Ярьж дуусаад тэндээ хэсэг суухаар сийдсэн юм. Хаалга онгорхой байсан ч хэн нэгэн өрөөний маань хаалгыг тогшлоо.

Junhyung-н талаас

~~~~~~~~~~~~~~-г өрөө рүү гээ явахад нь би түүнийг хараад сууж байсан юм. Бага зэрэг ядрангуй харагдаж байсан ч, ийм галзуу, чанга дуутай хүмүүстэй байгаа хүн ядрахгүй гээд яах билээ дээ гэж бодлоо. Хэдэн минут өнгөрсний дараа би түүний өрөө рүү явлаа. Намайг тэнд байхгүй байгааг анзаарах хүн ч байхгүй байсан юм.

"Орж болох уу?" намайг харсандаа бага зэрэг гайхсан харагдлаа. 
Би ямар тийм яриасаг хүн ч биш дээ.

"Т-Тэг л дээ. ямар нэг юм болоо юу?" гэж над руу харан хэллээ.

"Үгүй ээ, үгүй. Чамд энийг л өгөх гэсэн юм" гээд түүнд хайрцагтай зүйлээ өглөө.

"Надад юм уу, би та нарт бэлэг бэлдэж чадаагүй юмсан, тийм болохоор авч болох эшээ мэдэхгүй л юм"

"Үнэндээ энэ чинийх юм л даа, би өмнө нь өгч чадахгүй байсан болохоор л" гээд түүнд ойртон хайрцагтай зүйлээ гарт нь өглөө. Доторхийг нь харахаар хайрцагтай зүйлийг онгойлгов.

"Миний тэмдэглэлийн дэвтэр үү дээ, гэхдээ яаж? Би энийгээ алга болгочихоод дахиж олдохгүй нь гэж бодож байсан юмсан" гээд дотор нь бичсэн зүйлийг уншиж, үнэхээр өөрийх нь эсэхийг шалгаж байгаа харагдлаа.

"Санаж байна уу, СИХ дээр чамтай анх таарахад чи хамаг юмаа газар унагачихсан байсан даа? Тэр үед энийгээ унагачихаар чинь би авчихсан юм" гэхэд тэр сая саналаа.

"Худлаа биш шүү, чи үнэхээр сайн бичдэг юм байна----" гээд хэлэх гэсэн зүйлээ хэлж дуусаагүй байтал Yoseob намайг зочны өрөөнөөс дуудав. Сая л нэг юм намайг тэнд нь байхгүй байгааг анзаарсан юм байлгүй. Босоод зочны өрөө рүү зүглэв. "Тэгээд бас өнөөдөр чамд баярлалаа, энэ өдрийг мартахааргүй сайхан өнгөрөөлөө" гэж хэлэхэд тэр над руу инээмсэглэсэн юм. Инээж байгаа нь үнэхээр хөөрхөн харагдаж байсан.

~~~~~~~~~~~~~~-н талаас

Junhyung миний бичсэн зүйлсийг уншсан гэж бодохоор нүүрээ хийх газаргүй мэт байсан ч нөгөө талаар үнэхээр жаргалтай байлаа. Өөрийнхөө дуун дээрхи хэсгийн үгийг бичдэг B2ST-ийн Junhyung миний бичсэн зүйлсийг уншсан байна шүү дээ. Тэр өрөөнөөс минь гарахдаа над руу инээмсэлээд гарав. Тэр нь түүний байнга инээдэг тэр инээмсэглэл биш, чин сэтгэлийн инээмсэглэл байсан болохоор зүрх минь хайлаад урсчих шиг л болсон. Үүлэн дээр хөвөөд байгаа юм биш биз дээ гэж хүртэл бодсон шүү.

Гэнэт хүний инээх дуунаар сэрүүн зүүднээсээ сэрлээ. Жина эгч хаалга түшин зогсож байлаа. "Яагаад тэгж их удаад байгаа юм бэ, явж зугаацъя аа" гээд намайг бугуйнаас минь татан босгоод зочны өрөө рүү дагуулаад явлаа.

Удалгүй манай урилгагүй зочидтой гэнэтийн үдэшлэг маань өндөрлөв. Явахаасаа өмнө тэд идэж дуусгаагүй зүйлс зэргээ хамт цэвэрлэлцлээ. "Баяртай эгчээ/~~~~~-аа" гэсэн дуу энд тэндээс гарч, тэдэнтэй салах ёс хийн тэврэлдэв. Хамгийн сүүлийн хүн бас л Junhyung байв. Би түүнд талархаснаа илэрхийлэн бөхийгөөд бостол тэр намайг тэвэрлээ, гэхдээ тийм удаан биш л дээ. 

Улаа бутарч байгаа хацрыг минь хэн ч хараагүй байгаасай л гэж найдаж байв. Тэднийг гаргаж өгөөд орондоо орлоо. Орон дээрээ хэвтээд хэсэг тааз ширтэн хэвтэв. Түүний өгсөн бэлэг бас тэврэлтийн талаар бодсоор л. Би өнөө шөнө унтаж чадахгүй юм шиг байна шүү.

4 comments:

  1. yoo uneheer goy bolj bn oo daraagiin hesgiig hurdan hiigeerei

    ReplyDelete
  2. whaa goy hurdn draagiin hsgee oruulaarai amjilt

    ReplyDelete
  3. hurdan daraagiihiigaa bicheerei pls

    ReplyDelete
  4. hurdlaaaaaaaaaaaraaaaaaaaaaaaaaa darag ni unshmaar bn

    ReplyDelete