February 11, 2012

"Law of Love" 9-р хэсэг


 

9-р хэсэг "Буцсан нь"


~~~~~~~~~~~~~~~~-н талаас 

Бороо орох дуунаар нойрноосоо сэрэв. Босоод хөшгөө нээн цонхоор хартал, бороо нилээн асгарч байлаа. "Нислэгээс өмнө бороо зогсоосой доо" гэж бодонгоо угаалгын өрөө рүү явлаа.

"Эгч ээ, та босчихсон уу?" гэсээр Dongwoon ирэхэд нь хаалгаа нээн дотогш оруулав.

"Тийм ээ, ачаагаа бэлдэж байлаа" гээд хэдэн цаас, Ipad-аа цүнхэндээ хийв.

"Инээж байгааг чинь харах гоё байна шүү, эгчээ, өвдсөн байгааг чинь харах үнэхээр хэцүү юм байна лээ" гээд Dongwoon ширээний хажуугийн сандал дээр суув. Тэгээд намайг ачаагаа баглаж дуусахад ачааг минь аваад хамт буулаа. Нислэг маань орой байсан болохоор зочид буудлаасаа нэг мөсөн юмнуудаа авч гараад үлдсэн ажил руу гаа яваад, тэндээсээ онгоцны буудал орохоор болсон юм. 

"Би таны юмнуудыг чинь авчихая аа, явцгаая" гээд Dongwoon-г гарахад нь би араас нь өрөөгөө түгжээд бусад дээрээ очлоо. Гадаа бороо орж байгаа ч гэсэн тэр хэд харин ч нэг баясгалантай байгаа харагдав. 

"~~~~~~~~~~~~~~-аа, чи бороотой өдөр ямар дуу сонсох дуртай вэ?" гэж машины цонхоор ширтэнгээ Kikwang асуув. 

"Мммм, за байз, нээх тийм дуу байхгүй л юм байна" гэж хэлэхдээ дотроо инээд минь хүрч байлаа, гоё хариу хэлнэ гэж хүлээж байхад нь би юу ч хэлээгүй болохоор царайнууд нь инээдтэй харагдсан юм. 

"Мэдээж 'On Rainy Days' л байж тараа ш дээ. Та хэд нээрээ, наад царайнуудаа харсан ч болоосой" гээд инээдээ барьж тэвчилгүй инээсэн, нөгөө хэд ч удалгүй нэгдэв.

B2ST-ийн өнөөдрийн ажил бол фен-уулзалт. Тийм болохоор надад ч нээх хийгээд байх ажил байхгүй байлаа. Тэдний фенүүдтэйгээ хэрхэн харьцаж байгааг харж, арын эгнээнд нь суухыг тооцохгүй бол. Фенүүд нь хайртай одуудаа хэрхэн хайрлаж, тэдний дуртай зүйлсийг нь авчирч өгөөд л, сэтгэлээ илчилж байгааг нь харах, B2ST ч гэсэн тэдний урмыг хугалахгүйг хичээн хамаг л сайхнаараа хандаж байгааг нь харах үнэхээр сайхан санагдаж байсан юм. 

Би ч гэсэн тэдний фен нь юм болохоор нууцхан цувааны ард очиж зогслоо. Эхлээд баруун буланд нь сууж байсан Dongwoon дээр очив. "Хүрэлцэн ирж биднийг дэмжсэнд маш их баярлалаа, таныг хэн гэдэг вэ?" гэж дээшээ харалгүй асуулаа. 

"Би та нарт маш их хайртай шүү, үнэхээр их, намайг ~~~~~~~~~~ гэдэг." гээд хоолойгоо жоохон өөрчлөөд хэллээ. Dongwoon ч намайг гэж анзаарсангүй плакатан дээрээ гарын үсгээ зурав. Тэгснээ гэнэт яг миний нэрийг бичиж байснаа гайхсан бололтой дээшээ харав. Би ч галзуу улаан фен юм шиг жүжиглэж дотроо инээж байлаа. 

"Эгчээ, та энд юу хийж байгаа юм бэ?" гэж асуухад нь хурдхан гэгч нь чимээгүй болгов, фенүүд нь сонсчихвол би гэдэг хүн тэдний гарт юу ч үгүй болно биз дээ. Тийм болохоор түүн рүү ирмэчихээд дараагийн хүн болох Junhyung руу явлаа. Тэр юу ч болоогүй юм шиг гарын үсгээ зурсан ч харц нь маш зөөлөн санагдлаа. Толгой дохичихоод бусдых нь гарын үсгийг нь авахаар явахад тэд намайг мэдэхгүй юм шиг жүжиглэж гарын үсгээ зурж өгсөн ч нүдээрээ инээцгээж байсан юм. 

Фен-уулзалт дуусч, бид онгоцны буудал дээр ирцгээлээ. Энэ удаад би Yoseob-той хамт суулаа, тийм болоод ч тэр үү нислэгийн хуагацаанд бид сайн найзуудын бяцхан яриа өрнүүлцгээсэн юм. Дуртай хоол, кино, ажилгүй үедээ юу хийх дуртай гээд л бараг бүх л зүйлсийн талаар ярилцсан байх. Би ч гэсэн түүнд гэр бүл, Юүки-н талаар ярилаа. Яриандаа орчихсон байсан болохоор цаг хугацаа ч хурдан өнгөрч байгааг анзаарах сөхөө байсангүй. 

∞∞∞∞∞∞∞∞∞∞

"~~~~~~~~~~~~~~-аа, чи үнэхээр сайн ажиллаа, чамайг хийж чадна гэж хэлсэн биз дээ" гэж Ким багш хэллээ. Хийсэн ажлынхаа талаар ярих гээд би багшийн ажлын өрөөнд ирчихсэн байгаа юм. 

"Тэд ч чиний талаар ам сайтай байна лээ" гэж багш цаасан дээрхи ажлуудаа уншингаа хэлэв.

"Баярлалаа, багшаа" надад ийм том боломж олгосонд нь багшдаа баярлаад барахааргүй байсан шүү.

"За тэгвэл би ингээд авъя даа, хэрэв ямар нэг зүйл буруу болсон байвал намайг дуудаарай" гээд багшийн өрөөнөөс гарлаа.

Нээх том ачаа нуруун дээрээс минь аваад л хаячихсан юм шиг санагдав. Тийм ч урт хугацааны ажил биш гэсэн санаа минь их зовж байсан болохоор. Чихэвчээ зүүгээд гэр лүү гээ явлаа. Төрсөн өдрөөрөө энд байхгүй байсан болохоор өнөөдөр Юүки бид 2 бяцхан хэмжээний болзоотой юм л даа ^^

∞∞∞∞∞∞∞∞∞∞

Бид 2 нэг кафе-д орж суув уу үгүй юу, сонин содон сонсох гээд Юүки хүн шалгааж гарлаа. Эхний өдрөөс эхлүүлээд ирэн иртэл юу болсон талаараа нэгд нэгэнгүй яриж өглөө. 

"Чамд атаархаж байна шүү, залуу бүсгүй минь, Donghae ч гэсэн миний төрсөн өдрийг хамт тэмдэглэж өгдөг бол ч" Юүки бараг хэлсэн үг болгоныг минь мушгиж, хүн ёжилж байлаа. Нээрээ л түүнийг тэгж хэлэхэд нь тэр орой болсон явдал бодогдож, сайхан санагдав. Миний амьдралын хамгийн аз жаргалтай өдрүүдийн нэг байсан шүү. Тэгээд цааш нь урт түүхээ үргэлжлүүлэн ярьж өгөв.

"Битгий их ажиллаарай гэж хэлээ биз дээ, тийм юм болно гэж мэдээд байсан юм аа, тэгээд юу болсон, тэд нарт яагаад гэдгийг  нь хэлчихсэн үү?" дахиад манай ээж-Юүки аашилж гарлаа даа, ухаан алдсан гэж.

"Уучлаарай, ээж ээ" гэж хариу хэллээ. "тэгээд би яагаад гэдгийг нь хэлчихсэн, тэд чинь бараг миний ах нар шиг байсан хүмүүс шүү дээ, тэгээд ч надаа зөндөө их санаа тавьж байсан болохоор нь хэлэхгүй байж чадаагүй" гээд аягатай кофегоо уулаа. 

"Тэгэхээр чи тэдэнтэй их л дотно болжээ дээ, азтай залуу хатагтай минь" гэж Юүки ёжлонгуй инээлээ. Яриагаа дуусгаад бид гарч салхинд алхалаа. Жоохон салхитай байсныг эс тоовцол найзтайгаа гадуур гарч байхад үнэхээр сайхан өдөр байсан шүү. 

Гэртээ орж ирцгээв үү үгүй юу бид орон дээрээ нурж унацгаалаа. Бүх л өдөржин дэлгүүр хэсч, гадуур алхасан болохоор үхтлээ ядарчихсан байсан гэж.

Унтлаганыхаа хувцасыг өмсөөд хөнжил доогуураа шургав. Японд болсон явдлуудаа эргэн санан хэвтэж байтал утас минь дугарч байх юм. Хэнээс ирсэнийг нь хартал 
Yoseob-н нэр гарч байна. 

"~~~~~~~~~~~~-аа, унтчихсан байхад чинь сэрээсэн бол уучлаарай ^^. Удаагүй байгаа хэрнээ л чамайг санаж байна шүү, одооноос эхлээд өдөр болгон уулзаж чадахгүй гэхээр жоохон муухай л юм. Гэхдээ чи надтай байнга холбоотой байна шүү, за юу. Сайхан амраарай, сайн найз минь" бүтэн уншиж дуусаагүй байтал нүүрэн дээр минь том гэгч нь мишээл тодорлоо. Бид Японд байхдаа утасныхаа дугааруудыг солилцсон юм. 

"Би яг унтах гэж байлаа. Би ч бас та нарын тухай бодоод л байж байлаа, мэдээж хэрэг сайн найзтайгаа холбоотой байлгүй яахав дээ, Сайхан зүүд зүүдлээрэй, Seob-аа :)" гэж хариу илгээлээ. Өнгөрсөн амьдралдаа юу хийж бүтээсэн болоод одоо ингэж ийм сайхан хүмүүстэй уулзаж танилцсан юм бол гэж гайхах ч үе байсан шүү. 

4 comments: