February 19, 2012

"Law of Love" 11-р хэсэг



11-р хэсэг "Cube Family"


~~~~~~~~~~~~~~~~~-н талаас

"Юүки, чамд өнөөдөр ямар нэг төлөвлөсөн ажил байгаа юу?" гэж хичээлдээ явахаасаа өмнө өглөөний цайгаа уух гэж гал тогоо руу явах замдаа асуув.

"За байз, өнөөдөр 3 цаг хичээлтэй, тараад янз бүрийн байхгүй юм байна" амандаа чихтэл идэж байгаа түүний хэлсэн үгийг арай гэж сонссон шүү.

"Тэгэхээр 1 цаг хүртэл гэсэн үг биз дээ, би 2 цагтай. Өнөөдөр тэгвэл 2уулаа хамт Music Bank үзэх үү? юу гэж бодож байна?" гэхэд тэр бодож үзэж байгаа харагдлаа.

"Дажгүй л сонсогдож байна" түүнийг зөвшөөрнө гэж мэдэж байсан юм аа.

"За тэгвэл би тарчихаад чамайг сургуулийн цайны газарт хүлээж байя. Тэндээ өдрийн хоолоо идчихээд цаашаа явъя. Болно биз дээ?" би Юүки-г сайн мэднэ ээ, ходоод нь хоосон байвал байгаа газраасаа нэг алхам ч хөдлөхгүй хүн шүү дээ.

"Ойлголоо" гэж хэлэхэд нь царайнд нь хичнээн том инээмсэглэл тодорсон байсан гэж санана. Удалгүй бид сургууль руу явлаа. 

∞∞∞∞∞∞∞∞∞∞

"Энд сууцгаая, урд талын суудал биш ч гэсэн тайз сайн харагдах юм байна" гэсээр Юүки намайг суудал дундуур дагуулж явсаар урд талаасаа 3 дахь эгнээнд суух шиг боллоо. Super junior, 4minute, B2ST, Infinite гээд хайртай хамтлагуудаа дэмжихээр ирсэн олон фенүүдийн самбарууд харагдаж байлаа. 

Удалгүй гэрэл унтарч, 2 хөтлөгч нь гарч ирэн нэвтрүүлгээ эхлүүллээ. Дэлгэцийн ардаас биш амьдаар нь очиж үзэх чинь шал өөр юм байна лээ. Infinite-н тоглолт нь үнэхээр лаг байсан, тэдний дуулах чадвар дээрээс нь бүгд зэрэг хөдөлж бүжиглэж байсныг нь хэлэх ч хэрэггүй биз. Infinite-н дараа Cube-ийхны ээлж ирлээ. Фенүүдийн дуу нь улам л чангарсаар. Хамгийн эхэнд нь  4minute гарч ирж, дуулж, бүжиглэв. Тэнд байсан эрэгтэй фенүүд тайзнаас нүдээ салгаж чадахгүй байгаа харагдсан шүү ^^. Тэдний дараа Gina эгч арын бүжигчидтэйгээ гарч ирлээ. Хэзээд хөөрхөн, цоглог байдаг тэр л хэвээрээ байлаа. 

Дараа нь B2ST-ийхан гарч ирнэ гэдгийг мэдэж байсан болоод ч тэр үү, нэг л догдлоод байх шиг, дотор минь нуугдаж байгаа фен охин гарч ирэх гээд байх шиг. Тайзны урд талын салют буудсаар B2ST гарч ирэхэд үзэж байсан фенүүд бараг л галзуурсан гэж хэлж болохоор байлаа. Дотроо бол би ч гэсэн бараг л галзуурч л байсан л даа ^^. B2ST-г хараад нүдээ салгаж чадахгүй байсан намайг хараад Юүки намайг шоолж байсан ч дараа нь харин миний тэрнийг шоолох ээлж ирлээ, дараагийх нь Super junior-н ээлж байсан болохоор тэр шүү дээ ^^.

"Wow, чамайг дагаж ирсэндээ баярлаж байна шүү, үнэхээр гайхалтай байсан хүү, тийм ээ?" гэж өөрийн ханхүүгээ хараад сэтгэл нь догдолсон Юүки хэллээ. "Харин тийм ээ, үнэхээр мартагдахааргүй байлаа" гээд бид гарах хаалга руу явлаа. 

"Таньд шинэ мессеж ирлээ, таньд шинэ мессеж ирлээ" гэж утас дугарахыг сонсоод хартал Yoseob-с ирсэн байв. Би 2-ыг хүлээлгийн өрөөнд хүрээд ир гэсэн байна. Эргүүлээд залгахаар шийдээд залгалаа. "Аан, Seob-аа, бид 2-ыг хамгаалагч дотогш нь оруулахгүй байхаа, аан чи тэнд оччихсон байгаа юм уу, за за" гэж ярихыг маань сонсоод Юүки ойглоогүй бололтой гайхсан шинжтэй харав. 

"Yoseob бид нарыг хүлээлгийн өрөөнд хүрээд ир гэж байна, тэд нар тэндээсээ гараагүй байна гэнээ, явцгаая". Эхэндээ Юүки миний хэлснийг ойлгоогүй бололтой байсан ч сүүлдээ урд алхаж намайг бараг чирэх шахам явж байсан нь тэр байсан шүү ^^.

"Сайн байцгаана уу, та нар үнэхээр гайхалтай байсан шүү" гээд хүлээлгийн өрөөнд ороход Gina эгч, 4minute-н охидууд гээд бүгд байлаа. "Энэ миний найз Юүки" гээд би түүнийг өөрийгөө танилцуулаач гээд ойроос одуудыг хараад цочирдон зогсож байсан түүнийг тохиолдлоо. Тэгсэн нөгөөх маань гэнэт ухаан орж, өөрийгөө танилцууллаа, тийм байгааг нь харах үнэхээр инээдтэй байсан шүү. 

"~~~~~~~~~~~~-аа, чамайг ирсэнд баяртай байна шүү" гээд Gina эгч намайг татан хажуудаа суулгалаа. Тэр яг л миний төрсөн эгч шиг минь санагдах болсон шүү. 

"Харин бид нар ирсэндээ баяртай байгаа шүү. Та нарын бас тэгээд бусад хамтлагуудын тоглолтууд үнэхээр гоё байсан. Манай найз хүртэл тэр нэг хүнээс харцаа салгаж чадахгүй байсан шүү" гэж хэлэхдээ дотроо би үхтлээ инээж, харин Юүки над руу муухай хараад сууж байлаа. Тэгсэн гэнэт бид 2-т ийм боломж дахиж ирэх ч билүү үгүй ч билүү гэж бодоод Юүкид нэг зүйл хийж өгмөөр санагдлаа. 

"Hyunseung оппа, би танаас нэг юм гуйж болох уу?" гээд эхлээд Юүки рүү хараад дараа нь Hyunseung оппа руу харлаа.

"Асуух хэрэг юу байна. Хэл хэл, энэ ах чинь юу ч байсан хийж өгч чадна шүү" гээд маягтайхан инээхэд нь түүний хэлсэн үгийг сонсоод тэнд байсан хүмүүс бүгд чанга чангаар инээлдлээ. 

"Тэгвэл оппа, манай найз Юүки маань Super junior-н Donghae-д дуртай юм л даа. Тэгээд таныг түүнд гарын үсгийг нь ч юм уу авч өгч чадах уу гэх гээд л" гээд түүн рүү итгэл өвөрлөсөн харцаар харлаа.

"Тэгээд л болоо юу? Аймар том зүйл асуух гэж байгаа юм болов уу гэсэнэ чинь, тэр бол асуудал биш шүү дээ. Юүки, чи надтай хамт явна биз дээ?" гээд Hyunseung оппа суудлаасаа босч Юүки рүү харав. Юүки жоохон балмагдсан байсан ч би түүнийг хаалга руу түлхэж, тэр 2 Super Junior-н хүлээлгийн өрөө рүү явлаа. Найзынхаа өмнөөс би хүртэл догдлоод баярлаж байсан шүү. 

"Эгч ээ, та Япон хэлэндээ сайн гэсэн тэ, бид нарт заагаад өгөөч, тэгэх үү. Бид нар удахгүй Японд хэдэн юманд оролцох юм л даа, тэгээд хэдэн наад захын зүйлсийг сурч авах гэсэн юм" гэсээр Hyuna хажууд ирж суулаа.

"Би юу? Зааж чадах үгүй гээ мэдэхгүй юмаа, тэгээд ч би чинь Японоос ирээгүй шүү дээ"

"Тэр зүгээр л даруу загнаж байгаамаа, түүнийг Японд байхад хүн болгонтой хаана ч байсан Японоор ярьж, хүн болгон түүнийг магтаж байхыг нь бид нар өөрсдийн нүдээр харсан юм шүү" гэж Doojoon оппа үгийг минь таслан хэлэхэд бусад нь ч бас дэмжин тоглой дохиж түүний хэлснийг хүлээн зөвшөөрөв.

"Эгч ээ, тэг л дээ. Наад захын хэдхэн зүйлсийг л, таны тусламж үнэхээр их хэрэгтэй байна аа, тэгээд ч бид нар таньтай илүү дотно болмоор байна ш дээ" ингэж хэлж байгаа хүмүүст би яаж үгүй гэж хэлэх билээ дээ. 

Удалгүй Hyunseung оппа, Юүки 2 орж ирлээ. Орж ирэхдээ Hyunseung оппа ажлаа сайн хийсэн шүү гэдгээ мэдэгдэн над руу ирэмтэл Юүки-н царай нь бүр улайчихсан байв. Түүний ирмэлтэнд нь би талархал болгон томоор инээмсэглэж зүүдэндээ явж байгаа эсэхээ мэдэхгүй зогсож байгаа найз руу гаа харлаа. Дараа нь бид хэсэг амс хийж тэдний шинэ дуу, ойрын үйл ажиллагаа болоод Юүки бид 2-н талаар багахан ярьцгаав. 

"Өө нээрээ, мартах шахлаа, ~~~~~~~~~~~-аа, удахгүй Junhyung-н төрсөн өдөр болно. Чи ирж чадна биз дээ. Бид нараас өөр хүн байхгүй байх болохоор Юүки чи ч гэсэн ирж болно ш дээ" гэж Yoseob оппа хэлээд надаас очно гэсэн хариулт авахыг хүссэн харцаар харж байлаа.

"Харин ээ, сайн мэдэхгүй----" гээд хэлж дуусаагүй байтал Юүки миний үгийг таслав.

"Чи очиж чадна ш дээ, тэр үеэр чинь өвлийн амралт эхэлчихсэн байна биз дээ. Би ч гэсэн очмоор л байна, даанч би гэр лүү гээ явах болохоор тэр үеэр энд байхгүй л дээ" гээд Юүки юу ч болоогүй юм шиг царайлан сууж байлаа. 

"Хэрвээ өвлийн амралт чинь юм бол эгчээ та заавал ирээрэй. Ахаа, эгч ирж болно биз дээ?" гэж Dongwoon-г хэлэхэд бүгд Junhyung руу харлаа. Түүнийг дургүйцэх болов уу гэж жоохон санаа зовж байлаа. 

"Тийм ээ, б-бололгүй яахав, яагаад үгүй гэж" Dongwoon-ы гэнэт асуусан асуултанд бага зэрэг цочсон байх шиг байсан ч яагаад тэгж түгдэрсэн юм бол, намайг тэнд байлгахыг хүсэхгүй байгаа юм болов уу. Өөрөө өөрийнхөө бодолд будилж орхив. 

"Уучлаарай, бид 2 ингээд явъя даа" гээд энэ удаад Юүки намайг тохиолдлоо, би гэдэг хүн бодолд автчихсан сууж байсан юм. 

"Аан за за. Тэгвэл би нарийн ширийн зүйлсийг нь дараа холбоо барьж байгаад хэлнээ, ~~~~~~~~~~~~-аа" гээд Yoseob оппа бид 2-ыг гарах хаалга руу дөхүүлж өглөө. 

"Юүки, чи яах гэж миний өмнөөс шийдвэр гаргаж байгаа юм бэ?" гэж харих зам даа асуулаа. 

"За болил доо. Тэр чинь Junhyung-ийн төрсөн өдөр ш дээ, чи яг одоо дэлхий дээрхи хамгийн аз жаргалтай хүн байх ёстой биш гэж үү, найзыгаа загнаж зогсохын оронд?" гээд Юүки хаалгаа онгойлголоо. 

"Би тэнд очоод юу хийх юм бэ? Дээрээс нь юу өмсөх болж байна бас тэгээд юу бэлэглэх болж байна?!" энэ бүхэн яаж ч бодсон маш гэнэтийн байсан юм. Мэдээж би төрсөн өдөрт нь очих болсондоо баяртай л байна л даа, гэхдээ надад түүнд өгөх зүйл байхгүй шүү дээ. Дээрээс нь би чинь ажил хийдэггүй, оюутан шүү дээ. 

"Тэр зүйлсээ дараа нь л бодооч дээ, ямар маргааш төрсөн өдөр нь болох гэж байгаа биш дээ. дараа нь тэр талаар ярилцая за юу" гэж түүний хэлсэн ч бас ортой л доо. Төрсөн өдөр нь маргааш биш байхад чинь би ингэж их сандардаг нь ч бас юу вэ дээ. Хувцасаа солихоор өрөө рүү гээ явлаа. 

Бид сүүлд нь Юүки, Hyunseung оппа 2 Super junior-н өрөөнд очоод юу болсон талаар ярицгаалаа. Би Юүкиг тийм их баяртай байхыг бараг анх удаа л харсан шүү, инээгээд л бас дахин инээгээд л. Түүний ханхүүтэйгээ хэрхэн уулзсан талаар ярьж суусаар байгаад цаг орой болсон байсныг анзаараагүй сууцгааж байв. 

No comments:

Post a Comment