February 10, 2012

"Law of Love" 8-р хэсэг



8-р хэсэг " Нууц ил гарсан нь"


~~~~~~~~~~~~~~~~~~-н талаас

Сэрүүлэг ч дугарч, нар ч сайхан төөнөж байна даа. Нүдээ нээж, хэдэн цаг болж байгааг харах гэтэл, сэрүүлэг маань дугарч байсан биш утас маань дугарч байдаг юм байна. B2ST-н өнөөдийн эхний ажил эхлэхэд 30 минут дутуу байна гэнэ үү. Орноосоо унах шахуу л бууж, хурдхан гэгч нь шүршүүрт орж аваад л доошоо буулаа. 

Тэр хэд намайг харчихаад унтчихсан гэдэг чинь нүүрэн дээр минь ил байна шүү гэсэн байртай ёжлонгуй инээлдэв. Төрсөн өдрийг минь хамт тэмдэглэсэн өдрөөс хойш бид хэд нилээд гайгүй дотно болж, хамт ажиллахад ч хамаагүй дээр, биеэ бариад байх юмгүй болж байгаа. Намайг ирсэн болохоор бид шууд л машин руу гаа явлаа. Өнөөдрийн хийх ажил гэвэл бид хэд нэг цэцэрлэгт хүрээлэнд очиж, нэг том компаний сурталчилгааны зураг авахуулах юм. Бид ч хаашаа юм B2ST-ийн л зураг авалт л даа ^^

Би ч өөрийнхөө ажлыг хийхээр ажлын өрөө рүү нь явж гэрээний талаар ярилцаж, хуулбарыг нь авлаа, ямар өөр зүйл хийх биш. Японд хийгдсэн тэдний гэрээ нь нилээдгүй их, дээрээс нь тэр бүгдийг англи эсвэл солонгос хэл рүү орчуулж Ким багш руу явуулах хэрэгтэй болохоор ажил гэж бас л овоо их байлаа. Ажилтнуудтай нь уулзаж гэрээний хуулбарыг нь авчихаад очтол тэд дөнгөж Doojoon, Hyunseung 2-н зургыг л авч дууссан байлаа. 

Ким багш руу явуулах, хийж дуусгах юм их байсан болохоор би менежерт хэлж байгаад түрүүлээд зочид буудал руу гаа буцахаар шийдлээ. Энд болж байгаа үйл явцыг багш мэдэх хэрэгтэй болохоор л тэр. Ганцаараа явж байгаа болохоор метронд суув. Өрөөндөө орж юмнуудаа ширээн дээр гаргаж тавиад, Ipad дээрээ дуу тавьтал B2ST-н "Clenching a Tight Fist" явж байх юм. Ажлаа эхлэхээсээ өмнө гялс нэг сайхан шүршүүрт орчихоод ажилдаа орлоо. 

Ажилдаа бүр орчихсон байсан болохоор тэднийг буцаад ирэхийг ч анзаарсангүй. Doojoon-г өрөөнд оройн хоол оруулж өгөхөд нь маш их баярласан шүү, хийх ажил, ноцолдох цаас их байсан болохоор толгой ч өндийх хэцүү байлаа. 

∞∞∞∞∞∞∞∞∞∞

Junhyung-н талаас

Арай гэж нэг юм өнөөдөр бид хэдэд ажил байхгүй амрах нь. Хүн болгон л өөр өөрсдийнхөө дуртай зүйлсийг хийж байлаа. Doojoon гал тогооны өрөөнд юм идэж, Yoseob Kikwang 2 зурагт үзэж, Dongwoon Ipad дээрээ юм хийж, харин Hyunseung юу хийж байгааг бүү мэд. Би харин буйдан дээр суугаад дууны үг бичихийг хичээж байна, даанч тоглойд орж байгаа юм гэж алга. Гэнэт би ~~~~~~~~~~~~~-н дэвтрийг, бичсэн шүлэгнүүдийг нь саналаа.

"Junnie-аа, чи ~~~~~~~~~~-ний өрөөнд нь очоод наашаа хүрээд ир гээд дуудчих. Өнөөдөр хэдүүлэнд нь ажил байхгүй юм чинь бөөнөөрөө сайхан амттай юм хийж идээд, юм ярьж сууцгаая" гэж Doojon намайг дуудлаа. 

"Яагаад би гэж, цаадуулдаа хэлэл дээ" би ямар хамгийн бага нь байгаа биш дээ, ийм зүйлсийг чинь багууд нь л хийдэг биз дээ, үгүй гэж үү?

"Явчихаад ирээ, энэ хэдийг хараач дээ" гээд Doojoon бусад руу заатал тэр хэд ч бүгд хийж байгаа зүйлдээ улайраад ухаан байхгүй байгаа харагдлаа. Хамаг чадлаараа чихэн дээр нь орилсон ч тоож сонсохооргүй харагдаж байна. 

Ингээд л би гэдэг хүн ~~~~~~~~~~~~-н өрөө рүү явж байгаа минь энэ дээ. Очоод нэг тогшлоо, 2 дахиа тогшлоо, хариу байдаггүй ээ. Угаалгын өрөөнд орсон ч юм билүү гэж бодоод хэсэг байх байгаад тогшсон ч хариу байдаггүй дээ. Хэд тогшоод онгойлгохгүй болохоор нь явдаг юмуу гээд бариулыг нь дартал, хаалга нь онгойчихлоо. 

"~~~~~~~~~~~-аа, ~~~~~~~~~~-аа, чи байна уу? Junhyung байна аа" өрөөнд нь ороод дуудсан ч хариу байхгүй хэвээр. Гадагшаа гарсан ч юм болов уу гээд өрөөнөөс нь гарах замдаа хартал гадуур хувцас, гутал нь бүгд үүдэнд нь байж байна. Гайхаад, өрөөнд нь цаашаа орж үзэхээр шийдлээ. 

"~~~~~~~~~~~-аа, чи угаалгын өрөөнд байгаа юм уу?" хариу байхгүй хэвээр.

Булан тойроод хартал Ipad нь ширээн дээрээ, газраар дүүрэн цаас энд тэндгүй унасан байв. Тэгсэн цаашаа ороод хараад айх гайхах зэрэгцэв. ~~~~~~~~~~~ газар уначихсан, царай нь цонхийчихсон, усан хулгана шиг болтлоо хөлс нь бурзайчихсан байдаг байгаа. Гаран дээрээ аваад сэрээхийг хичээсэн ч нүдээ нээдэггүй шүү. 

Орхиод явж болохгүй болохоор өөрсдийнхөө өрөө рүү гээ аваад явлаа. Гартаа ~~~~~~~~~~-г тэвэрчихсэн өрөөндөө яваад ортол бусад маань бүгд гайхав. "Ахаа, эгч яачихсан юм бэ?", " Тэр зүгээр үү, юу болсон юм бэ?" гээд бүгд л асууж гарлаа, би хүртэл өрөө юу болсоныг нь мэдэхгүй байхад. Түүнийг орон дээрээ авачиж хэвтүүлтэл, Dongwoon ч алчуур, ус авчирлаа. 

Бүгд л санаа нь зовцгоож, ~~~~~~~~~~~-г сэргэхийг хүлээж байлаа. Тийм ч хурдан сэрэх шинж байхгүй байсан болохоор бид хэд буцаад өөр өөрсдийнхөө зүйлсийг хийхээр явцгаалаа. Дууны үг бичих ёстой би хүртэл түүнд санаа зовоод, дууны үгний талаар бодож ч чадахгүй байв. 

2 цаг орчмын дараа нүдээ нээгээд хаана байгаагаа гайхсан бололтой өрөөг ажиглаж эхэллээ. Гайхсан биз, өөрийнх нь өрөө биш болохоор. 

"~~~~~~~~~~~-аа зүгээр үү? Энийг уучих, ус" гээд түүнд аягатай ус өгөөд нөгөө хэддээ хэлэхээр гарлаа. Тэр хэдэд хэлэв үү үгүй юу, хүн унагачих шахам хажуугаар гүйлдэв. 

"~~~~~~~~~~~-аа, чи зүгээр үү? Бид нарын хичнээн их санаа зовсоныг мэдэж байна уу?" гэж Yoseob түүнийг босож суухад нь туслангаа хэлэв. 

~~~~~~~~~~~~~~-н талаас

Сэрээд хартал миний өрөө биш байлаа. Junhyung надаас зүгээр эсэхийг маань асууж байгааг бодоход тэрний өрөөнд л байгаа бололтой. Тэгээд тэр гарч бусдыыгаа дуудахаар явлаа. Тэд бүгд санаа зовсон нь царайн дээр нь илт байлаа, намайг зүгээр үү гэж асуугаад л. Тэдний санааг зовоосондоо гэмших сэтгэл төрж байлаа. 

"Хэрэг тарьсанд уучлаарай. Би одоо зүгээрээ" гэж гартаа атгасан аяга руу гаа харан хэллээ. Ийм хэрэг тарьчихаад тэдний нүд рүү нь харахаас ч санаа зовж байлаа. 

"Уучлал гүйх хэрэггүй дээ, одоо зүгээр болчихсон юм чинь" гэж Hyunseung хэлээд цаашаа чимээгүй болов. Тэгсэн Dongwoon-ий гэнэт асуусан асуулт нь намайг цочирдуулж орхилоо. 

"Та ямар нэг өвчинтэй юм уу? Өвдчихсөн юм уу?" ийм асуулт асуусандаа тэр дахиад л Doojoon-с алганы амт амслаа. Хэлэхүү байх уу гэж эргэлзлээ. 

"Хэлмээргүй байвал хэлэхгүй байсан ч-------" гэж Yoseob хэлэхэд нь би яриаг нь тасаллаа.

"Зүгэрээ хэлье, та хэд чинь миний сайн найзууд шүү дээ. Миний зүрх бага зэрэг өвддөг юмаа. Юу ч гэмээр юм, бага зэрэг хүчгүй гэх юм уу даа. Амралгүйгээр удаан ажиллах гээд жоохон ачаалалтай байхаар дийлэлгүй өнөөдрийх шиг ийм юм болчихдог юм." гэж хэлээд гартаа барьсан уснаасаа балгалаа. Суудал дээрээ хөлдчихсөн юм шиг тэр хэд чив чимээгүй болов. 

"Сайн найзууд гэчихээд эртхэн хэлэхгүй дээ" гэж Yoseob хэлэхэд бусад нь ч гэсэн гайхаж, бага зэрэг урам нь хугарсан байгаа харагдлаа. 

"Тэгээд л найз чинь таныг эмээ байнга авч явж бай гээд байсан юм байна ш дээ" гэж Dongwoon-г хэлэхэд нь бүгд түүн рүү харав.

"Тэгээд чи яагаад өмнө тэгж хэлээгүй юм бэ" гэж Kikwang их том нууцыг тэднээс нуучихсан юм шиг асуулаа. 

"Ийм том асуудал байна гэж би яаж мэдэхэв дээ, тэгээд ч төрсөн өдөр нь гээд эм гэдэг үгэнд нь ач холбогдол өгөөгүй байхгүй юу" гэж ах нартаа байнга л зэмлүүлдэг Dongwoon уцаарлан хэллээ. 

"Тэгэхээр чи миний утсаар ярьж байгааг нууцаар чагнасан байх нь ээ" гэж би түүнийг улам цаашлуултал өршөөл эрсэн байртай өөдөөс харлаа ^^.

Босоход оройн хоолны ч цас болж байсан болохоор, надад санаа тавьсанд нь талархаж би тэр хэддээ хоол хийж өгөхөөр боллоо. 

Зохиогчийн талаас

Тэд цагыг хөгжилтэй сайхан өнгөрөөж байсан ч ~~~~~~~~~~~~~~ өөрийг хэн нэгэн хүн тэгтлээ минут тутам харж байгааг анзаарахгүй л байлаа. Тэр хүн ч өөрийгөө яагаад ингээд байгаагаа ч мэдэхгүй байсан юм. Маргааш тэдний Японд байх сүүлийн өдөр байсан болохоор тэд жижигхэн үдэшлэгээ дуусгаад бүгд өрөө өрөө рүү гээ явлаа. 

__________________________________

Оройн мэнд ^^

Би нь шалгалтаа сайн өгөөд тэнцчихсээн ^^... 
Хэд хоног чимээгүй байсанд минь ойлгож хүлээж авсан та нартаа баярлалаа ^^

5 comments: