February 9, 2012

"Law of Love" 7-р хэсэг



Удаан хүлээлгэсэнд уучлаарай ^^.... 7-р хэсгээ хүлээн авна уу




~~~~~~~~~~~~~-н талаас

Чихэн дээр жингэнэх сэрүүлгэний дуугаар сэрлээ. Сайхан зүүднээсээ салсандаа жоохон уур хүрч байсан ч хурдхан гэгч нь босоод, гар нүүрээ угаахаар явлаа. Хоцорлоо гэж загнуулахыг хэн хүсэх билээ, дээрээс нь B2ST-тэй ажиллаж байгааг ч хэлэх үү, тэд нарт залхуу хойрго гэж харагдахыг хүсэх хүн байхгүй л байх.

" ~~~~~~~~~~~~-аа, чи босчихсон уу? Бид нар 10 минутын дараа хөдлөх гэж байна шүү" гэж Doojoon хаалганы цаанаас хэлэх сонсогдлоо. Явах бэлтгэлээ хийгээд болчихсон байсан болохоор хаалга руу гүйж очиж Doojoon-д бэлэн байгаагаа хэллээ. 5 минут болоод доошоо бууж B2ST болон менежертэй тааралдаад, сэтгүүлийн зураг авалт болох газар луу хөдөлцгөөлөө. 

∞∞∞∞∞∞∞∞

Тэд нар Зураг авалтынхаа хувцаснуудыг өмсөж, харин Hyunseung, Dongwoon хоёр нүүр будалтаа хийлгэж байгаа харагдлаа. "Нүүна, ийм хувцас өмсөөд будалт хийлгэчихээрээ бид нар лаг харагдаж байгаа биз?" битгий хөдлөөд бай гэж загнуулан байж Dongwoon надаас асуусан нь тэр. "Тийм ээ, та нар үнэхээр гоё харагдаж байна" гэж хэлээд инээмсэглэлээ. B2ST-ийхан дотроос надтай хамгийн их юм ярьж, дотно байдаг нь Dongwoon юм даа. 

"~~~~~~~~~~~~-аа, чи дээд давхарт байгаа ажлын өрөөнд хүрээд ирээч, сэтгүүлийн ажилтан чамтай уулзаж, гэрээний талаар ярилцах хэрэгтэй байна гэж байна" гэж менежер намайг дуудаж, би ч ажилдаа явлаа.

Гэрээний хуулбарыг нь авчихаад доошоо буутал, Junhyung-ийн зураг авалтын ээлж болсон байлаа. Түүний царайлаг дээрээс нь сайхан харагдаж байгааг хэлэх ч юм биш. Би гэдэг хүн бараг нүдээ ч цавчилгүй үйлдэл бүрийг нь ширтэж зогссон байх. Тэрнийг хараад түүнд ховсдуулчихсан юм шиг л байсан болохоор тэр үү Hyunseung-ийн ирж явааг анзаарсангүй. 

"Чи түүн рүү арай л дэндүү ширтээд байгаа юм биш үү?" гэж Hyunseung намайг ёжлон, инээд алдан хэллээ. Түүний гэнэт хэлсэн үгэнд нь цочиж сандарсандаа түүн рүү эргэж харах гэж байгаад нэг утсанд тээглээд, цүнхээ унагааж орхитол дотор нь байсан хэдэн юм шалаар тарах нь тэр. 

"Аан, уучлаарай. З-зүгээр л зураг авалт яаж явагдааг юм бол гэж сонирхсондоо л" юу ч болоогүй байртай хэлэх гэсэн болов ч түгдэрч орхилоо. Ёстой нэг мундаг худалч шүү гэж бодонгоо унасан юмаа цуглуулж байтал, "Чамайг бидний фен гэж мэдээгүй юм байна шүү, яагаад хэлээгүй юм бэ?" гэж Hyunseung хэлэх нь сонсогдов. Тэрийг нь сонсоод бурхан минь гээд л балмагдаад түүн рүү хартал гартаа B2ST-ийн цомгийг барьчихсан зогсож байлаа. 

Бушуухан гэгч нь үлдсэн юмаа түүж аваад, гарт нь байсан цомгоо шүүрэх шахуу л гараас нь авлаа. "Би дээр ажлын өрөөнд нь юмаа мартчихжээ" гэж үнэн инээдтэй шалтаг хэлээд зураг авалтын өрөөнөөс нисэх шахуу л зугтлаа. Тэндээс гараад угаалгын өрөөнд орж тайвширхаар шийдэв. "Мангар гэдэг нь, одоо намайг нэг улаан галзуу фенээ гээд бодчихвол яах болж байна, зочид буудалд л орхиод ирэх байсан юм" гэж өөрийгөө зэмлэж зогстол утас минь дуугарлаа. Юүкигээс видео дуудлага ирж байсан болохоор угаалгын өрөөнөөс гарч цонхны тавцан руу явлаа.

Dongwoon-ий талаас

"~~~~~~~~~~~~-г манай фен гэдгийг та хэд мэдэж байсан уу? Түүнийг цүнхэндээ манай цомгийг хийгээд авж байхыг би сая харлаа. Яагаад анх уулзахдаа бид нарт хэлээгүй юм бол? Сонин байгаа биз" гэж Hyunseung ах будалтын өрөөнд орж ирэхдээ хэллээ. 

"Хөөх, тийм үү, ёстой тэгж бодоогүй юм байна шүү. Бидэнтэй байхдаа ямар ч тийм шинж харагдахгүй л байсан биз дээ, магадгүй бид нар тэрнээс зайгаа баьрчихна гээд санаа зовсон юм байлгүй дээ" гэж Doojoon ах хэллээ. Угаалгын өрөө рүү явж байтал эгчийн ярьж байгааг сонсоод очтол өөр хүнтэй утсаар ярьж байлаа. 

"~~~~~~~~~~-аа, чи хэр байна даа? Зөндөө их санаж байна шүү, ганцаараа байх чинь ёстой уйтгартай юмаа" гэж цаад хүн нь хэлж байгаа сонсогдлоо. "Би ч гэсэн чамайг зөндөө санаж байнаа, Юүки минь. Би мэдээж сайн байгаа, санаа зовох хэрэггүй" гэж эгч найздаа хэллээ. 

"Битгий хэтэрхий их ажиллаарай, Эмээ биедээ байнга авч явж байхаа мартав аа, за юу! Өө нээрээ яг мартах гэж байна ш дээ, Хайртай найздаа Төрсөн өдрийн мэнд хүргэе!!! Уг нь чамтай байж, хамт тэмдэглэмээр байгаа ч, чи Японд байгаа болохоор яалтай ч билээ, ирэхээр чинь харин заавал нөхөж тэмдэглэнэ шүү

"Баярлалаа, Юүки. тэгнээ, намайг буцаад очихоор 2уулаа сайхан гадуур гарнаа. Тэгээд найз нь эмээ байнга авч явж байгаа, санаа чинь амрав уу?" гэж хэлээд эгч баяртай гэж хэлээд утсаа тавилаа. 

Тэгэхээр өнөөдөр эгчийн төрсөн өдөр байх нь ээ. Эгчийн яриаг нууцаар сонссоноо мэдэгдэлгүйхэн шиг буцаад нүүр будалтын өрөө рүү явлаа. 

"Өнөөдөр эгчийн төрсөн өдөр нь юм байна ш дээ, түрүүн найзтайгаа утсаар ярьж байхыг нь сонслоо" гээд ортол тэр өрөөнд ах нараас өөр хүн байхгүй байлаа. "Чи утсаар ярьж байхад нь яриаг нь сонссон хэрэг үү, тэр чинь бүдүүлэг үйлдэл гэдгийг мэдмээр юм даа" гэж Kikwang ах намайг багахан зэмлэлээ. "Хэдүүлээ ямар нэг юм хийх хэрэгтэй юм биш үү, үгүй гэж үү?" Kikwang ахын үгийг хажуугаараа урсгаад бусад ах нарт ингэж хэллээ. тэд эхлээд бодож байсан ч сүүлдээ санаа нийлсэн юм. 

∞∞∞∞∞∞∞∞∞∞

~~~~~~~~~~~~~~~~-н талаас

Удалгүй зураг авалт дуусч, бид буцаад зочид буудалдаа ирлээ. "~~~~~~~~~~~-аа, чи орой 8 цагт 10 давхарт байдаг уулзалтын өрөөнд хүрээд ирээрэй, одоо 7 болж байгаа болохоор тэр болтол амарч байгаад ирнэ биз" өрөөндөө орохоор явах гэж байтал менежер тэгж хэллээ. Юу болсон юм бол гэж бодсон ч өнөөдрийн ажлын талаар, эсвэл маргаашийн ажлын талаар ярилцах гэж байгаа юм болов уу. Аль эсвэл намайг фен нь гэдгийг мэдчихээд намайг ажиллуулахаа болих гж байгаа юм болов уу гээд санаа зовж эхэллээ. 

8 болоход 5 минут дутуу байхад өрөөнөөсөө гарч уулзалтын өрөө рүү явлаа. Яваад ортол өрөө нь хав харанхуй, юу ч харагдахгүй байсан болохоор өрөөнийх нь дугаар юм уу давхарыг нь буруу сонссон юм болов уу гэж эргэлзэж эхэллээ. 

БАМ

Гэнэт гэрэл асч B2ST-ийхэн гартаа бялуу барьчихсан, өрөөг тэр чигт нь шаар, гэрлээр чимэглэчихсэн байлаа. Тэд төрсөн өдрийн дуу дуулсаар над руу ойртов. Баярлаад дээрээс нь цочирдсондоо нулимс минь урсах дөхөж байсан гэж. "~~~~~~~~~~~-аа, лаагаа үлээгээрэй", "Тийм ээ, эгчээ, энэ бүгд таньд зориулж бэлдсэн юмнууд, одоо лаагаа үлээ, би өлсөөд байнаа, хурдан хуваагаад идье" гэж Dongwoon хэлэхэд нь Doojoon араас нь толгой дундуур нь цохиод авлаа.

Нулимсаа арчаад нүдний минь өмнө болж байгаа үйл явдлыг хараад инээд минь хүрч байлаа. Лаагаа үлээгээд, хэдүүлээ ширээнд сууж, оройн зоогоо эхлүүлэв. Тэд үнэхээр их зүйл бэлдсэн байсныг хараад, тэр ажлынхаа хажуугаар хэзээд нь бэлддэг байнаа гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байлаа. Бид янз бүрийн л зүйлсийн талаар ярьж инээлдсээр, сүүлдээ инээсээр айгаад гэдэсний булчин хүртэл өвдөх шиг. 

"~~~~~~~~~~-г бид нараас дүү хэрнээ магистарт сурдаг гэхээр нь би үнэхээр их гайхсан шүү" гэж Kikwang идэнгээ хэллээ. 

"Харин тийн, би анх хараад надаас хүртэл насаар дүү тэгээд 1 эсвэл 2-р курс юм болов уу л гэж бодсон" бялуу идэнгээ Dongwoon ч бас юм хэлэхээ мартсангүй. 

"Dongwoon минь дээ, чи чинь бид нараас хүртэл хөгшин харагддаг ш дээ, үгүй гэж үү" гэж Yoseob-г хэлэхэд бид бүгдээрээ инээдээ барьж чадсангүй. Харин Dongwoon маань жоохон уцаарласан ч бялуугаа идсэн хэвээр л.

B2ST-ийхэн миний хажууд надтай хамт суугаад инээлдэж, ярьж хөөрж, дээрээс нь төрсөн өдрийг минь хүртэл тэмдэглэж өгч байгаад нэг л итгэж өгөхгүй байлаа. 

"~~~~~~~~~~~-аа, чи нээрээ манай фен гэдгээ хэлэхгүй, чамайг бид нарыг нээх сонирхдоггүй, дууг маань сонсдоггүй юм байна л гэж бодож байсан юм" гэж Hyunseung хэлээд зөөлөн инээмсэглэв.

"Уучлаарай, намайг бас нэг аймар фенээ гэж бодоод хамт ажиллахаас татгалзчихвал яана гэж бодоод л" одоо бодох нь ээ тийм үйлдэл гаргасандаа харамсаж байлаа. 

"Та буруу бодсон байна шүү, бид одооноос эхлээд жинхэнэ нэг гэр бүл шүү, та манай гэр бүлд шинээр нэмэгдлээ шүү, за юу" гэж Dongwoon хэлэв.

"Тийм шүү, ~~~~~~~~-аа, одооноос эхлээд жинхэнэ сайн найзууд байцгаана шүү, ок" гэж Yoseob хэлээд гараа сарвайлаа.

"Тэгье ээ, би ч гэсэн та нар шиг найз нартай болсондоо маш их баяртай байна" гэж хэлээд түүн рүү гараа сунгатал, нөгөөх чинь харин намайг татаад тэвэрч авлаа.

"Би ингээд явлаа" гэж Junhyung хэлээд хаалга руу явлаа. "Битгий юм бодоорой, ~~~~~аа. Тэр угаасаа л ийм зантай хүн, дээрээс нь өнөөдрийн ажлаас болоод ядарсан байгаа байх. Гэхдээ тэр энэ бүгдийг бэлдэхэд зөндөө их тусалсан юм шүү" Junhyung-г тэгж хэлээд гараад явахыг нь хараад бага зэрэг санаа зовсон намайг хараад Yoseob намайг аргадах гэсэн шиг тэгж хэллээ. 

"Өө, зүгээр ээ, та нарыг ийм их зүйл бэлдсэнд чинь би үнэхээ их талархаж байгаа" гээд бид удалгүй өрөөгөө цэвэрлээд явж амрахаар өрөө өрөө рүүгээ явлаа. 

Орондоо хэвтээд тэдний хийж өгсөн зүйлсийн талаар бодох тусам л яг л зүүд минь биелчихсэн юм шиг санагдаж байлаа. Тэд яг л миний гэр бүл шиг байсан болохоор тэднийг миний хажууд байгаад нь маш их баяртай байлаа. Удалгүй зүүдний орон руугаа явлаа даа. 

________________________

Нилээд хэсэг хугацаанд чимээгүй болсонд минь уучлаарай ^^... Ярилцлагандаа орчихоод өнөөдөр л нэг юм толгой өндийх шиг болж байна ^^



6 comments: