February 18, 2012

B2ST-н Берлин дэх тоглолт амжилттай болж өндөрлөжээ


B2ST-н "Beautiful Show"-ны хамгийн эхний гадаад дахь зогсоол болох Германы Берлин дэх тоглолт нь тун амжиллтай зохион байгуулагдаж дуусчээ. 


13-ны өдөр Cube мэдэгдэлдээ " Тэнд ойролцоогоор 3000 гаруй фенүүд нь цугласан байсан бөгөөд зөвхөн Германаас биш Англи, Франц, Чех, Испани гээд өөр олон орноос ирцгээсэн байсан. Мөн өмнөх оройноос нь эхлээд л гадаа нь хүлээж хоносон 20 гаруй фенүүд ч байсан бөгөөд гэнэтийн ямар нэг зүйл болохоос сэргийлж цагдаа нарыг хүртэл харуулд гаргасан" гэсэн байна.


Тэд тоглолтон дээрээ үе үеийн хит дуунууд болоод сүүлд гаргасан дуунуудаасаа дуулсан бөгөөд фенүүд нь ч тэднийг даган чанда дуугаар дэмжин даган дуулж байсан байна. 

Тэдний тоглолтыг үзэхээр Берлин рүү 4 цаг явж ирсэн фен Jeniffer "Би тэднийг анх гарч ирсэн өдрөөс нь л тэдний фен болсон, энэ өдөр ирэхийг тэсэн ядан хүлээж байсан. Би B2ST-ээр дамжуулж Солонгосын дуу хөгжмийг сонирхох болсон. Тэднийг тойрон аялалынхаа үеэр ийм хурдан Германд ирчих юм гэж төсөөлж ч байсангүй. Би маш аз жаргактай байна" гэжээ. 

Мөн Унгараас ирсэн фен Александра ч өөрийн баярласан сэтгэлээ тэвчиж чадалгүй "Энэ үнэхээр хамгийн гайхалтай тоглолт байлаа. B2ST бүжиглэж байхдаа ямар ч алдаагүй бүжиглэж, мөн тэр хоорондоо үнэхээр сайн дуулж байгаа нь үнэхээр чадварлаг байлаа" гэсэн байна. 

Мөн тоглолтын үеэр аз нь гийж сонгогдсон фен Sharla "Би энэ хэсэгхэн мөчийг бүх л амьдралынхаа турш мартахгүй" хэмээн хоолой зангириулан хэлсэн байна. 

Мөн энэхүү тоглолттойгоо холбогдуулан ахлагч Doojoon маань " Бид аялан тоглолтынхоо хүрээнд Еврөпт очиж өөрсдийн бие даасан тоглолтоо хийж байгаадаа үнэхээр их баяртай байна. Энэ зөвхөн эхлэл хэдий ч бид цаашдаа илүү олон орноор аялж, өөр өөр орны олон фенүүдтэйгээ уулзахыг хүсэж байна" гэсэн байна. 

За ингээд тоглолттой холбоотой хэдэн бичлэгүүд............






No comments:

Post a Comment