February 13, 2012

"Law of Love" 10-р хэсэг



10-р хэсэг "Cube дээр"


~~~~~~~~~~~~~~~-н талаас

Япон яваад ирснээс хойш амьдрал маань буцаад жирийн байдал руу гаа орлоо. Хичээлдээ яваад л, магистрын ажил дээрээ суугаад л.

Би лекцийн танхимын арын суудал дээрээс Багшийн лекцийг сонсоод сууж байлаа. Тэгсэн гэнэт Ким багш орж ирээд, лекц тавьж байсан багштай ярьж байгаа харагдлаа. Тэгснээ Ким багш над руу нэг харчихаад гараад явчихав. 

"Багшийг харав уу? Аягүй л бол өнөөдөр дахиад л гэр лүү гээ ганцаараа харих нь дээ" гэж Юүки лекц тавьж байгаа багшид сонсогдолгүйгээр шивнэлээ. Зарим хичээл маань өөр байдаг ч хааяа нэг хамтдаа суух лекц гардаг юм л даа. Удалгүй нэг юм лекц дуусч бид юмаа цуглуулаад гарахаар хаалга зүглэлээ.

"~~~~~~~~~~~~~-аа, чамайг Ким багш хүрээд ирээрэй гэж байсан шүү. Өрөө рүү нь яваад оч. Дараагийн цагийн хичээлдээ санаа зовох хэрэггүй дээ" гэж багш хэлээд танхимаас гарлаа.

"Тээээр хэлээ биз дээ. За за, баяртай найз минь, би түрүүлээд явлаа шүү" гэж Юүки хэлээд гараа даллан цааш явлаа. "Яагаад намайг хайсан юм бол? Дахиад ажил хийлгэх гэж байгаа юм болов уу? За дандаа тийм гоё юм болж байна гэж юу байхав дээ ~~~~~~~~~~~~минь" гэж өөрөө өөртэйгөө ярингаа багшийн өрөөний гадаа ирлээ. 

"Ирчихсэн үү? Чамаас нэг гуйх юм гараад, тийм ч чухал сүртэй ажил биш л дээ, би өөрөө ажилтай болчихоод л. Чи энэ материалуудыг хүргээд өгч чадах уу гэх гээд л" гэж хэлэхдээ багш их л яарсан шинжтэй харагдаж байлаа. Тэгээд ч багш дараагийн цагаас маань чөлөөлчихсөн юм чинь яагаад үгүй гэж. "Тэгье багшаа. Хаана аваачиж өгөх юм?" гээд тэр материалуудыг нь авлаа.

"Наадуул чинь Cube-н материалууд. Чи очоод захиралд нь өгөхөд л болно. Өөр хүнд өгч болохгүй шүү. Баярлалаа, ~~~~~~~~~~~~. Багш нь ингээд явлаа." гээд Багш нисэх нь холгүй хаалгаар гарч гүйгээд намайг үлдээгээд явлаа. Японоос ирнсээсээ хойш тэд нартай дахиж уулзаагүй байсан болохоор гэнэт Cube орно гэдэг сонин сонсогдож байлаа. Тэгсэн ч нөгөө матэриалуудаа цүнхэлж аваад гарлаа.

∞∞∞∞∞∞∞∞∞∞

"Таньд яаж туслах уу?" гэж нэг хослол өмссөн хүн асуулаа, бодвол үүдний хамгаалагч л бололтой. 

"Аан би захиралтай уулзаж хэдэн материал өгөх гэж байгаа юмаа" намайг дотогшоо орох гэж оролдож байгаа нэг фен гэж бодсон юм байлгүй. 

"Та хаанаас явж байгаа билээ, надад өгчихвөл би дамжуулаад өгчихъе"

"Би өөрөө гарт нь өгөх ёстой юм л даа. Би СИХ-с явж байгаа, Ким хуульч явуулсан юм" гэж хэлэхэд нөгөө хүн хэн нэгэнтэй цаашаа утсаар ярьж байгаа харагдлаа. 

"За ойлголоо, та орж болно. Захирал яг одоо уулзалттай байгаа юм байна, та дотор ороод хүлээж байж болно" гэж хэлээд намайг оруулаа. Би ч явж ороод, хүлээлгийн өрөө рүү нь явлаа. Тэгсэн хүлээлгийн өрөө хайж явж байгаад нэг мэдсэн ганцхан төгөлдөр хуур тавьсан нэг өрөөнд оров. Төгөлдөр хуурнаас өөр юу ч байхгүй өрөө. 

Юу ч бодолгүй сандал дээр нь суугаад 'On Rainy Days'-г тоглолоо. Төгөлдөр хуурандаа орчихсон байсан уу өрөөнд өөр хүн орж ирснийг анзаарсангүй. Гэнэт тоглож дууссаныхаа дараа хэн нэгэн алга ташихыг сонслоо. Гайхах, ичих 2 зэрэгцэж, хэн болохыг нь хартал Gina байлаа. 

Gina-н талаас

Бичлэгийн өрөө рүү явж байтал хэн нэгэн төгөлдөр хуур тоглож байгаа сонсогдлоо. Явж очоод хартал нэг охин байна, сайн тоглож байсан шүү. Гэхдээ нэг л өмнө нь харж байгаагүй хүн шиг санагдлаа, суралцагч биш юм бол хэн байж таарах вэ? Тоглож дуусахад нь алгаа ташсан юм, алга ташилт авах хэмжээнд сайн тоглож байсан болохоор тэр шүү дээ. 

"Сайн байна уу, намайг уучлаарай, би зүгээр л хэн ч байхгүй болохоор нь л тэгээд-" намайг гэнэт гарч ирсэнд гайхаж, сандарсан бололтой. 

"Өө, зүгээр ээ. Надад маш их таалагдлаа, намайг Gina гэдэг,Gina Choi" гэж би түүний яриаг таслан өөрийгөө танилцууллаа. 

"Танилцсандаа таатай байна. Намайг ~~~~~~~~~~~~~ гэдэг, СИХ-н оюутан, захиралд чинь юм өгөх гэж ирсэн юм л даа"

"Аан чи нөгөө Yoseob, Dongwoon 2-н яриад байсан тэдэнтэй хамт Япон явдаг охин байх нь ээ. тэд ч чиний талаар зогсолтгүй ярьж байсан шүү. Чамтай уулзах юмсан гэж бодож байсан юм" тэдний ярьж байсанчилан тэр их өхөөрдөм, хөөрхөн охин байсан юм. 

"Хүүе, ~~~~~~~~~~~-аа, чи энд юу хийж явдаг билээ? Чи бид нарт хэлэхгүй яасан юм бэ, ирнэ гэж, ядаж надад хэлэхгүй" гээд Yoseob, Junhyung-тай хамт өрөөнд орж ирлээ. 

~~~~~~~~~~~~~~~~~~~~-н талаас

Удалгүй Yoseob, Junhyung хоёр орж ирлээ. Ирнэ гэдгээ хэлээгүй болохоор Yoseob жоохон гомдсон харагдлаа. 

"Уучлаарай, бэлтгэл ч юм уу ажилтай байгаа байх гэж бодоод л, саад болохыг хүсээгүй юмаа. Тэгээд ч би энэ хэдэн материалыг захиралд чинь өгчихөөд явах гэж байсан юм" гэж хэлээд сандал дээрээс цүнхээ авчихаад эргээд хартал Yoseob намайг тэврээд авлаа.

"Чамайг зөндөө их санасан шүү, ~~~~~~~~~~~-аа, чи хамт захирлын өрөө рүү явж өгөх үү, тэр одоо хурлаасаа гараад ирчихсэн байгаа байх" гээд намайг тавиад хаалга руу дагуулаад явлаа.

"Баярлалаа, Seob-аа", "Баяртай Gina эгчээ,Junhyung-shi, дараа дахин уулзана гэж найдаж байна" гээд Seob-г дагаад явлаа.

Эргээд Gina-н талаас

Yoseob-г тэгж аашилж байгааг харах зугаатай байлаа, тоглоомын талбай дээр сайн найзтайгаа таарсан жоохон хүүхэд шиг. Тэр ч явахаасаа өмнө бидэн рүү даллаж, надад түүнтэй дахиж уулзаж, илүү дотно болмоор бодол төрлөө. Яагаад ч юм бид маш дотно болох юм шиг мэдрэмж төрж байсан юм. Тэгээд эргээд хартал Junhyung, Yoseob ~~~~~~~~~~~~ 2 руу ширтчихсэн нэг л өөр харцаар хараад байж байхыг нь харлаа. тэрний анхаарлыг хэн нэгэн хүн татсан бололтой шүү. Миний инээх чимээнээр Junhyung тэр 2 луу харахаа болив.

Yoseob-н талаас

Түүнийг захирлын өрөө орох хооронд нь би гадаа нь сууж хүлээлээ. Ирснээсээ хойш уулзаагүй байсан болохоор түүнийг харах сайхан байсан шүү.

"Чамд одоо хийх ажил байгаа юм уу?" гарч ирэхэд нь би түүнээс асуулаа. Тэгсэн төлөвлөсөн зүйл байхгүй гэнэ. "Сайн байна. Тэгвэл 2уулаа бэлтгэлийн өрөө рүү явцгаая, нөгөө хэд маань тэнд байгаа, тэгээд бас манай 4minute-н охидуудтай ч гэсэн танилц. Чиний тухай яриж өгсөнөөс хойш чамтай уулзмаар байна гээд байсан юм"  гээд би түүнийг баяртай нь аргагүй дагуулаад явлаа. 

"Залуусаа хэн ирснийг хараач" гээд өрөө рүү ортол тэнд байсан бүх хүн бидэн рүү харав. Хамгийн түрүүнд хөдөлсөн нь Dongwoon байв.

"Эгчээ, таныг зөндөө их санасан шүү. Та энд байсан хэрнээ бидэнд хэлээгүй хэрэг үү?" гээд Dongwoon ирж түүнийг тэвэрч авлаа. Түүний хэлж чадах ганц үг нь Уучлаарай байсан юм. Gina, 4minute-ийхан байсан болохоор биеэ барьсан байх л даа.

"Сайн байна уу, намайг ~~~~~~~~~~~ гэдэг, та нартай танилцсандаа таатай байна" гэж тэр өөрийгөө танилцуулаад, "харин та нартай дахин уулзсандаа баяртай байна" гээд том гэгч нь инээмсэглэв.

"Yo, ~~~~~~~~~~~~~, дахин уулзахад таатай байна шүү, хичээлгүй үедээ энд ирж байж болно ш дээ, Yoseob, Dongwoon 2 чамайг цаг үргэлж ярьж, уулзах юмсан гээд л байдаг юм" гэж Kikwang-г хэлэхэд нь "За~, чи өөрөө тэрнийг санаж, уулзмаар байна гэж хэлж байгаагүй юм шиг" гэж түүнийг шоглон, бид 2 өрөөгөөр нэг хөөцөлдлөө. 

"Тийм шүү, чи ойр ойрхон ирж байгаарай, би захиралд хэлчих болохоор, зүгээр байх" гэж Doojoon хэлээд амандаа хэдэн кимбаб хийлээ. 

"Таньтай уулзсандаа үнэхeэр их баяртай байна, таны талаар зөндөө их зүйл сонссон шүү" гээд Hyuna түүнийг суулгалаа. Бид Music bank-н special stage-дээ бэлдээд хэсэг завсарлага авч хүчээ сэлбэхээр сууцгааж байсан юм. 

"~~~~~~~~~~~~-аа, чи бид нарыг ирж үзнэ биз дээ. Найзтайгаа хамт ирсэн ч болно ш дээ. Юүки гэдэг билүү?" гэж би түүнийг ирэхийг ятгалаа.

"Тэгье ээ, очноо. 3 өдрийн дараа байх аа? Би ажлаа зохицуулчихая"

"Чи шилдэг нь шүү, ~~~~~~~~~~~~~-аа" гээд түүнийг тэвэртэл тэнд байсан бүх хүн намайг боль гэж загнав.

"За за. би ингээд явъя даа, маргааш хичээлтэй. Баартай, Music Bank дээр уулзацгаая. Үзүүлбэрт чинь амжилт хүсье" гээд тэр цүнхээ аваад бидэн рүү далласаар гараад явлаа. 

1 comment:

  1. yoseob muu durakiigee hoorhon gdg n mangar jin yooy aimar xrtai

    ReplyDelete