February 18, 2012

B2ST-н аав нар "Fiction" бүжиглэнэ


Аав нар маань Win Win-д бүжиглэнэ гэнэ дээ ^^


Тэд саяхан Win Win-ий бичлэгэнд орсон бөгөөд 21-нд гарах энэхүү дугаарт аав нар нь хамтдаа орсон байна. 

Win Win-д орсон нь тэдний хувьд Talk show-д анх удаа зөвхөн өөрсдөө орж байгаа тохиолдол бөгөөд тэр ч утгаараа дебют хийснээсээ хойш ямар хүнд зам туулж ирсэнээ илүү тайван бөгөөд илүү нээлттэйгээр ярих боломжтой байсан байна. 

Тэд маань 2009 онд дебютээ хийсэн бөгөөд энэ оны 10 сард 3 жилийн ойгоо тэмдэглэх билээ. 

Тэд өнгөрсөн жилийн KBS "Music Festival"-аас "Оны шилдэг дуу" шагналыг хүртэл авч зөвхөн Солонгостоо ч биш дэлхийд өөрсдийгөө таниулж чадсан уран бүтээлч болсноо харуулж чадсан юм. Тэр ч утгаараа тэд маань зөвхөн Солонгост ч биш энэ удаад дэлхийг тойрсон аялан тоглолтоо хийж байгаа билээ. 

Хөвгүүд маань Cube-д ирэхээсээ өмнө бүгд өөр өөр entertainment-д харьяалагддаг байсан бөгөөд тэднийг "Дахин боловсруулагдсан хамтлаг" гэж хүртэл хэлдэг байсан талаар ярьж, энэ нь тэднийг улам ихийг хийж, одоогийн байр сууринд аваачсан байх хэмээн ярьсан байна. 

Мөн нэвтрүүлгийн үеэр аав нар нь зочдын хувиар оролцсон бөгөөд өөрсдийн нуугдмал авьяасаа дэлгэж "Fiction" дууны бүжгийг бүжиглэжээ. мөн тэд хөвгүүдийнхээ талаар дурсаж, үзэгчдийн нулимс баяр баясал, нулимсыг аль алийг нь авчирсан байна. 

______________________________________

Хмммм... энэ дугаарыг хурдан үзэх юмсан ^^

No comments:

Post a Comment