November 24, 2011

Hyunseung & HyunA "Trouble Maker"


Cube Entertainment дөнгөж түрүүхэн буюу 1 цагийн өмнө Hyunseung & HyunA нарын хамтарсан албюм гаргах болсноо албан ёсоор мэдэгдлээ.

Ийнхүү албан ёсоор мэдэгдэхээс өмнө 2 Hyun хамтрах болсон талаар нилээд хэд хоногын өмнөөс цуурхал тарж эхэлсэн байсан бөгөөд албан ёсны мэдэгдэл гараагүй байсан тул дор дороо л үнэн байгаасай хэмээн найдлага тавьцгааж байсан болов уу. 

Энэхүү албюм нь "Trouble Maker" гэдэг нэртэй бөгөөд нийт 4 дуутай байх юм байна. Үүнд нь хэмнэлтэй дуу байгаа бол уянгын дуу ч мөн багтсан байгаа гэнэ. 

Зурган дээрээс нь харвал тэд нилээд тансаг, ихэмсэг дүрийг энэ удаад гаргах бололтой. 

Мөн бусад зурагнуудаа 11/25-аас буюу маргаашнаас эхлэн албан ёсны цахим хуудсуудаараа гаргах бөгөөд 12/01-ний өдөр бүтэн албюмаа гаргах юм байна. 

Тэр болтол тэсэн ядан хүлээж байя ^^

1 comment: