'2011 Melom Music Awards'-ийхан энэ жилийн шагнал гардуулах үйл ажиллагааныхаа хөтлөгчөөр Doojoon болон Leeteuk, Park Shin Hye нарыг сонгосон тухайгаа мэдэгджээ.
Энэ гурвыг сонгосон нь тэд сүүлийн үед Солонгосын Hallyu Wave-ийг түгээн дэлгэрүүлэхэд томоохон нөлөө үзүүлсэн учраас гэнэ. Super Junior хамтлаг нь зөвхөн Ази төдийгүй Европ-д нилээдгүй нэр хүндтэй бөгөөд B2ST маань удахгүй Зүүн Өмнөд Ази-д өөрсдийн аялан тоглолтыг хийх юм. Харин Park Shin Hye-ийн хувьд тэрээр Тайваны олон ангит кинонд тоглохоор болоод байгаа юм байна.
'2011 Melom Music Awards'-ийн зохион байгуулацгчдын төлөөлөл " Өмнөх жилүүдийхээс ялгаатай нь, энэ жилийн үйл ажиллагаа маань хөгжмийн нэвтрүүлэг болон мэргэжлийн түвшний шагнал гардуулах ёслол гэсэн тал дээрээ илүү анхаарсан байх болно. Бид олон олон сэтгэл хөдөлгөсөн тоглолт, үзүүлбэрүүд гаргахаар төлөвлөж байгаа. Хөтлөгч нар маань өөрдсөө дэлхийн өнцөг булан бүрт танигдсан Солонгосын хөгжмийн урсгалын төлөөлөл болсон хүмүүс байх учраас тэр чинээгээрээ манай энэ жилийн шагнал гардуулах ёслол маань дэлхийн өнцөг булан бүрийн үзэгчдийн анхаарлыг татах болов уу гэж бодож байгаа." хэмээн онцолсон байна.
Энэхүү шагнал гардуулах үйл ажиллагааа нь 11/24-ний өдрийн оройн 7 цагаас болох бөгөөд тэр үед авсан бичлэг нь Melon-ий өөрсдийх нь Youtube-д тавигдах юм байна.
No comments:
Post a Comment