Kikwang маань дуучин, хөгжмийн болон хөгжөөнт нэвтрүүлгийн хөтлөгч хийдгээс гадна удахгүй гарах нэгэн драманд тоглохоор болсон байгаа билээ. Ингээд кинонд тоглох болсон талаархи түүний бодол болон сэтгэгдлээ хуваалцсан ярилцлагыг сонирхоцгооё ^^
Бусад одуудаас ялгаатай нь одууд ихэвчлэн өөрсдийн нэр алдартай тохируулан том эсвэл гол дүрүүдэд тоглодог бол Kikwang маань тэднээс ялгаатай нь туслах болон жижиг дүрүүдээр гараагаа эхэлж, ирээдүйд олонд хүлээн зөвшөөрөгдсөн жүжигчин болох замыг сонгосон юм.
Тэрээр анх "Highkick" киногоор гараагаа хийж, улмаар "My Princess"-д мөн дүр бүтээсэн бөгөөд одоогоор удахгүй гарах "I'm a Flower, too" драманд тоглохоор болсон байгаа билээ. Ингээд түүний хэвлэлийн бага хурлыхаа үеэр Enews24-д өгсөн ярилцлагыг сонирхоё ^^
- Энэ удаагийн драманд ямар дүрд тоглож байгаа вэ?
- "Би Cho Maru гэдэг шинэхэн цагдаагийн албан хаагчийн дүрд тоглож байгаа. Энэ нэр нь Солонгосын төмсний шөлний нэр биш шүү (инээв). Maru анхны харцаар Bongsun (Lee Ji Ah)-д дурладаг бөгөөд маш эелдэг дулаахан бөгөөд хөгжилтэй дүр байгаа. Хэдийгээр миний жүжиглэлтэд дутуу дульмаг зүйл байгаа ч та бүхнийг намайг дэмжинэ гэдэгт найдаг байгаа шүү. "
- Өнгөрсөн удаад "My Princess"-д бүтээсэн дүр чинь тийм ч олон хэсгүүдэд гараагүйд фенүүд чинь жоохон сэтгэл дундуур байсан. Энэ удаад өмнөхөөсөө өөр байх болов уу?
-"Энэ удаад би нилээн олон хэсэгт гарах болно. Тийм учраас фенүүд маань энэхүү драман дээрээс жүжигчин Lee Kikwang-ийг олж харах боломжтой юм. Үзэгчдийн сонирхлыг татахаар олон хөгжилтэй, зугаатай хэсгүүд байгаа."
- Таны тоглож байсан 3 дүрүүд тань бүгд гэнэн цайлган хүний дүр байдаг. Та өөрөө ингэж сонгосон уу? Таньд өөр бүтээхийг хүссэн дүр байдаг уу?
-" Ирээдүйд илүү хүчтэй, сайн дүр бүтээж чаддаг болохын тулд би одоогоор эдгээр дүрүүд дээр тоглох нь зүйтэй юм уу гэж боддог."
- Та бодит амьдрал дээр Bongsun шиг эмэгтэйд сайн болох байсан уу?
- "Тийм охидууд надад сэтгэл татам санагддаг. Дүр эсгэж, худлаа жүжиглэж бусдыг өөртөө татах гэсэн охидуудад би дургүй. Надад гаднаа хүйтэн хөндий харагддаг ч дотроо зөөлөн, хайр татмаар охидууд таалагддаг."
- Энэ таны Yoon Shi Yoon-тэй ажиллаж байгаа 2 дахь кино байх аа.
- " Shiyoon ахтай ажиллахад надад үнэхээр амар байдаг. Түүнтэй дахин хамтарч ажиллах болсондоо ч би баяртай байгаа.... завсарлагааны цагаар бид зугаацаж, цагыг хөгжилтэй өнгөрөөцгөөдөг. Зураг авалтын үеэр бид бие биендээ урам өгөхийг хичээдэг."
- Зураг авалтын үед хэн таньд хамгийн их зааж сургаж, зөвлөгөө өгдөг вэ?
- " Зураг авалтын үеэр бол найруулагч маань намайг чиглүүлж бас зөвлөгөө өгдөг. Жүжиглэж байхдаа биеэ барихгүй байхын тулд би шаргуу ажиллаж байгаа."
- Сүүлийн үед олон одууд кино урлагт хөл тавьж, кинонд тоглох болсон. Өрсөлдөгч гэж бодож явдаг хүн бий юу?
- " Хэлж мэдэхгүй юм аа, би жүжигчин болон дуучных нь хувиар Rain ахыг хүндэлж, түүн шиг болохыг хүсдэг. Дуучин хүний хувьд түүнийг "Full House"-д хичнээн сайн, өөгүй тоглосныг би үргэлж бодож явдаг. Тийм дээ ч үргэлж тэр талаар санаж, түүн шиг болохыг хүсдэг."
- Та өөрийгөө хамтлагыхан дундаасаа жүжиглэхдээ
хамгийн сайн нь боддог уу?
- " Үгүй ээ, Doojoon ч гэсэн MBC-ийн драманд гол дүрд сонгогдсон шүү дээ."
- Тайзан дээрхи Kikwang болон зурагтаар гардаг Kikwang
хоёрт ялгаа бий юу?
-" Жүжигчин Kikwang бол одоо ч гэсэн биеэ барьсан байдалтай байдаг. Телевизээр гарч байгаа өөрийгөө харахаар бие арзайгаад л явчихдаг. Харин тайзан дээрхи өөрийгөө харахад ямар ч эвгүй сонин байдал харагдадгүй...."
- Та өөрийгөө жүжиглэх, дуулах болон бусад үйл ажиллагаанд оролцох гээд тун завгүй байлгадаг. Энэ дундаас та жүжиглэлтэндээ хэр ханддаг вэ?
-" Суралцагч байх үеэсээ л би жүжиглэх талаар бодож, хүсэж ирсэн. Жүжиглэлт гэдэг бол миний хувьд цагийг сайхан өнгөрүүлж, түүнээсээ баяр хөөрийг мэдэрдэг тийм л зүйл. Хэрвээ надад боломж олдох л юм бол би жүжиглэлтээ цааш нь үргэлжлүүлэхийг хүсдэг."
- Одоо хийж байгаа зүйлсээс тань юу хамгийн сайхан бөгөөд хөгжилтэй санагдаж байна вэ?
- " Би юу ч хийж байсан хийж байгаа зүйлдээ өөртөө байгаа бүхнээ зориулдаг. Тэгж байж би энэ драманд болон бусад зүйлст намайг оролцуулахаар сонгосон хүмүүсийн итгэл найдварт хариу барьж чадна шүү дээ."
aii goi yum oo
ReplyDelete