November 7, 2011

B2ST "2011 Melon Music Awards"-ийн шилдэг 10-н уран бүтээлчид багтлаа ^^


Зээ, сайхан мэдээ, сайхан мэдээ ^^

 "2011 Melon Music Awards" нь өнгөрсөн 10 сард анхны онлайн санал асуулгаа эхлүүлсэн бөгөөд тэр нь тэдний нэр дэвшүүлэсэн 30 нэр дэвшигчдээс 10-ийг нь сонгох санал асуулга байсан билээ.

Санал өгөгчдийн тоо 10/27-оос 11/06 болон 7-ны өдрүүдэд маш ихээр ирсэн бөгөөд тэд эцсийн байдлаар шилдэг 10 уран бүтээлчээ шалгаруулжээ. 

Ийнхүү уг шалгаруулалтаар энэ оны шилдэг 10 уран бүтээлчээр Super Junior, IU, f(x), 2NE1, Leessang, Park Jung Hyun, B2ST, Bigbang, Secret болон SISTAR нар тодорчээ. Ингэхдээ Албюмны борлуулалт (80%), онлайн санал хураалтын (20%) дүнг харгалзан тогтоосон байна. 

Мөн тэд өнөөдрөөс эхлэн Шилдгийн шилдэг уран бүтээлчийг шалгаруулах 2 дахь шатны санал асуулгаа эхлүүлэх бөгөөд дүнг нь шагнал гардуулах ёслол дээр зарлах ажээ. Шагна; гардуулах ёслол нь 11/24-ний өдөр болох юм байна 


2 comments:

  1. woooa ysn goy ym bee manaihan ch mundag bnoo

    ReplyDelete
  2. @hyomin: hrn tmeee.... Shildegiin shildegiig ni avbal bas goy doo ^^..... gehdee tsaana tom tom mundag mundag hamtlaguud bga blhr....

    ReplyDelete