Энэ шуугиан нэг хэсэгтээ л намжихгүй бололтой шүү ^^
Одоо ч гэсэн энд тэндхийн олон фен блог, хуудсуудад энэ үнсэлтийн талаар шуугисан хэвээр байна.
Энэхүү шуугианыг намжаах гэсэн үү, Cube-ээс нэгэн мэдэгдэл хийсэн бөгөөд "Тэд уруул-уруул дээрээ үнсэлцээгүй. Энэ үнсэлт нь уруул-хацар гэсэн үнсэлт байсан." гэсэнэ байна.
Түүнчлэн "Тэр үнсэлтийн санааг тухайн шагнал гардуулах ёслолын найруулагч тоглолт болохоос өмнө бодож шийдвэрлэсэн зүйл. Тухайн өдрийн тоглолт нь уран бүтээлчдийн маань хувьд жилийн эцэст өөрсдийн хийж бүтээсэн зүйлийг эргэн харж, олсон амжилттаа эргэн харах мөч байсны зэрэгцээ, энэхүү хамтарсан уран бүтээлийн маань эхлэл тавигдаж байсан гэдэг утгаараа ихэд онцгойлон авч үзэх болсон тул найруулагч маань тийм шийдвэр гаргасан" гэжээ.
Гэхдээ дээрхи мэдэгдэл нь одоо бол фенүүдэд нь ямар ч ач холбогдолгүй болсон гэдгийг тэд даанч бодолцсонгүй бололтой. Зарим фенүүдийн хувьд тэдний үнсэлтэнд дургүйцэж байсан хэдий ч үзүүлбэр байсан тул харин ч зөвөөр хүлээж авцгаасан бөгөөд, харин Cube-ийн зүгээс хийсэн мэдэгдэл ямар ч хэрэггүй зүйл хийх юм, фенүүдийг өөрсдөө хараад ойлгохгүй гэж боддог юм уу хэмээн шүүмжлэлтэй хандаж байсан юм.
За тэр ч яахав.... нэгэн инээдтэй бичлэг үзүүлье... Үзээд татаж унамаар л санагдлаа... Би ингэж орилж, янз бүр болоогүй ч толгой дотор минь бол яг л иймэрхүү зүйл болж байсан даа гэж бодож байлаа...
Иймэрхүү бичлэгүүд хэд хэд байх шиг л байна ^^
No comments:
Post a Comment