Жүжигчин залуу Kikwang-ийн маань тоглож байгаа "I'm a flower, too" /"Би ч гэсэн цэцэг" олон ангид киноны эхний анги 11/09-нд гарлаа ^^
Эхний анги дээрхи Ma Roo ( Kikwang), Bongsun (Lee Ji Ah) нарын хэсгүүд маш хөгжилтэй болсон бөгөөд үзэгчдэд ч нилээдгүй инээд бэлэглэж чаджээ.
Эхний анги дээрээс шинэхэн ажилд орсон Ma Ro өөрийгөө танилцуулахаар Bongsun дээр очсон боловч хувцасаа солиь байх үед нь таарч сандран эвгүй байдалд орно. Bongsun ч гэсэн эвгүй байдалд орох боловч түүнийгээ мэдэгдэлгүй Ma Ro-г өөрийгөө танилцуул хэмээн тушаал өгч, манай хүн ч өөрийгөө танилцуулах гэж нилээдгүй юм болох болно.
Ma Ro маань түүний шулуун шудрага занд нь татагдан, түүнээс хэдэн настай болох, гэр нь хаана байдаг, noona гэж дуудаж болох эсэх, тэр ч байтугай найз залуутай эсэхиг нь хүртэл асуух болно.
Гэвч Bongsun түүнээс зайгаа барьсан, өөрийг нь сонирхохгүй байгаагаа илтгэн, нууц, өөрийхөө гэрт, миний хамгийн дургуй үгс бол oppa, noona гэдэг үгнүүд гэж хариулах бөгөөд найз залуутай юу гэсэн асуултанд нь хүртэл Уучлаарай, чи дэндүү намхан юм гэж хариулна.
Гэвч уг ангийн нэг хэсэгт Bongsun-ий өрөөний ханан дээрхи одын зураг нь Kikwang-ийн зураг байж, түүний зүүдэнд хүртэл орж ирдэг нь үнэхээр хөгжилтэй үзэгдэл байсан юм.
Би бүтэн ангийг нь үзээгүй ч Kikwang-ийн хэсгийг үзээд, энэ киног бүтнээр үзэхэд гэмгүй юм байх чинь гэж бодсон шүү ^^
Бичлэгийг нь оруулсан хүн цаанаас нь хориг тавичихаж мэдэх учраас нууцлалтай тавьсан тул бичлэгийг нь шууд оруулж болохгүй байна өө. Харин линкийг нь оруулая ^^
No comments:
Post a Comment