Melon Music Awards 2011-ийн оны шилдэг шагналуудын нэг болох "Artist of the Year" буюу энэ жилийн шилдэг уран бүтэээлчээр манай B2ST шалгарлаа ^^
Үнэхээр үгээр хэлэхийн аргагүй аз жаргалтай мөч биш гэж үү ^^
Melon Music Awards нь 2009 оноос хойш зохион байгуулагдаж ирсэн бөгөөд Солонгосын 4 том шагнал гардуулах ёслолын нэгд ордог юм. Мөн Цомгын борлуулалт (80%) болон цахим санал (20%)-ийг нь л харгалзан шилдэгүүдийг тодруулдагаараа бусад шагнал гардуулах ёслолоос ялгарч чаддаг юм.
Манай B2ST энэ нэг жилийн турш үнэхээр их зүйлийг хийсэн бөгөөд тэдний маань анхны бүтэн хэмжээний цомогт багтсан бүх дуунууд нь сонсогчдын талархлыг хүлээж, хит дууны жагсаалтанд хэд хэдэн дуу нь зэрэг явж чадсан маш сайхан жил байсан билээ. Тиймдээ ч тэд маань энэ шагналыг авч чадсан юм.
Энэхүү шагналыг авсаныхаа дараа тэд маань өөрсдийн баярласан сэтгэлийг хуваалцахгүй байж чадаахүй бөгөөд твиттэртээ ийнхүү бичицгээсэн байна:
Junhyung : Өмнө хуримтлагдсан ядаргаа маань юу ч үгүй алга болчихлоо. Баярлалаа. Цаашдаа ч гэсэн дуу, уран бүтээлээ хичээнгүйлэн хийх болноо, b2uty
Yoseob : Жилийн шилдэг уран бүтээлч.. Ийм том шагнал өгсөнд баярлалаа!!! Үргэлж төсөөлж байснаас минь ч илүү том шагнал өгч байдаг b2uty нартаа баярлалаа!!
Hyunseung : Маш их баярлалаа, ийм гоё шагнал авсандаа маш их баяртай байна.. Улам илүү сайн уран бүтээлч болохн төлөө хичээх болно.
Doojoon : Маш их баярлалаа!!!!! Өөрсөддөө ахадсан шагнал авсан юм шиг санагдаад, уучлал гуймаар ч юм шиг санагдаж л байна!!!!! Юутай ч B2ST болон b2uty нарын бий болгосон шагнал болохоор энэ өдрийг үүрд дурсагдах нандин өдөр болгон санаж явах болно. Маш их баярлалаа~~~~~~~~~~~~^^
Kikwang : Баярлалаа, талархалаа, хайртай шүү, Та бүхний уран бүтээлч бид нар чинь та нартаа илүү мундаг, сайн дүр төрхөө харуулахын төлөө хичээнгүйлэн ажиллах болноо
Dongwoon : Улам сайн ажиллаарай гэж хэлж байгааг хэнээс ч илүү сайн ойлгож байгаа!! Баярлалаа, Хайртай шүү!!^^
Нэг мэдээнд хийхэд дэндүү их болох учраас ёслолын үеэрх тоглолтийн зураг болон бичлэг зэргийг тусад нь оруулая.
Харин Улаан хивсэн дээрхи зураг болон шагнал гардах үеийн зураг болон бичлэгийг эндээс хамтдаа үзэцгээе ^^
Бичлэг. Улаан хивсэн дээр гарч ирж буй B2ST
Манай хэд хаана ч явсан гялалзаад л байгаа биз ^^
Бичлэг. Шагналаа авч буй нь
Хэлсэн үг нь:
Yoseob: Юуны түрүүнд бид 6-ааг төрүүлж өсөгж, энэ тайзан ингээд зогсох боломжийг өгсөн эцэг эх нартаа үргэлж баярлаж, хайрлаж явдаг шүү гэдгээ хэлэхийг хүсэж байна. Мөн биднийг тайзан дээр дуулж бүжиглэх боломжийг олгосон захирал нартаа үнэхээр их баярлалаа. Тэгээд, B2uty нар маань байгаагүй бол B2ST ч бас байхгүй байх байсан болов уу. Үргэлж баярлаж явдаг шүү, Цаашдаа ч гэсэн улам хичээж ажиллах болноо, Хайртай шүү.
Dongwoon : Түүнчлэн, өнөөдөр энд манай ээж нар хүрэлцэн ирсэн байгаа. Ээж нарыхаа өмнө ийм сайхан дүрээ харуулж чадсандаа чин сэтгэлээсээ баярлаж байна. Мөн өнөөдөр энд хүрэлцэн ирсэн b2uty нар болон телевизөрөөр биднийг үзэн суугаа b2uty нартаа маш их баярлалаа. Хайртай шүү.
Энэ үед Kikwang ирээгүй байсан болохоор ирэхгүй юм байна даа гээд жоохон онцгүй байсан чинь дараа нь ирцэн байхаар нь баярласан шүү ^^
beast tiimee
ReplyDelete