Юу байцгаана даа ^^
Үнэхээр мартагдашгүй, бодохоор л инээмээр санагдахаар нэг юм болсныг
та нартаа бас хэлмээр санагдаад ^^
Та нар твиттэр-т хэр ордог вэ? B2ST-ийханыг дагадаг уу?
Хэрвээ тийм бол өчигдөр орой Yoseob нэгэн уралдаан маягын юм зарласныг мэдсэн үү?
Хамтлагын 6 гишүүн бүгд хамт авахуулсан зурагнууд байвал Yoseob руу явуулаарай хэмээн бичсэн бөгөөд тэр дундаас нэгийг нь өөрийн Profile зураг болгон сонгож тавьна гэсэн юм.
Би ч энэ твийтийг нь уншаад л уухайн тас хэдэн зураг явуулаа. Минийхийг харах үгүйг нь мэдэхгүй ч юу ч гэсэн гэж бодоод явуулсан.
Тэгсэн чинь хэдхэн хоромын дараа сонгогдсон зургаа Yoseob profile дээрээ тавьсан чинь энэ дээр тавьсан зураг байдаг байгаа. Олон хүн энэ зургийг явуулсан эсэхийг нь мэдэхгүй ч би яг энэ зургийг явуулсан юм ^^
Хараад л би чинь тэрүүгээр нэг баясаж явлаа шүү дээ ^^
Яараад, гялс явуулах гээд зурган дээрээ блогыхоо нэрийг бичиж амжаагүэ. Сүүлд нь тэгээд биччихдэг байж гэж жоохон харамссан. Гэхдээ блогын нэртэйг явуулсан чинь, адилхан зураг явуулсан ч миний явуулсан нь биш бол ингэж баярлахгүй ч байсан юм билүү, тийм ээ ^^
Юун ч сонин юман дээр том юм болдог юм гэж бодож магадгүй л юм.
Тэхдээ л гоё байгаа биз дээ ^^
Одоо ч гэсэн твийт бичихээр нь зургийг нь харахаар гоё харагдаад, өөрийн эрхгүй инээд хүрээд байгаа юм
Wow goy ymaa keke
ReplyDeleteHey.. Minii zaluu chinii tweetiig unshjee te...
ReplyDeleteyun hoorhon iin te kkk mii hoorhon yoseob iim l bgaashdee
ReplyDelete